Жэебум утасруугаа ширтсээр хөмсөг зангидан гараа чанга атган сууж байгаад хаалга онгойх дуунаар дээш өндийв. Жексон ангидаа гүйж орж ирэн: Сургуулийн аварга болох гэж байгаа юм байна? гэж ангиар нэг орилон удахгүй болох тэмцээний удирдамжийг өргөн сэгсэрч байлаа... Жэебум суудалдаа суухад Жексон: Намайг байхгүйд та нарыг ямар ч тэмцээнд ороогүй гэдгийг чинь мэдсэн шүү *инээх* биеийн тамрын багш энэ удаад их жаргалтай харагдаад байсан нь биднийг орно гэж бодсонтой холбоотой байх...
Жэебум утасруугаа харсаар толгой дохиж байхад Жексон барьсан удирдамжаа аван коридорын самбарт өлгөөд буцан ангируугаа ороход Жэебум түүнийг тоолгүй утасруугаа харсаар хөмсөг зангидсаар байв.
Жексон: Наад хөмсөг чинь задарлаа! Хэн юм? гэсээр хажууд нь суун Жэебумын харж буй эмэгтэй хүний зургийг харахдаа ийн асуухад Жэебум утасаа чанга атган: Миний ээж!
Жексон Жэебумыг ээжийнхээ талаар ярьж байхыг анх удаа сонсож байгаа болхоор бага зэрэг хөмсөг зангидан: Ээжийн чинь талаар сонсож байгаагүй юм байна!
Жэебум: Би ярих дургүй болхоор та нар сонсож байгаагүй.. ийм л байна! гэж хэлэхэд Жексон: Тэгвэл тэр одоо хаана байгаа юм?
Жэебум утасаа далд хийн: Үхчихсэн!
Жексон хоолойгоо засахад Жэебум түүний өөдөөс харан: Сагсны тэмцээн хэзээ гэнэ ээ?
Жексон: 4 долоо хонгийн дараа!
Жэебум толгой дохиход гаднаас залуус бүгд орж ирээд инээмсэглэн хөмсөгөө өргөн дохицгоож байв. Харин Хусогийн гарт дөнгөж саяхан Жексоны самбарт өлгөсөн удирдамж байх нь тэр. Намжүүн хамгийн ард зогсох бөгөөд тэр бага зэрэг урвайсан харагдаж байгаа ч бусдынхаа санааг зовоохгүй гэсэндээ нүүрэндээ инээмсэглэл тодруулжээ. Түүний хамгийн хэзээ үе нь одоо тохиогоод байгаа бөгөөд тэр энэ үеэ давах гэж өдөр ирэх тусам хичээж байв.
Намжүүн энэ тэнд ширээ дэрлэн сууцгаах залуусруу харан: Би гарчихаад ирье! гэж сулхан хэлчихээд бусдынхаа яриаг тоолгүй гараад явчихав. Залуус ч түүний хойноос харсаар санаа алдаж зарим нь өөрсдийгөө буруутган ширээн дээрх гараа чанга атган ширээгээ цохиж байлаа.
Жинёон: Тэр зүгээр ээ!
Бүгд толгой дохив.
Намжүүн сургуулийнхаа хажууд байдаг кафед ороход Жимин түүнийг хүлээж байлаа.
Жимин Намжүүнийг хараад санаа алдан хажуу тийш суухад Намжүүн түүний хажууд суусан ч үг дугарсангүй.
YOU ARE READING
✳Princess Of The Moon✳
Mystery / Thriller"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.