Хусог СүИнд хайртайгаа сургуулийн бүх хүүхдүүдийн өмнө хэлж түүнд үерхэх санал тавьжээ. СүИн үүнд цочирдсон. Тэр Хусогийн хайранд итгэсэн. Тэр цуу яриаг үнэн болгохыг хүсэж байсан ч одоогийн бүх үйл явдал гэнэтийн бас хариу үйлдэл үзүүлэхэд хэцүү үе байв.
СүИн Хусогийг биеийн тамирын зааланд дагуулж ирэн: Чи яаж чадваа!
Хусог: Би чамд хайртай!
Хусогийн энэ өгүүлбэр бас СүИныг догдлуулж орхив. СүИны эгц өөдөөс нь харан хайртай гэдгээ хэлж байгаа анхны хүн нь Хусог.
СүИны амьдралд гарч ирсэн олон хүмүүсээс Хусог хамгийн хөгжилтэй нь байсан.
Хусог түүний өөдөөс шийдэмгий харцаар ширтсээр үл ялиг жуумалзан СүИны мөрөн дээр гараа тавив. СүИн түүний мөрөн дээрх гарлуу харсаар хүчтэй шүлсээ залиглаа. Хусог гараа удаанаар доошлуулан түүний тохой бугуйг илэн доошлуулсаар гарнаас нь атган хурдтай гэгч нь өөрийнхөө цээжэн дээр тавьчих нь тэр.
Хусог: Миний ам чамд итгэл төрүүлэхгүй бол энэнд минь итгэ! гэсээр хүчтэй амьсгаа авав.
СүИн түүний зүрхний цохилтыг мэдрэхдээ өөрийнхөө ч мөн зүрхний хэмнэл алдагдаж байгааг ч мэдэн хойш нэг алхан Хусогийн цээжэн дээрх гараа хурдтай татав.
Хусог: Надад итгээч..!
СүИн түүний энэ байдлаас шудрага, нүүрэмгий Хусогийг олж харлаа. Хусог үргэлж инээж байдаг тийм төрлийн хүн. Тэр сургууль дээрээ үргэлж л хөгжилтэй зүйлс ярьж найз нөхдийгөө хөгжөөдөг нэгэн. Харин энэ үед тэр огт өөр харагдаж байв. Хэний ч өмнө бөхийж гудайхгүй цэх зогсох нэгэн шиг... өөрийнхөө хүсэж буй зүйлийн төлөө тэмцэн өөрийн болгож чадах нэгэн шиг л байв.
СүИн: Би итгэвэл чи надад юу хийж өгөх юм?
Хусог: Эхлээд зөвшөөр! Дараа нь бүх зүйл сайхан болох болно.
СүИн: Тэгхээр чинь тодорхойгүй ш дээ!
СүИн өөрийгөө ямар тэнэг зүйл яриад байгаагаа гайхав.
Хусог: Хайр угаасаа тодорхойгүй гэдгийг чи мэддэггүй бололтой!
СүИн: Гэхдэ~ тэр үгээ ч гүйцээлгүй том нүдлэн Хусогийн уруулыг мэдрэхдээ гараа чангалав. Тэр удалгүй Хусогийн нурууг илэн тэвэрсээр өөртөө нааж байв. Тэд үнсэх биш үнсэлцэж байв. СүИны хариу үйлдэлд Хусог бараг хариугаа авчих шиг л болов.
СүИн нүдээ анисан байх бөгөөд Хусог түүнээс түрүүлэн холдов. СүИн нүдээ аньсан чигтээ түүний өөдөөс уруулаа цорвойлгон тэмүүлэхэд Хусог: Хөөе! *жуумалзах* арай эрт биш үү?
YOU ARE READING
✳Princess Of The Moon✳
Mystery / Thriller"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.