[Танилцуулга ба бяцхан мэдэгдэл]
EXO Кай ба Жүжигчин Пак Инбинь цувралаас. . .
Тайлбар: Энэ хоёр хүн миний биасууд байгаа юмаа, Би бүр энэ хоёрт ухаан жолоогүй их хайртай, ялангуяа энэ хоёрыг хамт цугт нь бичих маш маш маш дуртай болохоор ийм цуврал гаргаж байгаа юм. Тиймээс цааш даа бичигдэх Кайтай өгүүллэгт байнга Инбинь байна гэж ойлгож болно. Мэдээж нэг өгүүллэгээ олон бүлэг бичихгүй. Гол дүр нь л энэ хоёр болохоос энэ цувралын өгүүллэгүүд бүгд өөр өөр утга санаатай өөр өгүүллэгүүд байх болно оо. Угаасаа эмэгтэй гол дүр зохиомол байдаг болохоор зохиомол дүр байх манай Инбинь байх ялгаагүй байх гэж бодож байна хэхэ.
КайБинь цуврал:
1. Чи миний аз жаргал. . . /энэ өгүүллэг маань цувралын хамгийн эхний өгүүллэг байсан юм/
2. Тагнуулч ПАК. . ./одоо эхлэх гэж байгаа өгүүллэг/
Төрөл: Ахлах сургууль, хайр дурлал, +16
Хэсэг: хамгийн багадаа 10 их дээ 20 л байна байх. Нээх олон хэсэгтэй бичнэ гэж бодоогүй байна.
Өгүүллэгийн тухайд: Пак Инбинь бол 23 хүрч яваа залуу бүсгүй төрөлхийн гоц ухаантай компьютерын мэргэжилтэн, түүнд бурхнаас заяасан энэ мэдлэгээ зөвхөн мөнгө олоход хэрэглэдэг. Тэр бол нууц тагнуулч. Хэдий ахлах сургуулиа л төгссөн тогтсон мэргэжилгүй боловч түүний хувьд тархины их чадамжаа мөнгө өгсөн хүнд л зориулдаг. Бас хангалттай их мөнгө олж чаддаг.
Түүний шинэхэн захиалга нь Кан сайдын ганц охиноос ирэх бөгөөд үнэ мөнгө нь ч их бас жилийн хугацаатай ажил байлаа. Тэр жилийн турш хөвгүүдийн ахлах сургуульд орж Кан сайдын охины найз залууг тагнах ёстой, бас найз залууд нь өөр охин ойртуулахгүй байх даалгавартай. Энэ ажил түүнд өмнө хийж байсан ажлуудаас хамгийн амархан нь мэт санагдаж байв. Учир нь тэр мөнгө өгсөн талд л ажилладаг тул хууль бус амь насанд аюултай ажилд ч зөндөө орж байсан.
Гэвч эд нас биед хүрч яваа 18 19тэй залуухан хөвгүүд дунд бүтэн жил амьдарна гэдэг түүний төсөөлж байснаас хэд дахин хэцүү байх болно. Эр хүн эрэгтэй хүн гэдэг нэг өөр асуудал харин бие бөгөөд сэтгэлийн хөгжил нь дөнгөж бүрэлдэж байгаа залуус бол тэс өөр ертөнц. Тэдний ертөнцөд байх цорын ганц арга бол тэд юу хийнэ тэр бүгдийг чи чаддаг байх ёстой.
Гэтэл Инбиньд компьютер болон тархины өндөр чадамжаас өөр ямар ч чадвар байхгүй. . .
○ ○ ○
Би "тийм ээ энэ тэгэхээр Ким Минсокын өрөө байх нь ээ. Залуу минь чи одооноос миний хараанаас хэзээ ч гарч чадахгүй" гэж зөөлөн хэлээд чөтгөрийн инээмсэглэл тодруулан зогсоно.
Гэтэл "чи Пак Инсан уу? шинэ сурагч" гэх танихгүй залуугийн дуугаар эргэж харвал. . . 0.О ЭНЭ ЧИНЬ КИМ МИНСОК БИШ БАЙНА!!!!
Би "ч-чи Минсок биш байна, энэ өрөө 46-р өрөө мөн биз дээ?" гэж асуухад
Нөгөө залуу намайг үл тоох мэт хөнгөн инээмсэглээд "тийм ээ би Минсок биш, гэхдээ энэ 46-р өрөө мөн, чи Шиүминийг таньдаг хэрэг үү? орж ирсэн цагаасаа л Минсок Минсок гэлээ" гэсээр мөрөн дээгүүрээ давуулан намайг ширтлээ.
Би "үгүй ээ би түүнийг танихгүй, харин чи хэн юм?? яагаад энд байгаа юм???" гэж асуухад
Нөгөө залуу намайг дээрээс доош гүйлгэн хараад "тайвшир даа жижигхэн залуу минь, чи Пак Инсан мөн л юм бол, би чиний өрөөний хамтрагч чинь байна" гэж хэлэх нь тэр.
ЯАГААД??? БИ КИМ МИНСОКТОЙ НЭГ ӨРӨӨНД ОРОХ ЁСТОЙ БАЙСАН!!! ЭНЭ ХАЧИН ЗАЛУУ ЧУХАМ ХЭН ЮМ БОЛОО???. . .
○ ○ ○
З/Т: за нэг иймэрхүү өгүүллэгийн санаа байгаа юм. Мэдээж өдөр бүр тогтмол оруулж чадахгүй ч бололцоотой үедээ оруулсаар дуусгах болно. /Бичигдэж байгаа 3 өгүүллэгээ/
YOU ARE READING
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀
Teen FictionГол дүр: Park Eun Bin, EXO Kai Төрөл: ахлах сургууль, хайр дурлал, +16 КайБинь цуврал. . .