Сэхүн өглөө нь Жинёоны гэрт сэрлээ. Тэр ёолон орон дээр атрилдсаар амандаа ус гэж бувтнаж байлаа. Гэтэл түүний дээр хүйтэн ус асгарахад Сэхүн орилон босож ирэх нь тэр.
Жунин чанга инээсээр хурдхан шиг өрөөнөөс гарч явахад Сэхүн бувтнасаар үлдэв. Тэр цэв хүйтэн усанд норсон үсээ хойш илэн: Хөгийн юм!
Сэхүн өрөөнөөс гарахад доод давхарт нь хэдэн хүний дуу гарч байлаа. Сэхүнийг бууж ирэхэд залуус инээлдэн Жэебум: Чи яагаад норчихсон юм... нойтон зүүд зүүдлээ юу? *инээх*
Сэхүн толгой сэгсрэн Жунинруу муухай харахад Жунин Жексоны хажууд зогсоод өөдөөс нь дунд хуруу гаргах нь тэр. Сэхүн толгойгоо хуурай алчуураар арчин: Өчигдөр юу болсон юм?
Бүгд мөрөө хавьчихад Сэхүн Жинёоныг хайн хараад хөмсөг зангилахад Жэебум: Удахгүй ирэх байх!
Түүний хэлсэн үг хэт ойлгомжтой байв. Сэхүн өөртөө уух юм хийж аваад найзуудынхаа хажууд суухад Жексон түүнийг мөрлөөд инээмсэглэн: Чи ер нь одооноос хэтрүүлэх ээ боль! чамайг малалж явсаар байгаад бид хэдийн мөр салж унах нь~
Жунин: Mөр салдаг юм уу? *инээх*
Жексон: АМАА ТАТ!!! БИТГИЙ ҮГЭН ДЭЭР АЖИЛААД БАЙ! ЧАМАЙГ БИ НҮД АНИХЫГ ЗУУР ҮГҮЙ ХИЙЧИХЭЖ ЧАДНА ШҮҮ!!! *гараа өргөх*
Жунин инээхээ болиход Жэебум: Нүд эрмэхийн зуур! гээд инээв.
Жексоноос бусад нь бүгд жуумалзахад Жинёон гаднаас хаалга савсаар орж ирэв. Жинёоны байдлыг харсан хүмүүс амаа жимийхэд Жинёон: Бүх зүйл чамаас болж байгаан! гээд Сэхүнийг мөрлөн өрөөрүүгээ явав. Сэхүн ч бусадруугаа харан дохиход өнөөх хэд ч мөн зөрүүлэн толгой сэгсрэв.
Жэебум: Аавынхаа компанид ажилах юм гэсэн, янз нь сайн байгаагүй бололтой!
Сэхүн: Өчигдөр Жинёонтой цуг ирсэн гэл үү?
Сэхүнээс бусад: *толгой дохих*
Сэхүн Жинёоны хойноос яван өрөөнд нь ороход Жинёон орон дээр таван хошуу болчихсон хэвтэнэ.
Сэхүн: Өчигдөр юу болсон юм?
Жинёон: Чи санахгүй байна уу? яг л архичин шиг байсан!
Сэхүн: Юу?
Жинёон: Гудамжаар дүүрэн орилж айл амьтан сэрээгээд л энийг хараач~~ *доош тонгойх*
Сэхүн түүний толгой дээрх шалбархайг хараад том нүдлэн: Арай би~~
Жинёон: Мэдээж чамаас л болсон! өчигдөр ч тэр, өнөөдөр ч тэр бүгд~ үнэхээр хэцүү хүн шүү чи~ *инээх*
BINABASA MO ANG
✳Princess Of The Moon✳
Mystery / Thriller"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.