Жунин урдах дэлгэцрүүгээ харсаар: Тэр зогсчихлоо!
Жексон Сэхүн Хусог гурав Ким Хунсогийн харсаар холгүйхэн машинаа зогсооход Ким Хунсог хоёр тийш харсаар урдаа байх 4 давхар зээл олголтын компани руу ороход Жунин байгуулгын сүлжээнд аль хэдийн нэвтэрсэн байлаа.
Ким Хунсог кассны урд зогсоод үйлчлэгчийн чихэнд юм хэлэхэд үйлчлэгч залуу толгой дохин түүнийг лифтэнд суулгав. Жунин болсон үйл явдалыг хэлэхэд Жэебум: Хэдэн давхарт буусан бэ?
Жинёон Жэебум хоёр байгаа газарт нь очиж байхдаа ярьж байв.
Хэсэг чимээгүй болоод Жунин: Тэр буусангүй!
Бүгд гайхан дахин чимээгүй болоход Жунин: Ким Хунсог алга болчихлоо!
***
Жэебум зээлийн компани урд зогсоод чихэвчээ шалгаад дотогш оров. Энгийн байгуулгын хүлээн авагчид шиг л үйлчлэгч хоёр залуу түүнд бөхийн боломжит саналын танилцуулж эхлэх гэж байхад Жэебум: Би 3 давхарт гармаар байна!
Үйлчлэгч залуу түүний үгэнд гайхширан: Гэхдээ..
Жэебум: Хаашаа явахаа мэдэж байгаа болхоор лифтээ заагаад өг!
Үйлчлэгч залуу түүний урд гарч алхан: Намайг дагаад явна уу?
Жэебум лифтний урд ирэн залууг явахыг санал болгоод өөрөө товчлуур дээр нь дарав.
Лифт ирж зогсоход Жэебум дотор нь орон нэг бүтэн удаанаар эргэхэд Жунин: Жэе! товчлууруудад нь ойртоод зогсдоо!
Жэебум лифтний хаалгыг хаан хананд байх 7 ширхэг товчлуурт ойртоход Жунин: Хамгийн дээд талын товч нь юу вэ?
Жэебум түүний үгийг сонсоод хамгийн дээд талын товчруу харав. Дараа нь тэр хөмсөгөө бага зэрэг зангидав. Жэебум шууд л таван хошуун зурагтай товчлуур дээр дарахад лифт хурдтай доош явлаа. Жэебум дээш явах байх гэсэн бодолтой байсан бөгөөд бага зэрэг цочин хойш алхаад цээжээ дарахад лифт зогсон хаалга онгойх нь тэр. Жэебум лифтнээс буун урт коридорт зогсоод удаанаар урагш алхан: Нууц байр! Залуусаа одоо хөдлөх цаг нь болсон бололтой! гэж хэлэв.
Жунин: Холбоогоо таслаж болохгүй шүү залуусаа наад коридорт чинь сүлжээ тасалддаг юм байна! Нэг л холбоо тасарвал дахиж холбогдохгүй! Бас Жэе! Чи цахилгааны самбарыг нь олох хэрэгтэй байна! Тэгвэл би наад газрыг чинь бүх талыг харах болно!
VOUS LISEZ
✳Princess Of The Moon✳
Mystère / Thriller"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.