Ep-15

7.4K 723 50
                                    

Гэнэт яагаад ийм санаа орж ирдэг байна аа. Мэдээж би Чэний нууцыг хадгална гэж амласан болохоор болиулах гэж хичээлээ.
Аль болох гайхаж сандарсан гэдгээ нуухыг хичээх ба "больж үз, тэр чинь зүгээр л нэг эротик сайт ноён аая хэн байсан ч чи бид нарт ямар хамаа байна аа? хэрэггүй юм сэтгэж байх юм" гэхэд
Кай "хамаатай байхгүй яах юм? тэгээд ч манай хэдийн нэг ам алдаад чамайг ноён аая гээд өөр хүнд хэлээд тэгээд жинхэнэ ноён аая мэдэх юм бол та бид хоёр тэнэг байдалд орно ш дээ. Тэгээд ч цаашдаа юу ч болоо билээ дахиад ноён ааяын тухай худлаа хэлэх болбол дахиж таарна гэсэн баталгаа байхгүй ш дээ" гээд намайгаа ятгах санаатай ёстой урсгаж өгч байв.
Би түүн рүү илүү чухал хараад "тэгээд ч иймэрхүү ажил бас л хууль бус, ийм юмыг чинь зүгээр нэг уйдсандаа хийдэг зүйл биш. Буруутай үйлдэл бүрийн ард хариуцлага хууль гэж нэг юм байдаг юм ш дээ. Чамайг зугаацуулах гээд хүний нууцад халдаад дараа нь юу болох бол?" гэж худлаа уурлаж байгаа ч аль болох үнэмшилтэй юм шиг уурлах гэж хичээлээ.
Үүнээс өөр арга алга, ямар ноён аая чинь Чэн гэлтэй нь биш. . .
Намайг уурласан гэдэгт итгэсэн бололтой Кай "за за уучлаарай даа, зүгээр л сонирхолтой санагдаад л хийж үзэх гэсэн юм" гэсээр гараас минь атгалаа.
Би худлаа гараа татаж аваад "явж унт, миний ажил дуусаагүй байна. Тэгээд ч энгийн биелүүлэхэд амархан зүйл гуйвал би юу гэж уурлах юм" гэхэд
Кай "за ойлголоо, өдөржин унтсан байж яаж унтах юм нойр хүрэхгүй байна ш дээ" гэж үглэнэ.
Би түүнийг үл тоон урдах ажлаа хийж дууслаа.
Кайд харин хийх ажил байгаагүй бололтой нэг бол дэргэд ирж олон юм яриад л үгүй бол анхаарал татах гэж түжгэнээд л бөөн юм болж болж миний ч ажил дууссан тул унтах санаатай орондоо орлоо.
Мэдээж нойр хүрэхгүй байгаа ч хүчээр хэвтэж байгаад унтахгүй бол нойр солигдоод балай юм болно.
Унтахгүй нүдээ аниад хэвтээд л байлаа.
Гэтэл Кай "нүүна биелүүлэхэд амархан нэг зүйл гуйж болох уу?" гэж асуулаа.
Би нүдээ нээн "юу?" гэхэд
Кай инээмсэглэн орноосоо босоод миний орны өмнө ирэн суугаад "маргааш болзоонд явах уу?" гэж асуулаа.
Би "юу?? болзоо?" гэсээр гайхан лавлан асуухад
Кай бага зэрэг ичээд байгаа бололтой толгойгоо маажаад "шууд үерхэж барина гэсэн үг биш ээ, зүгээр л болзоо. Би таныг эмэгтэй төрхөөр чинь хармаар байна, гуйж байна" гэх нь тэр.
Би юу гэж хариулахаа мэдэхгүй түүн рүү харан хэвтэж байтал, Кай "тэгээд ч маргааш бүтэн сайн, чөлөөтэй гарч болох ганц өдөр. Та бүтэн сайнд хаашаа ч гардаггүй шүү дээ. Манай сургуульд ирээд бараг дахиж хэзээ ч гараагүй биз дээ? одоо агаар салхинд гарах болсон юм биш үү? би зүгээр л энгийн болзоонд урьсан шүү дээ. Кино үзээд, гадуур хөтлөлцөж алхаад л нэг тийм энгийн болзоо" гээд шалаад суучих нь тэр.
Би эсэргүүцэх гээд ч шалтаг олдохгүй бас нууцхан даа түүнтэй болзоонд явахыг хүсээд байсан тул зөвшөөрсөн юм.
Би "мм, ойлголоо гэхдээ өглөө шууд хамт явж чадахгүй шүү, би түрүүлж яваад хиймэл үс авах хэрэгтэй байх бас гэрээрээ ороод эмэгтэй хувцас өмсөнө, нүүр амаа будах гээд л чи ойлгож байгаа биз дээ?" гэхэд
Кай инээмсэглэн "мэдээж ш дээ, хоёулаа өдөр уулзаад хамт кино үзэх үү?" гэж асуулаа.
Намайг толгой дохиход Кай их л баяртай байгаа бололтой "за за тохирлоо шүү бас одоо хурдан унт даа, маргааш болзоотой шүү дээ" гэж хэлээд өөрөө орон дээрээ үсэрч гаран гялс хөнжилдөө шургаад нүдээ анилаа.
Энэ жаал чинь яагаад эгдүү хүргээд байна аа. . .
Хэдэн цаг хөрвөөсөн бүү мэд нэг л мэдэхэд унтаад өгсөн байв. Өглөө намайг босоход Кай унтаж байсан тул өндөг талх идээд дотуур байрнаас гарлаа.
Нээрээ л энэ сургуульд ирээд дахиж гараагүй юм байна шүү, дээр нэг нөгөө хэдтэй хамт тоглох гэж гарсныг эс тооцвол шүү дээ.
Юун түрүүнд гэрлүү очиж хувцсаа сольж эмэгтэй хувцас өмсөөд дараа нь дэлгүүр орж хиймэл үс худалдаж авлаа. Би ч эрэгтэй болох гээд үсээ тайрсан хүн шүү дээ. Үүнээс өөр яах ч билээ.
Бас нүүр будах ажил үлдэв.Гэвч би гадуур гарахаас илүү энд тэнд даалгавар биелүүлж явдаг тул нүүр будах тал дээр тийм ч сайн биш. Тиймээс гэрийн урд талд байдаг үсчний газар очин таньдаг үсчин эгчээрээ энгийн будалт хийлгээд болзоонд бэлэн боллоо.
Утсаа аван Кай руу залгав.
Би: байна уу?
Кай: байна байна
Би: би бэлэн чи хаана байна?
Кай: би ч гэсэн бэлэн болсон сая кино театр ороод билетээ авлаа, гэхдээ кино эхлэх цаг болоогүй юм чинь хоёулаа кино театрын ойролцоо уулзаад юм идэх үү?
Би: тэгье өө, надад хамаагүй чи л хүссэн зүйлээ хий
Кайн үл ялиг инээх сонсогдоод: ойлголоо тэгвэл кино театр дээр хүлээж байя
Би: ойлголоо "утсаа тасаллаа"
==========
Кино театр манай гэрээс холгүй байдаг тул би түрүүлээд ирсэн бололтой эргэн тойрноо харахад Кай харагдсангүй.

/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now