Ep-5

7.3K 634 36
                                    

Кайг ингэж хэлэхэд дотор пал хийгээд явчих нь тэр.

Би ч сандарсаар "ю-юу шалгах гээд байгаа юм?? Хаалга түгждэг нь яаж байгаа юм?? Т-тэнэг юм уу??" гэсээр хойш ухрахад

Кай над уруу цоо ширтсээр "чи эмэгтэй биз дээ?" гэх нь тэр

Би сандарсандаа түүний нүд рүү харж чадсангүй нүдээ эргэлдүүлсээр "ч-чи эрүүл үү? Юу яриад байгаа юм?" гэж асуухад

Кай "би мэднэ ээ нуух хэрэггүй" гэсээр ёжлох мэт инээсээр

Би нэг гүнзгий амьсгаа аваад илүү тайвнаар "больж үз, мэдрэл муутай амьтан би яасан болоод чи ингээд байгаа юм" гэтэл

Кай "Кёнсүүгээс айгаад намайг тэврэх үед хөх чинь надад мэдэгдсэн яах аргагүй хөх байсан бас чиний байгаа байдал их сэжигтэй байсан, наалт нааж өгөхөд ч бас өөр байсан. Миний таамаг зөв гэдэгт итгэлтэй байна тиймээс шалгаж үзэх гэсэн юм " гэсээр улам над уруу ойртоно.

Би "би эрэгтэй болохоор тэнэг зүйл ярихаа боль, одоо гар" гэж бага зэрэг ууртай хэлэхэд

Кай намайг шахаж явсаар багшийн ширээнд тулаад ирсэн байлаа.

Кай "хэрвээ миний буруу бол яагаад айгаад байгаа юм шалгаж үзэхэд болох биш үү? Би чиний цамцыг тайлаад харахад л болох юм байна хэрвээ чи эрэгтэй бол ичээд байх явдалгүй шиг л санагдаад байх юм" гэсээр цамцнаас бариад авах нь тэр.

Би түүнийг аль болох чадлаараа түлхсэн боловч яаж ч чадсангүй Кай "за яах вэ би тайлахгүй зүгээр гараа хийгээд үзэх болно" гэсээр үг дуугарч амжаагүй байтал цамц руу гараа шургуулан байдаг чадлаараа дарж боосон хөхийг минь базаад авах нь тэр.

Би тэссэнгүй түүнийг тас хийтэл нь алгадаад авлаа.

Кай над уруу нэг том харснаа "чи яаж эрүүл мэндийг үзлэгээ давсан юм? Кан сайдын охин аргалж өгсөн үү? Тэр үнэхээр сайн юмаа" гэсээр намайг дээрээс доош нүд салгахгүй ширтэнэ.

Нэгэнт баригдсан болохоор түүнд уураа гаргалаа.

Би "хөгийн амьтан, хүчээр эмэгтэй хүний хөх базсан байж уучлалт гуйхын оронд эрүүл мэндийн үзлэг тийм чухал байна уу?" гэсээр түүн рүү муухай харахад

Кай үл тоосон янзтай инээгээд "ингүүлэх юмаа чи өөрөө л хийсэн биз дээ, чи л анхнаасаа эр болж энд орж ирсэн. Би чамайг тагнуул гэдгийг мэднэ, харин одоо эмэгтэй гэдгийг чинь мэдсэн болохоор чи яг одоо сургуулиас хөөгдөх болно" гэсээр гарахаар хаалга онгойлголоо.

/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now