Биднийг дотор ороход маш олон хүмүүс цугласан байх ба танхимд намуухан ая эгшиглэж байв.
Кайг сугадсаар танхимын бараг төв хэсэгт ирлээ.
Би "за тэгээд нөгөө сүй тавьсан охин чинь хаана байна? эхлээд түүний гэр бүлтэй уулзъя, би хурдхан ажиллаа хийж дуусаад явмаар байна. Хэтэрхий ийм тансаг зүйлд дургүй" гэж хэлээд түүн рүү харахад
Кай "ойлголоо тэнд байгаа бүдүүн эр бол миний хадам аав болох хүн харин хажууд нь байгаа цэнхэр даашинзтай охин надтай сүй тавина гээд байгаа охин" гэв.
Би "уг нь хөөрхөн л охин байна ш дээ юундаа маяглаад байдаг юм дуугүй гэрлэж хэвтэхгүй" гэж үглэсээр "ойлголоо явцгаая" гээд Кайн гараас илүү дотно сугадан толгойгоо бага зэрэг түүн рүү налсаар нөгөө хүмүүс дээр очлоо.
Биднийг очихол нөгөө бүдүүн эр "өө Жунин" гэснээ над руу харан царай нь нэлээд гайхсан болж хувирлаа.
Кай "энэ миний найз бүсгүй Пак Инбинь" гэж танилцуулах нь тэр.
Би худлаа инээсээр түүн рүү ойртон "мангараа нууц ажиллагаан дээр нууц нэр ашиглах ёстой байдаг юм ш дээ" гэж шүдээ зуун хэлэхэд
Кай "уучлаарай мэдсэнгүй, одоо нэгэнт ингээд хэлсэн юм чинь Инбинь гэдгээрээ л явахаас тэ" гэсээр чихэнд минь шивнэлээ.
Бурхан минь гэж -_-
Би худлаа инээсээр "тэгж үзэхээс" гэж шивнэлээ.
Гэтэл хамгийн гайхалтай нөгөө хадам аав нь "хөөх ямар хөөрхөн бүсгүй вэ, аргагүй л манай Жунины найз бүсгүй гэсэндээ өөр юмаа. Манай Жунин өмнө нь албан ёсоор ингэж найз бүсгүйгээ танилцуулж байгаагүй болохоор их гайхлаа шүү" гэсээр намайг тэврэн мэндчиллээ.
Би 0.0???
Хажуугаас нь нөгөө сүйт бүсгүй нь "яана аа ямар хөөрхөн юм бэ, яаж манай мангар харыг тоосон юм" гэсээр намайг тэвэрлээ.
Харин Кай хөмсгөө зангидсаар нөгөө охиныг нясалж байгаа харагдана.
Нөгөө охин "цаашдаа илүү дотно байцгаая" гэсээр дахин тэвэрлээ.
Би 0.0 "тэгье өө тэгье д-дотно байя" гэсээр хүчээр инээмсэглэнэ.
Кай "за за бид аав ээж дээр очиж мэндчилэх ёстой"
Нөгөө бүгдүүн эр "за за дараа Жунинтайгаа ирж хоол идээрэй манай эхнэр чамайг хараад их баярлах байхдаа" гэсээр инээмсэглэн үлдэв.
Цааш явж байхдаа би "энэ үнэхээр хадам чинь болох хүн гэж үү? надад лав тэгж санагдахгүй л байна шүү, энд юу болоод байгаа юм Ким Жунин гуай" гэхэд
Кай байдгаараа малийсаар "ааваа ээжээ бид ирлээ" гээд шууд л чирээд явчих нь тэр.
Жунины аав ээж дээр очиход:
Кай "ааваа ээжээ энэ миний яриад байсан бүсгүй, Пак Инбинь одоо 23 настай их сургууль сураагүй ч тэр гоц ухаантан, одоо бол хувиараа маш өндөр хөлстэй тагнуулын ажил хийдэг. Аав ээж нь Италид байдаг бас яг одоо бол эрэгтэй дүрд хувираад манай сургууль надтай нэг өрөөнд байгаа" гээд л миний бүтэн амьдралыг бүрэн эхээр нь ярьчих нь тэр.
Би 0.0 ????
Кайн ээж нь намайг тэврээд "танилцсан даа таатай байна. Үнэндээ Жунин маань гэнэт хэлсэн болохоор их гайхсан шүү. Бас нөхөр бид хоёр чамтай уулзах гээд зөндөө их догдолсон. Энэ үдэшлэг сургуулийнх биш харин гэр бүлийн цэнгүүн шиг л халуун дотно санагдаж байна гээч" гэсээр үнэхээр баяртай байгаа харагдана.
Би 0.0??? "яа Ким Жунин, нууц ажиллагаа гэдэг үгийг ойлгож байна уу? чи" гэж чихэнд нь шивнэхэд
Кай "худлаа түүх зохиохгүй чиний тухай хэлнэ гэж тохирсон биз дээ" гэв.
Би "тэгсэн ч гэсэн танай сургууль сурдаг гэдгийг хүртэл хэлээд байхдаа ядаг байна аа" гэхэд
Кай "гоё л байгаа биз дээ илэн далангүй" гэсээр малийна.
Би худлаа инээсээр "гэхдээ эгчээ би Жунинаас 5 эгч ш дээ, танд аймаар биш байна уу?" гэж түүнд сануулахад
Кайн ээж "яалаа гэж дээ, хайр сэтгэлд нас ямар ч хамаагүй. Үнэндээ би ч бас Жунины ааваас 5 эгч" гэх нь тэр.
Би бүр ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхээ байлаа. Бас ядаж байхад ээж нь ямар залуухан харагддаг юм бэ?? ааваас нь 5 эгч гэж байж арав дүү юм шиг л харагдаж байна.
Би "хэ. . . хэ тийм үү их гоё давхцал байна" гэсээр үнэхээр тэнэг инээмсэглэл тодрууллаа.
Кайн аав "ёстой хөөрхөн нүдэнд дулаахан охин байна. Чи Жунинтай хамт байсан болоод энэ муу золиг ойрд хэрэг тарихгүй сайн байжээ. Бид Жуниныг дэндүү их эрхлүүлсэн болохоор ямар ч хэрэг хийсэн хамгаалахгүй байж чаддаггүй юм харин аав бол өөр шүү. Энэ золигоос болж өвөө нь ямар их уурладаг байсан гэж санана сүүлийн үед харин чимээгүй байсан манай бэр цаана нь базаад байжээ. Сайн байна миний охин" гэсээр мөрөн дээр минь гараа тавилаа.
Би 0.0 "ха-харин тийм ээ бид хамт байсан болохоор, гэхдээ ахаа би их сургууль ч төгсөөгүй ш дээ энэ хачин биш байна уу?" гэж бас л аавд нь сануулга өгөхөд
Кайн аав инээмсэглэн "зүгээр дээ, угаасаа их сургууль төгсөнө гэдэг зүгээр л нэг бичиг баримт төдий зүйл харин жинхэнэ ур чадварыг амьдралаас олж авдаг юм ш дээ. Аав нь хий хоосон цаасыг биш харин жинхэнэ ур чадварыг өндрөөp үнэлдэг хүн" гээд хөмсгөө өргөлөө.
Би "за а-ааваа"
Аав нь ээж нь гээд байх юм ямар ч эвгүй юмбэ дээ, энэ Кай одоо юу л хийгээ байна даа. . .
YOU ARE READING
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀
Teen FictionГол дүр: Park Eun Bin, EXO Kai Төрөл: ахлах сургууль, хайр дурлал, +16 КайБинь цуврал. . .