7. "Ажиллагаа 2"

1.4K 108 2
                                    

Жексон удаанаар нүдээ нээхдээ хамгийн эхлээд том гялалзан харагдах гэрэлийг олж харлаа. Тэр өөрийгөө Жинёоны гэрт унтлагын өрөөнд нь хэвтэж байгаагаа мэдээд толгой сэгсрэн: З-залуус-аа?

Жинёон: Жек! залуусаа тэр сэрж байна

Бүгд Жексонд анхаарлаа хандуулан түүний зүг харцгаахад Жексон: Юу болсон бэ?

Жинёон түүний өөдөөс тонгойн: Чи зүгээр л уначихсан!

Жексон толгой сэгсрэхэд буйдан дээр суух Жунин: Чи зүгээр үү?

Жексон дахин толгой сэгсрэн: Зүгээр биш байна! гэж өндийн суухдаа хэллээ. Түүний царай бага зэрэг цонхигор харахдах бөгөөд хийж байгаа үйлдэл нь хүртэл удааширсан байлаа.

Жэебум: Гэнэт яагаад ингэв?

Жексон залуусын зүг харсаар мөрөө хавьчин: Гэнэт л тархируу хатгасан! Хүчтэй өвдөлт дараа нь нүд харанхуйлан тэгээд л юу болсоныг мэдэх юм алга! Гэхдээ...

Жэебум: Гэхдээ?

Жексон: Би ухаан алдахаасаа өмнө нэг зүйл сонссон! Азгүй байна ч гэлүү? Одоо ч бас толгой өвдөөд байгаа болхоор санахгүй байна аа!

Жинёон түүний яриаг сонсонгоо хажууд зогсоцгоох Хусог Жунин хоёр мөрөн дээр хоёр гараа тавихад тэд хоёул урагш алхах нь тэр. Жинёон гарандаа хэт анхаарчихсан байсан тул тэднийг урагшлахад унах гэж урагш алхан хажууд нь зогсоод хөмсөг зангидан өндийв.

Жунин: Яадаж нэгнийх нь мөрөн дээр хоёр гараа тавь! Океу?

Жинёон ярвайн түүнийг хүзүүдэн зогсоод Жексоны ярианд анхаарал хандуулан: Өмнө нь сонсож байсан хоолой? 

Жексон дахин толгой сэгсрэн зүүн гараа толгойдоо хүргэн гарынхаа алгаар тулан тойрог хэлбэрээр эргүүлэн илэн: Мэдэхгүй байна аа! заза.. *гараа булгах* Намжүүн, Инжү хоёр яасан?

Бүгд толгой сэгсрэв. Гэвч Жексоны дараагийн асуултанд бүгд том нүдлэн мөрөө хавьчив.

Жексон: Бидний дунд урвагч байна тийм үү?

Жексон залуусыг нэг бүрчлэн ширтэн: Яасан бэ?

Жэебум: Байхгүй ээ!!

Жэебумыг энэ үгийг сонсоод бүгд толгой дохив. Учир нь бүгд түүнд итгэдэг, бүгд түүнийг дагадаг. Жэебумын хэлсэн үг бүхэнд худал зүйл байдаггүй. Жексон орон дээрээс өндийн: Маргааш хичээлдээ явах хэрэгтэй болхоор би гэрлүүгээ явлаа!

✳Princess Of The Moon✳Onde histórias criam vida. Descubra agora