15. "Сэхүн"

1K 78 3
                                    

Сэхүний утас дугарах Сэхүн утасаа харвал Жунин байх бөгөөд Сэхүн болгоомжтойхон Хаёоны зүг харав. 

Хаёон нүүрээ дарсаар нимгэн даавуунаасаа зуурсан байв. Хаёон Сэхүн хоёр гэнэтийн үйл явдлаас болж өглөөнөөс хойш хэн нь ч дугаралгүй суужээ. Хаёон орон дээр арай нэг тайвширсан харагдаж Сэхүн утасаа авбал Жунин: Хараал ид гэж~ У Сэхүн чи хаана байна?

Жунин утасны цаанаа бараг л орилж байлаа. 

Сэхүн толгойгоо барьсаар: Жунин би завгүй байна

Жунин: Хүрээд ир! 

Сэхүн Хаёоны зүг харсаар утасаа таслав. 

Сэхүн: Уучлаарай! Миний буруу, би~~

Хаёон: Яв!!! 

Сэхүн: Юу?

Хаёон түүний өөдөөс нимгэн даавуугаа шидэн: ЯВ! ЯВААД ӨГ! ЧАМАЙГ ХАРМААРГҮЙ БАЙНА ЭНДЭЭС ЯВ!! 

Сэхүн буйдангаасаа хурдан босов. Хаёон ч мөн босон түүний цамцыг авч шидээд түүнийг түлхэн алхсаар гарах хаалгаруу дөхөв. Сэхүн түүний түлхэлт бүрт хойш алхан үг хэлэх гэж хичээсэн ч юу гэж хэлэхээ ч мэдэхгүй Хаёоны нулимстай нүдийг харахдаа толгойн хоосорч орхино. 

Сэхүн өөрийнх нь өмнө хүчтэй хаалга хаагдан дуунд санаа алдах нь тэр. Мөн түүнд сонголт байсангүй. Тэр Хаёоны гэрийн гадаа дэмий зогсох нь ямар ч ашиггүй зүйл гэдгийг мэдэн байрлуугаа явав. Сэхүн бүсгүйн байрны гадаа зогсоод дээш харахад Хаёон цонхоор харан зогсох бөгөөд Сэхүнийг харан хурдтай хөшигөө хаалаа.

***

Жунин Сэхүнийг харсаар: Хаанаас ирж байгаа юм!

Сэхүн санаа алдсаар хүчтэй гэгч нь хаалгаа цохив. Түүний үйлдлийг харсан Жунин цочин: Чи?

Сэхүн дахин хаалгаа цохин: Би ч новш юм даа!

Жунин түүний мөрөн дээр гараа тавин: Чи зүгээр үү?

Сэхүн: Зүгээр биш! Яаж зүгээр байх юм..

Жунин: Юу болсон юм?

Сэхүн толгой сэгсрэн: Юу ч болоогүй!

Тэр хэлэхээс татгалзав. Тэр яах учираа олохгүй байлаа. Түүн шиг зантай хүнд хийсэн энэ үйлдэл нь бас энэ үйлдлийг зөвтгөх бодлууд нь үргэлж буруугаар эргэж байв. Дараа нь тэр өөртөө уурлан үсээ хойш урагш гараараа илэн орон дээр суухдаа: Өчигдөр та хэд яаж харьсан бэ? Түрүүлээд явсанд уучлаарай!

Жунин: Яахав! Алингаа алдчихаагүй л явцгаасан! Хусогийг СүИн аваад явсан. Жинёон бараг уугаагүй байсан дөө! Нээрээ тэр тооцоог хийсэн шүү~ чи түүнд өртэй! Харин Жэебум Жексон хоёрыг яасаныг мэдэхгүй юм байна! Намжүүн бид хоёр хамт явсан!

✳Princess Of The Moon✳Donde viven las historias. Descúbrelo ahora