11. "Хусог"

1.1K 84 2
                                    

Хусог сэгсийсэн үсээ нойтон арчуураар арчиад дахин хүйтэн усанд толгойгоо дүрэв. Учир нь одоо хүртэл нойрмог хэвээрээ байсан юм. Тэр чичирсээр дахин үсээ арчиад угаалгын өрөөнөөс гарахад түүнд өглөөний цайн дээр бэлдсэн шарсан хачиртай талхны үнэр үнэртэн тэр инээсээр гал тогооны өрөөрүүгээ зүглэн: Ээж хэзээ ирсэн ю...?

Хусогийн яриаг таслан өндөр, богино банзал өмссөн бүсгүй энгэртэй дохисон хормогчиндоо гараа арчин: Өглөөний мэнд!

Хусог гайхан: Чи энд юу хийж байгаа юм?

Бүсгүй: Уйдаад бас ганцаараа хоол идэх эвгүй байсан болхоор энд ирсэн юм, бас хаалганыхаа нууц кодыг солиогүй байгаад чинь баярлаж байна шүү! *инээмсэглэх*

Хусог: Чимээгүй зайлж үз!

Бүсгүй инээн: Энд удаад үнэ төлбөр шаардахгүй дээ!

Хусог ширээн дээр хүчтэй гараараа цохин: Бидний хооронд хэдэн шөнө л байсан, чи юу хүсээд байгаа юм?

Бүсгүй дахин инээн: Би зөвхөн хамт хооллохыг хүссэн!

Хусог аяга усаа барьсаар толгой сэгсрэхэд түүний бодох бодол замхран алга болох нь тэр. Түүний амьдралд олон эмэгтэй байсан ч нэг хүнээс бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй байтал тэр Ким СүИныг олж харсан. Хамгийн гол зүйл нь Ким СүИны бүх зүйл түүний анхны хайрыг санагдуулж байсан юм. Түүний анхны хайр сайн хүн байгаагүй. Тэд шөнийн цэнгээний газар танилцаж хэсэг хугацааг хамт өнгөрүүлсэн ч энэ мөч зөвхөн Хусогт эрхэм үлдэж хоцорсон нь харамсалтай юм.

Хусог хувцасаа өмсөн толинд хараад гэрээсээ гарав. Тэр сургууль дээрээ ирээд шууд л биеийн тамрын заалруугаа явхаар алхаж байв. Харин энэ үед СүИн заалны голд бэлтгэл хийн зогсоно.

Хусог хаалганы хажууд зогсон түүнийг ажиглахдаа нүүрэндээ дэггүй инээмсэглэл тодруулан: Вааа *алга таших*

Бүх хүн түүний зүг харах бол ганц СүИн түүний өөдөөс харсангүй. Хусог үргэлжлүүлэн алга ташиад л байв. Харин СүИн хөмсөг зангидсаар шийдний доороос бөмбөг тосож аван зогсоно.

Хусог: Залуусаа! Ким СүИн бид хоёрыг үлдээгээч!

Хүүхдүүд тэр хоёрлуу ээлжлэн харсаар нэг нэгээрээ гарч явахад Хусог заалны голд зогсон: СүИн! *инээх*

Яг одоо тэр үнэхээр тэнэг байдалд байв. СүИныг зөрүүлэн хариу үйлдэл үзүүлэхгүйг мэдсээр байж инээсээр гар даллан зогсоно.

✳Princess Of The Moon✳Where stories live. Discover now