Жексон хичээл заан зогсох Ким Июн багшруугаа тасралтгүй ширтэж байв. Завсарлах хонх дугарахад Жексон: Багш ааа!
Ким багш том нүдлэн хүзүүгээ урагш сунган нэг хөмсөгөө өргөхөд Жексон суудлаасаа өндийн: Таньтай уулзаж болох уу? гэж асуухад Ким багш толгой дохин ангиас гарч явлаа.
Жексон ч түүний ардаас гарч явахад ангид суух Жэебум, Жинёон хоёр түүний юу сэдсэнийг гайхан хойно нь үлдэх нь тэр. Тэднээс хоёр ширээний цаана суух Жүхён ч мөн чимээгүйхэн тэднийг харж байв. Удалгүй ангийн хаалга хүчтэй онгойн сургалтын менежер Бан хадагтайн хүү болох Ёнгук орж ирэн: ЧИ!! гэсээр Жинёонруу заахад Жинёон хөмсөг зангидан өөдөөс хачин гэгч нь харахад Ёнгук нүдээ анин гараа хоёр тийш хөдөлгөж Жинёоны ард суух сурагчыг харах гэж хичээгээд удалгүй гараа буулган: Ким Жүхён!
Жинёон автоматаар хойш харахад Жүхён сонин царайлан гайхширан сууна. Жинёон толгой сэгсрэн амандаа бувтнасаар урагш харахад сургалтын менежер нь аль хэдийн ангид орж ирсэн байх бөгөөд Бан хадагтай: Ким Жүхён!
Жүхён сандалнаасаа удаан гэгч нь босож зогсоход Бан хадагтай: Намайг дагаад яв!
Жүхён ч толгой дохих ширээнээс холдлоо.
***
Жексон: Та 20.14 гэсэн дугаартай машин харж байсан уу?
Ким багш: ...
Жексон: Харин гадаа миний машиныг таглаад зогсчихсон байна л даа!
Ким багш: ӨӨ, машин? мэдэхгүй юм байна! гэхэд Жексон түүний царайг ажин урагш нэг алхаад ярвайлаа.
Жексон бөхийн гарах хаалгаруу эргэхэд Ким багш: Өө?
Жексон: ...
Ким багш: Ким Намжүүн хичээлдээ яагаад ирэхгүй байна?
Энэ асуулт Жексоныг төөрөлдүүлчихэв.
Жексон эргэн багшруугаа харан мөрөө хавьчихад Ким багш жуумалзан: Хичээлдээ яв гээд хэлээтэхээрэй!
Жексон толгой дохиод гарахаас өөр арга байсангүй! Тэрээр багш нарын өрөөнөөс гаран угаалгын өрөө орчихоод ангируугаа явах замдаа нэг үг сонсох нь тэр.
- Яагаад?
Жексон: Юу вэ? *бувтнах*
- Үгүй ээ би биш! Гуйж байна би санаатай ийм зүйл хийгээгүй шүү дээ!
Жексон гайхан сонсогдох хоолойг даган явсаар сургалтын менежерынхээ өрөөний урд ирэн: Юу вэ? *бувтнах*
YOU ARE READING
✳Princess Of The Moon✳
Mystery / Thriller"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.