Жэебум өмсөн савхиныхаа дотор талын халааснаас утасаа аван чихэвчээ зүүн: Олсон уу? Жунин?
Жунин: 13 56!
Жэебум чимээгүй зогсоход Жунин: Одооноос чихэвчээ салгаж болохгүй шүү бас авто машины бүртгэл алга Инжүг авч явсан машин хорооллоос гарч ирсэн ч машинд ганц л хүн байсан. Тэд маш хурдтай хөдөлж байна!
Жунин: Жинёон?
Жинёон: Байна!
Жунин: Хороололд анх 15 камер суурьлуулсан байна! Гэвч миний харж байгаагаар 14 л байх юм! Биеэр очиж үлдсэн нэгийг нь олох хэрэгтэй байна!
Жинёон: Санааг чинь ойлгочихлоо! 3 минут хүлээчих!
Жунин дахин Жэебумд хандан: Жэе! Би чиний энгэрийн халаасанд бичил төхөөрөмж хийсэн байгаа! Түүнийгээ дэлгүүрийн хаалганд наагаад үлдээчих~
Жэебум чихэвчээ аван урагш алхахдаа Жунины хэлэх үг бүрийг тод сонсож байлаа.
Жунин: Жексон үүнийг аваад дэлгүүрийн ойролцоо байрлах хэний ч хамаагүй машины дугуйнд суурьлуулчих~ би нэг зүйл шалгах хэрэгтэй байна!
Жунин: Би та нарыг харж байна!
Жэебум халааснаасаа бичил төхөөрөмжийг аван дэлгүүрийн бариул дээр наачихаад явахад хэсэг хугацааны дараа Жексон түүнийг аван хамгийн ойр харагдах машины дугуйнд наахад машин автоматаар асан урагш хурдтай хөдлөн яваад өгөв. Жунин үүнийг хийжээ.
Жексон дэлгүүрийн дээврээс бүгд ил тод харагдах камерлуу харан хөнгөхөн толгой дохиод дэлгүүрлүү ороод кассны урд зогсоод халааснаасаа Намжүүн Инжү хоёрын зургийг гаргаж үзээлээд дараа нь Инжүг авч явсан жолоочийн зургийг үзүүлэн: Эдгээр хүмүүсийг харсан уу?
Жэебум: Хүлээ!
Холбоо хэсэг чимээгүй болон Жэебумын амьсгалах чимээ сонсогдож тэрээр нэг зүйлийн талаар бодож байгааг нь мэдэх таван залуу чих тавин хүлээж байлаа.
Жэебум: Энэ хүмүүс орж ирнэ ирвэл энэ утасруу залгаж хэлээрэй! гэж хэл..
Жексон кассны ард зогсох шаргал үстэй охинруу харан хэдхэн хормын өмнө сонссон өгүүлбэрээ тэр чигт нь сүүлийн зурагтай хамт үзүүлэн хэлэхэд охин толгой дохих нь тэр.
Жексон дэлгүүрээс гарч ирэхэд Жэебум бүгдийг нь нууц байрандаа ирэхийг шаардах нь тэр.
BẠN ĐANG ĐỌC
✳Princess Of The Moon✳
Bí ẩn / Giật gân"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.