Ep-2

8.1K 604 21
                                    

Дотуур байраар тэнэж тэнэж Минсокыг олсон юмгүй өрөөндөө орж ирлээ. Цаг аль хэдийн 21:05 болсон байна. Унтахад арай эрт байгаа ч гэсэн маргааш хичээлдээ суух анхны өдөр бас олон хүүхэдтэй танилцах байх эрч хүч гэдэг надад юу юунаас илүү чухал гэж бодон унтах санаатай хөнжилдөө орлоо.

Яг унтах гэж байтал Кай өрөөндөө орж ирэв. Үнэндээ сая намайг орж ирэхэд тэр байгаагүй юм. Тэр утсаар ярьсаар "мм.. .тийм ээ, Минсок бүгдийг нь зохицуулна муужгай минь" гэсээр их л нялуун ярих бөгөөд яг унтах гэж байсан би сая л гэнэт өөрийн үүрэгт ажлаа саналаа. Би чинь 22 цаг гэхэд өдрийн тайлангаа тавих ёстой шүү дээ, гэтэл би Минсокын өрөө хаана байгааг ч мэдэхгүй байгаа шүү дээ.

Улаан галзуу юм орноосоо үсрэх шахан босоход хажууд утсаар ярьж байсан Кай цочсон бололтой над уруу том харснаа "яасан бэ?? шинэ сурагчаа??" гэсээр намайг ширтэнэ.

Би хэвийн байх гэж хичээн уртаар амьсгаагаа гаргаад "зүгээр дээ юу ч болоогүй, зүгээр л найз охинтойгоо ярих ёстойгоо таг мартсан байна" гэж хэлэхэд

Кай жуумалзсаар "за за ах нь ажилтай болчихлоо маргааш яръя" гэсээр утсаа салгаад, миний дэргэд ирэн суугаад "юу гээч бяцхан залуу минь хэдий утсаар ярих ёстойгоо мартсан байлаа ч гэсэн ингэж айх хэрэг юу байна? эрчүүд бид чинь хайнга байх тусмаа илүү догь харагддаг юм. Тэдэнд анхнаасаа л базуулж болохгүй, цаг үргэлж өөрийгөө тэднээс илүү гэдгийг мэдрүүлдэг байх ёстой, охид гомдоод саллаа л гэдэг юм тэр үгнээс нь айх хэрэг огт байхгүй за юу, харин ч салаад шинийг олоод авах хэрэгтэй. Тэр үед өмнөх чинь эргээд усан нүдлээд чамайг гуйгаад л ирнэ. Угаасаа ганц бүсгүйд үхэж хатах хэрэг байна уу? ямар гэрлээд амьдарлаа холбосон хүмүүс байгаа биш нэг доор хэд хэдэн бүсгүйтэй уулзаад үз тэгж байж л бүсгүйчүүдийг мэддэг болно. Уг нь чи дажгүй л царайтай юм байна ш дээ туранхай жижигхэн биетэй болохоос гэхдээ энэ асуудал биш ш дээ хамгийн гол нь хэл амаараа л тархи сайн угаадаг байхад болно" гэсээр надад лекц уншиж гарлаа.

Муу эргүү амьтан, эрчүүд анхнаасаа ийм бодолтой байдаг болоод л бүсгүйчүүд бид илүү их зовдог юм ш дээ. Ухаанд нь ухна ишиг үхсэн эргүү амьтан. Энэ бид хоёр шиг нусгай одоохондоо эмэгтэйчүүдээр зугаацах тухай л мэддэг байх л даа, жинхэнэ бүсгүй хүний хайрыг мэдэрч үзээгүй болоод л тэр.

Миний уур хүрч байсан ч эцсийн эцэст би эрэгтэй болж тэдэн дунд уусах хэрэгтэй болохоор хүчээр зүгээр байгаа юм шиг царайлаад "ойлголоо зөвлөгөө өгсөнд баярлалаа" гэж хэлэхэд

/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now