Ep-9

6.8K 612 38
                                    

Бичлэг ч явж эхэллээ. Би айсандаа болоод нүдээ тас аниад зогсож байтал Кай чихэнд минь ойртон "Сэхи багш мөн байна" гэж шивнэх үед би гайхсан даа шууд л тэдний дундуур чихэн бараг л дэлгэцэд нь нүүрээ тулгах шахан харахад үнэхээр Сэхи багш байх нь тэр.
Бурхан намайг аварсан бололтой. . .
Байдгаараа малийсаар хойшоо болоход бичлэг үзэж байсан залуус бүгд над руу хачин харлаа.
Чэн "чи сая яасан бэ?" гэж асуухад нь
Би бантсан даа "аан зүгээр л нягтшил муутай бичлэг нь орсон юм шиг харагдаад, гэхдээ буруу харсан бололтой" гэхэд
Залуус ч "аан" гэсээр бичлэгээ үзэж дуусгалаа.
Минсок "Инсан ч үнэхээр хэлсэн хүнээ оруулж байна шүү, одоо л би чамд огт эргэлзэх зүйлгүй болж байна" гэсээр над руу харан инээлээ.
Би худлаа инээсээр "мм"
Бэкхён "Сэхи багш ч одоо энэ бичлэгээ үзээд ёстой галзуурах гэж байгаа байх даа, чиний дүн яах бол санаа зовж байна уу?" гэж асуухад юу гэж хариулах ёстойгоо мэдэхгүй байсан болохоор "жоохон санаа зовж л байна" гэхэд
Сухо "өмнө нь ч яах уу өөр сургуулийн багш нар байсан болохоор зүгээр л уурлаад хараагаад л өнгөрдөг байсан байх, харин одоо манай сургуулийн багш юм чинь хичээлийн тал дээр чамайг ч ёстой болгож өгөх байх даа" гэсээр байдгаараа ярвайлаа.
Би хачин царайлсаар "харин тийм ээ, гэхдээ одоо яая гэх вэ дээ, угаасаа л тэр үүнийг хүртэх хэрэгтэй байсан" гэж хэлэхэд
Тэд бүгд алга ташсаар "воа аргагүй л ноён аая юм даа" гэж орилолдоно.
Би харин ам нээх бүрдээ худлаа хэлж байгаа болохоор ёстой л бөгс улайна гэдэг шиг ичиж үхэх гэж байлаа.
Энэ дунд миний үнэнийг мэдэж байгаа ганц хүн болох Кай намайг шоолсон янзтай жуумалзсаар зогсоно.
Залуус манай өрөөнд хэсэг бужигнаж байгаад гарлаа.
Харин би бурхны аврал гэлтэй ийм аймшигтай зүйлээс ингэж гоё мултарсан даа баярлаж үхэх гэж байсан байх.
Би "Кай чи харсан биз дээ, намайг Сэхи багшийг гэж хэлснийг мэдсэн юм шиг яаж яг Сэхи багштай тэгдэг байна аа үнэхээр гайхалтай юмаа" гэсээр доороо үсрэн Кайн гараас барихад Кай намайг шоолох мэт инээгээд "тийм ээ нүүна гуай та ч мундаг юмаа" гээд намайг улам явуулах шиг. Надад хамаагүй ээ яг одоо би үнэхээр их баяртай байна.
Би "чиний ямар ч хамаагүй нэр хэл гэдэг зөвлөгөө чинь үнэхээр тус боллоо шүү, баярлалаа жаалаа" гэсээр дэндүү их сэтгэл хөдөлсөндөө ч тэр үү Кайг чанга тэврээд хацар дээр нь үнсчих нь тэр.
Би хүртэл өөрийн хийсэн үйлдэлдээ гайхан нүд минь байдгаараа томроход Кай чимээгүй инээмсэглэн зогсоно.

Би хүртэл өөрийн хийсэн үйлдэлдээ гайхан нүд минь байдгаараа томроход Кай чимээгүй инээмсэглэн зогсоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now