Намжүүний дуунаар өрөөнд чимээгүй сууцгаах залуус орны зүг харав. Намжүүн чимээгүйхэн амандаа үг бувтнаж байхад Хусог түүний духан дээр гараа тавин: Халуун нь буучихаж~~
Жэебум толгой дохин: Бид удсанаас л боллоо! Тэр өмнө нь хэзээ ч зодуулж байгаагүй шүү дээ!
Хусог толгой дохин нүдээ тас анин зогсоо зайгүй амандаа бувтнах Намжүүнийг харан түүний хэлж буй үгсийг сонсох гэж тонгойв.
Намжүүн барьцаалагдаад 10 хоног болсон бөгөөд тэр аврагдаад 1 өдөр л болж байлаа. Жинёоны гэрт байх бөгөөд Жинёон түүний шархыг цэвэрлэн сэргэх хүртэл нь асарч байв. Мөн тэд эмгэнэлт хэргийг яаж Намжүүнд хэлэх талаар бодоцгоож байлаа.
Намжүүн: П-Пак И-Инжү! *бувтнах*
FLASHBACK
Намжүүнийг газар суулгаад Сэхүн Жинёон хоёр нуруугаа нийлүүлэн зогсож гараа зангидан чанга атгав. Жинёон Сэхүн хоёр урдаа ирэх хүн бүрийг цохин өөрсөддөө ч тэр, Намжүүнд ч тэр гар хүргэхгүй эсэргүүцэж байлаа. Тэдний үүрэг хэнийг ч бай хамгаалах шүү дээ! Сэхүн холоос орилон гүйж буй залууг хараад Намжүүний хажууд очив.
Сэхүн: Намжүүн?
Намжүүн: Мм?
Сэхүн: Хөдөлж чадна биздээ? Явах хэрэгтэй!
Намжүүн толгой дохин түүний хүзүүгээр ороон зуурахад Жексон орилсоор үсэрэн нэг залууг өшиглөн унагаах нь тэр.
Жексон хувцасаа гөвөн: Анд минь зүгээр үү?
Намжүүн толгой дохиход Сэхүн ч мөн Жексонруу харж толгой дохиод зөрж алхав. Хусогийг ирж зогсоход Жинёон тэднийг хараад удаанаар хойш алхаж эхлэв. Жексон Жинёонруу харан яв гэж дохиод өөрөө Хусогруу харан баруун тийш заан дохиод өөрөө урагш зүүн талруугаа харав. Тэдний үүрэг энэ шүү дээ! гэнтийн байдал бол тэдний анхаарах зүйл..
Жинёон лифтний урд ирээд хойш Сэхүн Намжүүн хоёрлуу харан товчлуур дээр дарав. Гэвч лифт ажилахгүй болсон байлаа.
Жинёон: Жунин! Лифт!!
Жунин дэлгэцрүүгээ харсаар лифт ажилуулах гэж хичээж байв.
Жунин: ...
Жинёон товчлуур дээр нь хүчтэй дараад л байв. Жинёон бухимдаж эхэлж байлаа. Тэдний нүдэнд Жексон Хусог хоёр харагдахад Жинёон: Цаг алга Жунин, хурдлаарай! хурдал!!
ESTÁS LEYENDO
✳Princess Of The Moon✳
Misterio / Suspenso"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.