16. "Төгсөлт"

1.3K 108 4
                                    

Их сургуулийн төгсөлтийн баяр...

Залуус бүгд төгсөлтийн хувцастай зогсох бөгөөд холоос ажиглан зогсох нэг залуу тэдний зүг алхав.

Жексон урдаа ирж зогсох залууг харсаар толгой дохиход Ёнгук: Зза амьдралд тавтай морил!

Жинёон: Өөрөө морилчихсон ч юм шиг~

Ёнгук түүний хэлсэн үгтэй эвлэрэн: Тийм дээ!

Жинёон: Сайхан дурсамжтай дөрвөн жил байлаа... чиний ачаар~

Ёнгук бахлалтай нь аргагүй мишээн: Би юм чинь~

Жексон түүний царайг харахдаа сагсны тэмцээнийг бодож эхлэв. Тэр хөмсөгөө зангидан: Таагүй нь ч бас байгаа л байх~

Ёнгук: Тийм дээ! *хөмсөгөө өргөх*

Ёнгукийн царайны хувирал хэт басамжилсан дүр зураглал байх бөгөөд Жексон ч энэ үйлдэлд дургүй байгаа нь илт байв.

Ёнгук: Удахгүй уулзацгаая! гэсээр цааш явахад залуус түүний үгийг бодсоор гайхширан Намжүүн: Дахиад хаана уулзах юм бол доо~

Залуус нэг нэгээрээ мөрөө хавчихад Жексон: Зза хэнд хамаатай юм~ захирал үг хэлэх гэж байна, хар даа!

Жэебум урагш харсаар: Цааш юу хийх гэж байна?

Жинёон: Би аавынхаа компанид дагалдангаар орно оо~ угаасаа аав өөр зүйл хийхийг зөвшөөрөхгүй, хэлэхэд дэмий маргаан болчихно, бас найз нь аавтайгаа муудалцмааргүй байна эцсийн эцэст тэр хүн ганц л байх болхоор...

Жэебум толгой дохингоо хүзүүн дээрээ гараа тавин: Чи тодорхой юм байна, тэгвэл та хоёр~ хэмээгээд Жунин, Намжүүн хоёрлуу заав.

Тэр хоёр зэрэг мөрөө хавчин Жунин: Мэдэх юм алга~ би дуртай зүйлээ хийнэ ээ!

Сэхүн: Тагнуулын ажилтан болох нь~

Жунин: Битгий дэм~

Хусог: Алзах юм байхгүй ш дээ~ чиний компьютерын мэдлэг хаана ч чамайг аваад явчихаж чадна!

Жунин толгой дохив.

Хусог: Би гэртэй сууна аа!

Бүгд түүнрүү харахад Хусог: Зза зза тоглож байна, яасан сүртэй харцгаадаг юм, надад одоохондоо бодсон юм алга~

Намжүүн урт амьсгаа аван: Найзууд аа~

Жэебум: Мм?

Намжүүн: Би эндээс явлаа~ Америк! Би сурахаар явна. Энд байхаар~~ ойлгож байгаа биздээ? Надад Инжүг бодох маш их хугацаа гарч ирдэг завгүй байх гэж хичээгээд ч чадахгүй байгаа болхоор би эндээс явж шинэ газартай танилцах болно.

✳Princess Of The Moon✳Where stories live. Discover now