Би "ч-чи яаж мэдсэн юм? хэзээнээс мэдэж байсан?" гэхэд
Чэн зэвүүн инээсээр "за байз хэзээ билээ дээ" гэсээр худлаа бодож байгаа дүр үзүүлээд "нэлээн дээр Кай та хоёрын өрөөнд орох гэж байгаад санаандгүй бүгдийг сонсон юм. Кай чиний нэрийг насыг асууж байсан. Чамайг эмэгтэй гэдгийг мэдээд үнэхээр сонирхолтой санагдсан шүү бас Кай мэдсээр байж биднээс нуугаад байгаа дэндүү сонирхолтой байсан" гэсээр дургүй хүргэн чанга чанга инээнэ.
Би түүнийг татан өрөөндөө оруулаад "тэгээд л чи надаас тийм хачин хачин юм асуугаад, тийм хөгийн зүйл хийлгэх санаа өгөөд байжээ" гэхэд
Чэн мушилзсаар "тийм ээ чамайг тэр бүгдийг яаж давахыг харах сайхан байсан" гэсээр хажуугаар зөрөн Кайн орон дээр очиж суулаа.
Би түүн рүү муухай харсаар "тэгээд чамд юу хэрэгтэй юм? яах гэж мэдсээр байж нуусан юм? аа ингэж асуух ёстой юм байна. Энэ удаан хугацаанд мэдээгүй мэт жүжиглэж байсан байж яагаад заавал одоо надад үнэнээ хэлж байгаа юм?" гэхэд
Чэн жуумалзсаар "нээх хүсээд байгаа зүйл алга л даа, зүгээр л бид дотно байж бодох юм тийм үү? энэ сургууль ямар хөгийн уйтгартай гэдгийг чи анзаарсан биз дээ? хашаа л харна хөвгүүд энэ чинь жинхэнэ гамшиг байхгүй юу" гэснээ гараас минь татан өвөр дээрээ суулгах нь тэр.
Би түүнийг түлхэн дээш босоод "больж үз! тэгээд ч одоо надаас хэд дахин хөөрхөн охидоор сургууль чинь дүүрсэн байгааг харахгүй байна уу, би л чамд дутаж гэнэ" хэмээн уурлахад
Чэн дахин чанга инээгээд "чи Кайтай зүгээр байдаг байж яагаад надтай ингэж муухай харьцаад байгаа юм? ер нь бодоод байхад Кай иймэрхүү юмыг нуух хүүхэд биш дээ. Та хоёр ямар харилцаатай болоод Кай чамд ингэж их туслаад байдаг билээ?" гэсээр хөмсгөө өргөлөө.
Би ямар ч байсан Жундэтэй ойртож болохгүй гэж бодоод түүнийг өөрөөсөө түлхэх гэсэн дээ "Бид хосууд" гээд хэлчих нь тэр.
Гэтэл Чэний нүд нэг томорч ирснээ "одоо хосууд байдаг юм байж, харин анх намайг сонсох үед Кай чиний нэрийг ч мэддэггүй байсан биз дээ" гэж асуулаа.
Өө нээрээ тийм ш дээ. . . чөтгөр гэж энэ толгой бүр ажиллахгүй болжээ. . .
Би энэ удаад үнэнээ хэллээ.
Би "тэр үед Кай надаа сул талаа атгуулаад тэгээд л миний тухай нуухаас өөр аргагүй болсон юм. Түүнээс хойш бидний харилцаа бага багаар дээрдэх болсон" гэхэд
Чэн "аан, тийм байх нь ээ" гээд толгой дохилоо.
Би "тэгэхээр чи миний нууцыг хадгалах юм байгаа биз дээ? найзынхаа найз бүсгүйд туслах хэрэгтэй биз дээ?" гэхэд
Чэн "мэдээж шүү дээ, гэхдээ би аль хэдийн та хоёрт туслаад эхэлсэн, бас та хоёрын байдлыг ч гадарлаж байсан. Сүүлийн үед Кай ихэнх цагаа чамтай өнгөрөөдөг болсон. Бас тэр чамайг тэнэг хүн шиг л байнга ширтдэг, хичээл дээр л дээ. Харин чи анзаардаггүй юм шиг санагдсан. Тэгээд л баталгаатай болгох гэж чамайг шалгасан юм" гээд энгийн л инээмсэглэл тодрууллаа.
Би "тийм гэж үү? гэхдээ чи яаж тусалсан гэж?" хэмээн асуухад
Чэн "Сэхи багш дээр" гэв.
Эхлээд би юу ч ойлгосонгүй. . . тэнэг юм шиг бодож байгаад гэнэт л ойлголоо.
Би "0.0 юу??? чи тэгэхээр" гэтэл
Чэн инээмсэглээд "тийм ээ би жинхэнэ ноён аая" гэх нь тэр.
Би "0.0 бурхан минь гэж, тэгээд л Кай намайг аая гэж худлаа хэлсэн юм уу? тэр чиний аая гэдгийг мэдэж байсан уу?" гэж асуухад
Чэн хурдхан гараа саваад "үгүй дээ, тэр мэдэхгүй ер нь бол одоо чамаас өөр хэн ч мэдэхгүй, би тэднийг мэдээсэй ч гэж хүсэхгүй байна. Хэдий ноён аая ахлах сургуульд алдартай ч үнэндээ бол тэр зүгээр л нэг насанд хүрэгчдийн сайт. Манай хэд бүгд эд хөрөнгөтэй том гэр бүлээс гаралтайг чи мэднэ. Тэдний дунд тэднээс дутахгүй байх гэсэн дээ би тийм бичлэг хийж мөнгө олдог юм. Насанд хүрэгчдийн сайт гэхээр инээдтэй л сонсогдож байгаа байх гэхдээ хэний ч төсөөлөөгүй их мөнгийг олж болдог ялангуяа миний бичлэгт гардаг эмэгтэй нар дандаа болж бүтэхгүй хүмүүс байдаг болохоор үзэгчийн хандалт маш их байдаг мөнгө ч сайн олдог. Манай гэр бүлийн хувьд гэвэл наана аа л баян цатгалан харагддаг боловч аавын компани сүүлийн хоёр жил жоохон ашиг муутай ажиллаж байгаа тийм дээ ч надад өгөөд байх илүү дутуу мөнгө байхгүй тэгээд л би ийм зүйл хийдэг. Сайхнаар хэлбэл явдалтай хүүхнүүдийг шийтгэж байгаа юм шиг боловч цаагуураа бол биеэ үнэлж байгаагаас өөрцгүй хүнд мэдэгдээд байхаар сайхан зүйл биш л дээ. Тэгээд л би аль болох нуух гэж хичээдэг юм. Харин Кайн хувьд гэвэл тэр бид хоёр цэцэрлэгт байхаасаа л нэгийгээ мэднэ. Тэр үнэхээр сайн хүүхэд болж бүтэхгүй зүйл их хийдэг ч цаад хүн нь их сайн хүүхэд. Бас тэр манай гэр бүлийн байдлыг мэдэх цор ганц хүн нь тийм дээ ч надад туслах гэж их хичээдэг. Гэхдээ яаж дандаа Кайс мөнгө авч амьдрах билээ дээ. Тэгээд л би ийм бичлэг хийж мөнгө олж эхэлсэн. Харин Кай энэ тухайгаа хэлээгүй аавын ажил арай дээр болсон гээд худлаа хэлсэн юмаа. Одоо чи бүгдийг мэддэг боллоо Кайд намайг мэдсэн тухай хэлж болно гэхдээ намайг аaя гэдгийг битгий хэлээрэй" гэж гуйх мэт хэлэхэд яагаад ч юм түүний тухай бодож байсан бүхэн минь оронгоороо эргэсэн юм.
Би инээмсэглээд "ойлголоо бидний нууц болог. Гэхдээ яагаад чи надад бүх нууцаа хэлж байгаа юм? хэлэхгүй байсан ч болох байсан шүү дээ" гэж асуухад
Чэн санаа алдаад "Зүгээр л анх удаа Кай ямар нэг охинд ингэж чин сэтгэлээсээ хандаж байгааг харж байна. Та хоёр үерхээд эхэлсэн бол чи мэдэж л байгаа байх чи одоо түүний хувьд чухал хүн. Бас Кай өвөөгөөсөө их айдаг гэхдээ тэр хэмжээгээрээ өвөөдөө хайртай. Сүүлийн үед Ким өвөөгийн бие жоохон муу байгаа. Тэгээд л Кай хичээл номоо сайн хийж хэрэг төвөг тарихгүй байгаа юм. Өвөөгөө баярлуулах гэсэн дээ л тэр. Кайд хэцүү үе болоод байгаа учраас чамайг түүнд илүү их халамж тавьж байгаасай гэж хүсэж байна. Манай Кай сэтгэлийн шаналлаа тийм ч ил гаргаад байдаггүй хаалттай хүүхэд байгаа юм. Би түүнийг аргадаж байснаас чи тэгсэн дээр байх гэж бодоод л чамд бүх үнэнээ хэлсэн юм. Би чамд итгэж байгаа болохоор чи ч бас миний итгэлийг битгий алдаарай" гэж захилаа.
Би одоо л бүх учрыг ойлгосон болохоор хөнгөн санаа алдаад "ойлголоо тэр жаалд анхаарал тавихаас өөр арга алга даа. Одооноос тэр жаал миний мэдэлд санаа зоволтгүй дээ" гээд инээхэд
Чэн ч бас инээмсэглээд "нэрээ чи чи гээд байсан чинь та гэх ёстой юм байна. Гэхдээ Кайн найз бүсгүй болохоор чи гэсэн нь зүгээр байх. Ямар ч байсан намайг ойлгосонд баярлалаа" гээд өрөөнөөс гарлаа.
Түүнийг гарсны дараа өөрийн эрхгүй уртаар санаа алдав. Энэ жаалуудыг мэдэх тусам анх тэдний тухай муу зүйл бодож байсан даа харамсах юм. Тэд үнэхээр сайн хүүхдүүд бололтой.
==============
Энэ удаад Кайтай хамт идэхээр хоол бэлдээд байж байтал хоол болохтой зэрэгцэн Кай гаднаас орж ирлээ. Гэхдээ нэлээд ядарсан харагдаж байна.
Кай "би ирлээ" гэсээр орон дээрээ бэлтгэлийн хувцастай цүнхээ тавилаа.
Би "хоол хийсэн, одоо бараг болж байна" гэхэд
Кай инээмсэглэн "ойлголоо, гэхдээ эхлээд усанд орох хэрэгтэй байна. Хөлс гэж авах юм алга" гэлээ.
Би "тэгдээ" гээд эргээд хийж байгаа хоол руугаа явлаа.
Хоол ч бэлэн болж ширээн дээр өрж тавиад Кайг хүлээнэ. Тэр 30-аад минутын дараа бэлхүүсээрээ алчуур уясаар гарч ирэн ширээнд суулаа.
Би "хувцсаа өмсөөч, шалдан суугаад байх юм" гэхэд
Кай жуумалзсаар "яасан хэтэрхий дур булаам байна уу? сэ-" гэх үед нь би түүний толгой руу цохиод
Би "эгчээрээ тоглох хэрэггүй, жоохон юм байж дуугүй хоолоо ид" гэхэд
Кай намайг шоолсон янзтай инээж байснаа хоолоо идлээ.
Бид хооллох зуур, би "нээрээ Чэн миний тухай мэдэж байна лээ" гэхэд
Кай хөмсгөө зангидан нэг том харснаа "яаж мэдсэн юм бол? за за санаа зовох хэрэггүй дээ би аргалах болно. Чэн бид хоёр-" гэхэд нь үгийг нь таслаад "цэцэрлэгээсээ найзалсан найзууд гэж үү?" гэхэд
Кай нүд улам томрон "яаж мэдсэн юм?" гэж асуулаа.
Би "бид түрүүн жаахан ярилцсан юмаа. Эхлээд Чэн намайг оролдоод дотно байя энэ тэр гээд байхаар нь" гэтэл
Кай савхаа ширээн дээр чанга тавин "тэр яасан гэнэ ээ?" гэж үнэхээр ширүүн асуулаа.
Би "санаа зоволтгүй дээ, дуустал нь сонс л доо" гэхэд Кай толгой дохилоо.
Би "тэгээд байхаар нь би түүнийг өөрөөсөө холдуулах санаатай би Кайтай үерхэж байгаа гээд худлаа хэлсэн чинь Чэн зүгээр л биднийг ямар харилцаатай гэдгийг нь шалгаж намайг худлаа өдсөн юм байна лээ. Тэгээд л Чэн нэгэнт тэгээд ойлгосон болохоор би өөр зүйл хэлээгүй ээ. Гэтэл Чэн та хоёр багаасаа найзалсан тухай хэлээд бас чамд сайн анхаарал тавьж байгаарай гэсэн" гэхэд
Кай байдгаараа малийсаар "одоо нэгэнт тэгээд хэлсэн бол яая гэх вэ дээ, тийм чигээрээ л дуусахаас. Манай Чэн ёстой сайн хүүхэд шүү. Ер нь ганц Чэн гэлтгүй манай хэд бүгдээрээ сайн хүүхдүүд" гэлээ.
Би "мэднэ ээ, одоо бүр ч илүү мэддэг болсон" гээд инээхэд
Кай ч бас инээмсэглэн хоолоо иднэ.
Чэний нууцыг мэдээж хэлсэнгүй. Тэр хэдий тийм зүйл хийдэг ч их сэтгэл сайтай хүүхэд шиг санагдсан тиймээс хэн хэнийхээ нууцыг хадгалж байсан нь дээр гэж бодлоо.○ Happy 3rd anniversary ○ 🤗
~OXEXO~Baekee~
3 жил Бэкитэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа 😍
YOU ARE READING
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀
Teen FictionГол дүр: Park Eun Bin, EXO Kai Төрөл: ахлах сургууль, хайр дурлал, +16 КайБинь цуврал. . .