Эргэн тойрон модоор хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнд олон хүн цугласан байлаа. Энэ бол гудамжний бүжгийг тэмцээн бөгөөд тэдний дунд энэ тэмцээнийг үзэх гэж доглолж буй нэг охин хоёр тийш ээлжлэн харсаар хажуудаа зогсох нэгэнд хандан: Жунин!!
Жунин: Мм? ямар нэг зүйл болсон юмуу, Сүжон?
Сүжон толгойгоо сэгсрэн: Зугаатай байна! *инээх* солонгост ирсэнээсээ хойш анх удаа ийм олон хүний дунд бас дээрээс нь гадаа талбайд болж байгаа бүжгийн тэмцээн үзэж байгаа нь ч анх удаагийнх... энэ үнэхээр зугаатай байна!
Жунин догдлон хэлэх найз охиныхоо хэдэн өгүүлбэрийг сонсоод бэлхүүсээр нь тэврэн: Ингээд байж бай!! чи төөрчихөж магадгүй юм шиг санагдаад байна!!
Сүжон бэлхүүсэн дээрх гар дээр нь өөрийнхөө баруун гарыг тавин: Энэ ч бас сайхан байна!! гэж хэлэв.
Олон хүний дуу шуугилдаж, тойрон зогссон хүмүүсийн дунд бүжиглэж байгаа хэдэн залуус ч бүгдийг доргиож байв.
Сүжон бүжгийн тэмцээн дуусах дөхөж байхад Жунинруу харан: Хайраа! одоо явах уу?
Жунин: Дуусаагүй байна шд!
Сүжон: Би дүнг нь сонсмооргүй байна! энэ их хэцүү, бүгд сайн байсан ч зөвхөн нэг л түрүүлнэ гээд бодоход л гунигтай байгаа биздээ! *хошуугаа унжуулах*
Жунин түүний уруул дээр үнсэн: Зза тэгье! явья!!
Жунин өнгөрсөнөө бодсоор гэрлүүгээ алхана. Энэ тэдний хамтдаа өнгөрүүлсэн хамгийн сүүлийн инээд хөөртэй байдал юм. Жунин үргэлжлүүлэн бодолд дарагдав.
Сүжон уйлан: Ээжээ!
Жунины ээж түүнийг түлхэн: Хэн чиний ээж юм! Гадаадаас ирсэн гээд өөрийгөө хэт үнэлсэн бололтой, бид хүүгээ угсаа гарал нь ч мэдэгдэхгүй, тэнэмэл охинтой суулгахгүй!!
Жунин үг хэлэх гэхэд Сүжон түүнийг татан толгой сэгсэрлээ.
Жунины ээж: Бас яах гээд татаад байгаа юм! чам шиг охидыг мэдэхгүй гэж бодоо юу! баян айлын хүү дэгээдчихээд өөрийнхөө амьдралыг л бодно. Чи Жунинийг жаргалтай байлгаж чадахгүй!!
Жунин: ЭЭЖ!!
Тэр дахиад л Сүжоны чичирсэн гарыг мэдрэхдээ чимээгүй болчихов. Магадгүй Сүжон тэдний эх хүүгийн холбоог чухалчилсан байх~
Сүжон нулимсаа арчиад бөхийн: Хадагтай Ким!
Жунин огцом түүний зүг харав.
ESTÁS LEYENDO
✳Princess Of The Moon✳
Misterio / Suspenso"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.