Ep-14

7.2K 717 40
                                    

Бэкхёны яриад байсан үдэшлэгт нь орлоо. Бас л өмнөх шигээ хэдэн пиво тавьсан байх бөгөөд шөнөжин тоглож, ууж инээлдэж хонолоо.
Маргааш азаар амралтын өдөр тиймээс бид ингэж чөлөөтэй хоносон байх.
Бас өнөөдөр хүүхдүүдээс мөнгө аваад чимээгүй байгаад сурсан нэгэн хөгшин жижүүр гарч байгаа тул ёстой л айж ичих зүйлгүй гэдэг шиг л манай дотуур байр даяар хөл толгой нь мэдэгдэхгүй эрх чөлөөтэй хүмүүс нэгэн шөнийн үдлээ.
Бараг ч гэж улаан цайм өглөө болж байхад өрөөндөө орж ирсэн болохоор нойр нэлээд их хүрч байна.
Хөшгөө хаагаад шүд амаа хальт угаасан болоод орондоо ортол Кай гэнэт хаалга түгжээд хажуугаар ороод ирэх нь тэр.
Би түүн рүү том хараад "хөөе жаалаа" гэтэл
Кай инээмсэглэн намайг тэвэрсээр "зүгээр хамт унтах гэсэн юм, бас хүн ороод ирж магадгүй гэж бодоод хаалга түгжсэн байхгүй юу" гэсээр нүдээ анилаа.
Би "өөрөө арай л давраад байна уу? үгүй юу? үнсээд л араас нь шууд хамт унтаад" гэтэл
Кай эргэж нүдээ нээгээд "гэхдээ та ч гэсэн дуртай байж, худлаа жүжиглээд л" гэснээ гараараа нүдийг минь хаан дараад "одоо дуугүй унтаа, ямар илүү дутуу юм хийнэ гэсэн биш дээ зүгээр л хамт унтах гэж байхад" гэсээр намайг унтахыг шаардлаа.
Би ч хангалттай их нойр хүрсэн тул зүгээр л унтахыг сонгосон юм.
Орой нь бараг ходоод хоорондоо наалдах шахан сэрэхэд өрөө аль хэдийн харанхуй болж нэлээд сайн унтсан бололтой шүү.
Гэвч Кай дэргэд байсангүй, хэзээ сэрснийг нь мэдэхгүй ч ямар ч байсан гарсан бололтой.
Гэдэс аймшигтай өлсөж байсан ч цаана аа л нэг хоол хиймээргүй залхуу хүрнэ. Бэлэн идэж болох юу байгааг шалган хөргөг ч ухаад зогсож байтал
Үүнийг минь мэдсэн мэт Кай гаднаас хүргэлтийн тахиа аваад ороод ирлээ.
Би ч бараг л бунд болсон нүдээр тахиа руу харсаар "ёо яг турш үхэх гэж байсан юм" гээд Кайн гараас авахад
Кай "баярлалаа ч байхгүй юмаа" гэсээр над руу хачин харна.
Би түүн рүү малийгаад "мэдээж маш их баярлаж байна аа, ямар их гэдгийг нь чи төсөөлөх ч үгүй байна" гэсээр тахиагаа том том хазан идэхэд
Кай санаа алдаад урдаас минь харан хамт идлээ.
Би хоолоо идэх зуураа "чи хэзээ боссон юм? би чамайг боссон гэдгийг ч мэдсэнгүй, үнэхээр нам унтсан бололтой шүү" гэхэд
Кай "би орой зургаа болж байхад боссон намайг босоход бусад хүүхдүүд ч гэсэн ихэнх нь боссон байсан, харин та л энэ байранд дээд амжилт тогтоож байх шиг байна" гэсээр шоолох мэт инээмсэглэнэ.
Би "мм, тийм байх оо би угаасаа ядарсан үедээ маш их унтдаг худалч хүнд 24 цаг унтсан ч чадна" гээд инээхэд
Кай инээмсэглэн "хахаад үхчив, энийг уу" гээд тахиаг дагалдан ирсэн коланаас хийж өглөө.
Би "баярлалаа, гэхдээ чи яаж мэдэж тахиа авч ирэв ээ, чи ч ёстой мэдрэмжтэй жаал юмаа" гэхэд
Кай жуумалзан толгой сэгсрээд "угаасаа ингэж их унтсан хүн ходоод гэдэс нь болохоо байж байгааг мэдэхтэйгээ шүү, харин яг сэрэх цагтай чинь тааруулж орж ирлээ. Хэрвээ сэрээгүй байсан бол хүчээр сэрээгээд хоол өгье гэж бодож байсан юм" гэсээр миний урд мах авч тавина.
Би "сайн жаал шүү, ямар азтай хүүхэн нь чиний эхнэр болох юм бол доо" гэж юу ч бодсонгүй зүгээр л амнаас тийм үг уначих нь тэр.
Кай гайхсан бололтой нэг сонин харснаа, инээмсэглэн "аз чинь байвал та ч байж болно ш дээ" гэж хэллээ.
Би аль болох тоогоогүй царай гарган "яг азын тухай ярих юм бол надтай суух хүн л илүү жаргах байх, над шиг биеэ даасан мөнгө сайн олдог эмэгтэй өөр хаана байна? би лав ирээдүйн нөхрөөсөө сөхөр зоос ч авахгүй хангалттай сайхан амьдарч чадна" гээд инээхэд
Кай "тэгэхээр чинь ирээдүйн нөхөрт чинь муухай ш дээ, ямар ч эр хүн эхнэр хүүхдээ тэжээх гэж тэднийхээ хүссэн зүйлийг авч өгөх амьдарч ажилладаг биш гэж үү? гэтэл эхнэр нь өөрөөс нь ямар ч тусламж авахгүй тусдаа бие даагаад амьдраад байвал муухай ш дээ" гэх нь тэр.
Би "надад эр хүнээс авах мөнгө биш, тэр хүнээс авах хайр нь л чухал" гэж хэлэхэд
Кай хацраас минь чимхэн "ухаантай бүсгүй" гэлээ.
Би илүү мундаг царай гаргаад "би угаасаа гоц ухаантан ш дээ" гэж хэлэхэд
Кай ширээн дээр тэгнэн над руу ойртоод "гэхдээ тархин дахь оюуны чадамж болон амьдралын ухаан хоёр тэс өөр асуудал" гэж хэлээд инээмсэглэхэд нь би түүний өөдөөс өндийн хамарт нь хамгаа наагаад "аль аль нь байгаа бүсгүй хамгийн төгс" гэхэд
Кай "төгс бүсгүйг таньдаг би ч азтай юмаа" гэхтэй зэрэгцэн "та хоёр юу хийгээд байгаа юм? юун төгс бүсгүй вэ??" гэх дуугаар бид хоёр цочин хажуу тийш хартал Бэкхён байдгаараа гайхсан бидэн рүү хачин хараад зогсож байх нь тэр.
Би худлаа инээсээр "аан би Кайд жоохон охидыг биш жинхэнэ насанд хүрсэн эмэгтэйг найрах хичээл зааж байна" гэхэд
Кай ч бас худлаа инээсээр "тийм шүү, би түүнээс гуйсан юм. Инсан чинь их багш шүү дээ" гэлээ.
Бэкхёны гайхсан байсан харц хормын төдийд нөгөө л нэг гэнэн томоогүй харцаар солигдон "хөөх, би ч гэсэн заалгаж болох уу? охин найрах даа би Кайс хамаагүй муу. Ийм хичээл Кайд биш надад хамгийн хэрэгтэй" гэсээр Кайн дэргэд байсан сандал дээр сууна өөдөөс харан байдгаараа малийлаа.
Эгдүүтэй золиг шүү. . .
Би яг юу заахаа мэдэхгүй хальт бодож байгаад, хоолойгоо засан "кмм, ер нь бол насанд хүрсэн эмэгтэй жоохон охин биш тул хөөрхөн юмаа гэхээс илүү үзэсгэлэнтэй юмаа гэх нь зохино" гэхэд
Бэкхён "мхн ойлголоо" гэсээр өөдөөс малийн сууна.
Би "бас бүсгүйчүүд төгс төгөлдөр, эсвэл бусдаас онцгой гайхалтай юмаа гэж хэлүүлэх дуртай. Бас тэдний сэтгэлийг өөртөө татахыг хүсвэл бага зэрэг ойртоод бас биед нь онц ноцтойгоор биш харин ч эелдэг зөөлнөөр хүрч болох юм, жишээ нь саяын Кайд заасан шиг" гээд Кай руу ойртон хамарт нь хамгаа зөөлөн хүргэлээ.
ичсэн хүн, хүн ална гэдэг шиг л би юу л хийгээд байна даа. Хамаг хацар улайчихдаа.
Биднийг харж байсан Бэкхён "аан за би ойлголоо, одоо би хийж үзье" гэсээр урагшаа тонгойн миний хамарт зөөлөн хүрээд "болж байна уу? их багшаа" гэсээр эгдүүтэй инээмсэглэнэ.
Би ч бас инээмсэглээд "болж байна, сайн байна" гэхэд
Кай түүнийг угз татан хойш суулгаад "ЧИ ЯАГААД ЗААВАЛ ИНСАН ДЭЭР ҮЗҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ?" гэж чанга асуухад
Бэкхён байдгаараа том хараад "тэгээд өөр хэн дээр үзүүлэх юм? арай чам дээр үзүүлнэ гэж бодсон юм биш биз дээ?" гэсээр чанга хэллээ.
Кай нүдээ эргэлдүүлэн "мэдээж над дээр үзүүл, Инсан л лав биш шүү" гэхэд
Бэкхён нөгөө л нэг хэрүүлч төрхөө гаргаад "цссс, чи Инсан дээр үзүүлж болоод би болдоггүй юм уу? тэгээд ч манай их багш жоохон эмэгтэйлэг царайтай болохоор яг жинхэнэ охин найр ч байгаа юм шиг бодиттой болж байна. Харин чамтай хамт хийх юм бол гомо болсон юм шиг санагдана биз. Тэгээд ч чам шиг охин гэж юу байсан юм" гэсээр муухай харлаа.
Кай "чи муу" гэсээр шүдээ зуугаад эхлэхэд нь байдал бишдэж байгааг мэдээд би "за дараагийн хичээл дээ орох уу?" гэсээр тэдний анхаарлыг өөртөө татлаа.
Бараг цаг шахуу Бэкхён Кай хоёрт хичээл зааж байгаа юм гэж худлаа юм зохиож зохиож арай гэж Бэкхён ажилтай болж өрөөнөөс гарлаа.
Кайг ч бас дуудсан тул би өрөөндөө үлдэв. Тэдний багынхан тэмцээнээ ярилцах гэж байгаа бололтой.
============
Өмнөх үйлчлүүлэгчээс минь дахин нэг санал ирсэн тул нөгөө ажлаа хийгээд сууж байтал Кай гаднаас ороод ирлээ.
Кай "юу хийж байгаа юм? нүүна" гэсээр мөрөн дээр эрүүгээ наан надаас асуув.
Би "аан нэг айлд нууц камер суулгаж өгсөн юм. Тэрийгээ жоохон засварлах хэрэгтэй болоод, сүлжээнд жоохон асуудал гарсан бас бус юм нэмүүлж байгаа юм" гэхэд
Кай нээх ойлгоогүй бололтой "гэхдээ энэ чинь хууль бус биш үү? айлын гэрт нууц камер суулгаад" гэж асуулаа.
Би "зүгээр дээ, нөхөр нь суулгуулсан юм. Залуу эхнэр авсан хөгшин баячууд нөгөө шувуухайгаа алдахгүй гэсэндээ байнга л хорьж цагдаж тагнаж байдаг юм. Энэ бараг л бичигдээгүй хууль" гэхэд
Кай дэргэд суугаад "ммм" гэснээ гэнэт санаа олсон мэт том харснаа "нээрээ та ямар ч нууц системд нэвтэрч чадна тэ?" гэж асуулаа.
Би "чадна" гэхэд
Кай "тэгвэл жинхэнэ ноён аая хэн болохыг хоёулаа олох уу?, зүгээр л сонирхолтой санагдаад байна" гэх нь тэр.
============
Дараагийн хэсэг 100 vote 30 сэт дараа орно. Заасан тоондоо гялс хүрээд байх юм бол би өдөрт хэдийг ч оруулж болох юм.

/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now