Намжүүн Жексоноос салаад Инжүгийнд ирэхэд Инжү хоол хийчихсэн инээмсэглэн түүнийг угтлаа. Инжү Намжүүнийг хоолны ширээнд суулган: Аав ээж хоёр хөдөө явчихсан нөгөөдөр ирнэ гэсэн.
Намжүүн жуумалзан Инжүгийн хоол аягалан зогсохыг ширтсээр ширээнээс босон Инжүгийн бэлхүүсээр тэврээд эрүүгээ мөрөн дээр нь тавин: Тэгхээр би өнөөдөр энд хонож болох нь ээ?
Инжү биеэ чангалан: Гэнэт яагаад байгаан бэ?
Намжүүн: Яасан гэж? гэж хэлэн хүзүүн дээр нь үнсэхэд Инжү: Хонож болно оо! гэж хэлэн доош харах нь тэр.
Намжүүн ялалтын царай гарган аягалж байгаа хоолруу ширтэн: Амттай харагдаж байна
Инжү: *инээмсэглэх*
***
Намжүүн Инжүг дагуулсаар дэлгүүрийн кассанд оочирлон зогсохдоо шилэн хаалганы цаадахыг харан сандрах нь тэр.
Намжүүн авсан зүйлсээ газар хаян: Инжү чи дэлгүүрээс гараад шууд Минагийнх руу яваарай ойлгов уу?
Инжү гайхан: Юу?
Намжүүн: Сайн сонс! *мөрнөөс нь барих* Дэлгүүрээс гараад шууд засмал замруу гүйгээд машинд суу тэгээд Минагийнд оч ойлгов уу? Би заавал очих болно!!
Инжү гайхширан толгойд нь олон асуулт эргэлдэх боловч Намжүүний харцнаас одоо цаг нь биш болохыг ойлгон толгой дохиход Намжүүн түүний уруул дээр үнсэн мөрнөөс нь чанга базлан: Гарцгаая!
Инжү дахин толгой дохиж түүний гарнаас зууран тэд гарах хаалгаруу алхлаа.
Дэлгүүрээс гаран Намжүүн Инжүг бага зэрэг түлхэхэд Инжү гүйн хурдхан гэгч нь таксинд суун хойш харахад Намжүүныг олон хүмүүсийн дунд зогсож байхыг тэр харав.
Инжүгийн гар өөрийн эрхгүй чичрэн тэрээр баруун гараараа зүүн гараа барьж гүнзгий амьсгаа аван: Ганнам дүүрэг ахаа!
?: Үгүй ээ бид өөр тийшээ явж байна!
Инжү: Ю-юу? Т-та юу яриад байна аа?
?: Найз залуугийнхаа ачаар чи бидэнтэй байх болж дээ!
Инжү энэ өгүүлбэрийг сонсоод хаалга онгойлгох гэсэн ч онгойхгүй байв. Инжүг машинд суухад л хаалга түгжигдсэн бөгөөд тэр сандарч, Намжүүнд санаа зовох сэтгэлдээ дарагдан тог хийх чимээг сонсох сөхөөгүй байжээ.
Инжү: ЗОГСООЧ! *хаалганаас зуурах*
Машин зогсоход Инжү дахин хаалга онгойлгох гэж үзэн удалгүй цонхруу нь цохиход залуу түүний мөрнөөс татан өөрлүүгээ харуулахад л Инжүгийн нүд харанхуйлж бие нь сульдан тэрээр зөөлөн суудал дээр сулбайн унах нь тэр...
ESTÁS LEYENDO
✳Princess Of The Moon✳
Misterio / Suspenso"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.