10. "Сагсны тэмцээн"

1.3K 92 2
                                    

Хөтлөгч: Өнгөрсөн жил нэг гишүүн байгаагүйн улмаас оролцож чадаагүй ч энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох завшаан тохиож буй баг хамт олон!!

Жунин: Энэ удаагийн хөтлөгч яриа хүн бололтой! гэж Сэхүний чихэнд хэлэв.

Сэхүн: Юу гэж танилцуулахыг сонсож л байя! *шивнэх*

Хөтлөгч: Ингээд өнгөрсөн удаагийн сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний цомын эзэд *гараа өргөх*

Зааланд байх бүх хүмүүс орилж шүгэлдэн алга ташина.

Хөтлөгч: Сургуулийн шигшээ багийн шуурга шиг довтлогч Жон Хусог

Хүмүүс: *алга таших*

Хусог доороо үсрэн гараа өргөхдөө Сэхүний бувтнахыг сонсоод чанга инээн буцан байрандаа зогсов.

Сэхүн: Энэ удаагийн хөтлөгч яриа гэхээсээ илүү ядаргаатай хүн байна! *бувтнах*

- Сургуулийн хоёр удаагийн аварга холбон тоглогч У Сэхүн

- Шидсэн бөмбөг болгоноо цагирагт оруулдаг гэрлийн хурдтай довтлогч Им Жэебум

- Ганцаараа байж давхар хамгаалалт үүсгэж чадах хамгаалагч Ким Намжүүн

- Багийн тактикийг бүрэн гүйцэт боловсронгуй болгодог төвийн тоглогч, багийн ахлагч Ван Жексон!!

Хүмүүс алга ташсаар Жексон заалыг тойрон харсаар хараагаа өөрлүүн ширтэж буй Жүхён дээр тогтоон инээхэд Жүхён харцаа буруулан өөр тийш харав. Жексон нэг хөмсөгөө өргөн толгой сэгсрээд буцан байрандаа зогсоход сургуулийн сүлд дуу эгшиглэж бүх хүмүүс дээш нэг зүгт харсаар урт амьсгаа авч байв.

Тэмцээн эхэлж эхний тойрог дууссан байв. Залуус хөлсөө арчин зогсгоож байхад Жексон заалны баруун дээд булан суун Жүхёнруу харж байлаа. Жэебумын дуунаар Жексон бусадруугаа хараад дараа нь шүүгчрүү харан гараа өргөн хооронд нь сольбон эргүүлэв. Бусад гайхширан харахад Жексон: Би түр суух хэрэгтэй байна!

Жексоны үгэнд бусад нь толгой дохин Жунин талбайд орж ирэв. Жунин багт довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд талбайд орж ирээд л гурав оноог багтаа авчрах нь тэр. Эхний тойрон дуусч тэд нэг ч ялагдал хүлээлгүй тойргоосоо нэгээр гарч ирэн эхний дөрөвт үлджээ.

Жексон суусан хэвээр байх бөгөөд тоглолтыг эхлүүлээд эхний минутыг тасралтгүй тоглох боловч дараагийн минутанд нүд нь харанхуйлан сууж байв. Түүнийг суухад Жунин Жинёон хоёр ээлжлэн талбайд гарч байлаа.

✳Princess Of The Moon✳Donde viven las historias. Descúbrelo ahora