ЖЕКСОН
Ангиас гүйн гарсанаасаа хойш толгойд минь зөвхөн Ким Жүхён тэр охин л эргэлдээд байгаа болхоор тайван ч унтаж чадахгүй байна. Тэр яг хэн юм бэ? Шөнийн гурван цаг хүртэл энэ асуултанд хариулах гэж хичээж байна. Гэвч хариултаа ололгүй хэвтсээр...
Цонх дугарах дуунаар орноосоо өндийн цонхоо бага зэрэг онгойлгоод хүүхдүүд тоглож байгаа байх гэж бодон: Ахыгаа уурлаагүй байгаа дээр больцоо!
?: Хөөе Жек!
Би гайхан цонхоо бүрэн нээгээд доош тонгойн харав.
Хэн байгааг хараад ярвайн: Жүүн! Юу хийж яваан?
Намжүүн дээш гараа өргөн: Орж байгаад ярилцвал дээр байхаа~
Би: Яаж орж ирэх гэсэн юм?
Намжүүн хойш харан гараа хурдтай сэгсрэн: Хурдал аа цаг үлдсэнгүй~
Намжүүн их сандарсан харагдаж үе үе хойш хэн нэгнийг харан гараа сэгсчих нь намайг үнэхээр гайхшируулж байна.
Хойш хараад дахин цонхоор харвал Намжүүн цонхны минь хажууд байх модруу авирч байв. Түүнийг хараад гялс цонхоо улам том нээн өөрөө ч гарч цонхны тавцан дээр зогсон гараа өргөн Намжүүнрүү сарвайхад Намжүүн гарнаас минь зууран хурдан гэгч нь орж ирэн цонхоо хааж доош суухтай зэрэгцэн ноходын дуу гарч хэн нэгний орилох нь сонсогдлоо.
Намжүүн дээш бага зэрэг өндийн цонхоор хараад гүнзгий амьсгаа авахад би гайхан: Юу болоод байгаа юм?
Намжүүн: Б-би сая гэмт хэргийн гэрч болчих шиг боллоо
Би: Ю-юу? гэмт хэрэг?
Намжүүн толгой дохин дахин цонхоор хараад орон дээр очиж суун: Чи байгаагүй бол би ч бас үхэж болох байлаа
Би түүний хажууд суун: Юу болсон юм?
Намжүүн цэх суун: 23 цагийн үед байсан байх~ Инжүг хүргэж өгчихөөд гэртэй ирсэн л дээ! Тэгээд би унтаагүй кино үзээд~
Би: Гол зүйлээ яриач ээ~~
Намжүүн: Зза зза! *ярвайх* шөнө 1 цагт кино дуусаад тэгээд би хөшиг хаах гээд цонхоор харсан чинь эсрэг талын байранд хэдэн хүмүүс байсан! Аахх~ новш гэж~ *толгойгоо барих, үснээсээ зуурах*
Намжүүн тонгойгоод дараа нь дээш өндийн сууж үргэлжлүүлэн: Тэд нэг эрэгтэйг эмэгтэйнх нь нүдэн дээр зодож байсан! Эхэндээ би тоогоогүй хөшиг хаах гэхэд буун дуу гарсан би цочин эгц харахад эмэгтэй шалан дээр цусандаа хутгалдаж нөгөө хүмүүс чинь эрэгтэйн духанд буу тулгасан байсан! Дахин нэг буун дуу гарч эрэгтэй өнхөрөн унахад би сандарсандаа хажуудах гэрлийн унтраалгыг дарчихсан! Тэд намайг харчихсан! Би тэднээс цаг шахуу нуугдаж эцэстээ чам дээр ирсэн юм!
YOU ARE READING
✳Princess Of The Moon✳
Mystery / Thriller"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.