Би "Крис чи энд юу хийж байгаа юм?" гэж шивнэн асуухад
Крис намайг чирсээр цааш алхах ба "мангараа чи өөрөө энд юу хийж байгаа юм? хөвгүүдийн сургууль гэж мэддэггүй юм уу?" гэж шивнэсээр бид нэг өрөөнд орж ирлээ.
Өрөөнд орон ширээ рүү харахад "хичээлийн эрхлэгч Крис Вү" гэсэн байв.
Тэгэхээр түрүүний яриад байсан эрлэг гэдэг нь Крис байж.
Крис бол миний сайн найз.Ахлах сургуульд бид хоёр хэн хэн нь их гаж хүүхэд байсан болохоор хэн ч бидэнтэй найзлахыг хүсдэггүй байлаа. Тиймээс л бид хоёр найзалдаг болсон юм.
Юу нь гаж вэ гэвэл. Би мэдээж гоц ухаантан байсан миний хийж байгаа техник технологийн юмыг хэн ч ойлгодоггүй бас намайг хэтэрхий ухаантай байгаад бүгд үзэн яддаг байсан юм. Бас би нэлээд эршүүд талдаа охин байсан болохоор хүүхдүүдтэй тэр тусмаа охидтой бараг л учраа олж чаддаггүй байсан.
Харин Крисын хувьд гэвэл тэр их уйланхай хүүхэд байсан. Уйланхай гэхээс илүү зөөлөн сэтгэлтэй гэх нь зөв байв. Сэтгэл нь уян болоод ч тэр үү жоохон юман дээр нулимс унагаадаг үүнийг нь хүүхдүүд буруугаар ойлгоод түүний ижил хүйстэн, эсвэл хүйсээ солиулсан гээд байнга шоолж доромжилдог байсан.
Бодит байдал дээр бол Крис бараг л төгс нэгэн. Тэр маш ухаалаг, урлаг ч бай спорт ч бай бүх зүйл дээ маш сайн. Дээрээс нь үнэхээр царайлаг, сайхан ааштай.
Мэдээж энэ хорвоод төгс төгөлдөр гэж байхгүй болохоор Крис ийм өөлөхийн аргагүй хирнээ тийм зөөлөн сэтгэлтэй байдаг хэрэг.
Ийм л хоёр тэс өөр хүмүүс найзууд болсон юм даа. Ахлах сургуулиа төгсөөд би тагнуулч болж харин Крис Канад руу их сургуульд сурахаар явсан үүнээс хойш бид уулзаагүй бас холбоо бариагүй.
Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч нэг л мэдэхэд холбоо тасарсан юм.
Гэтэл өнөөдөр ийм байдалтай таарна гэж төсөөлж ч байсангүй.Крис гэх энэхүү царайлаг залуу бол миний хамгийн хамгийн ер нь амьдралд минь байсан цор ганц найз минь
============
Бүх зүйл зохиолчийн талаас:
Кайг ангиас гарч ирэхэд Инбинь байсангүй. Бас Бэкхён Кёнсүү хоёр хэн нэгнийг ямар азгүй болох талаар уулга алдан хоорондоо ярина.
Кай тэдний дунд очин "юу болсон бэ? хэнийг муулаад байгаа юм?" гэж асуухад
Кёнсүү "муулаагүй ээ өрөвдөж байна" гэв.
Кай "тэгээд хэнийг өрөвдөж байгаа юм?" гэхэд
Бэкхён Кёнсүү хоёр зэрэг "Инсаныг" гэв.
Кайн нүд томрон "Инсан яасан гэж??" хэмээн сандран асуухад
Бэкхён "манай их багш уг нь их л даруухан хүндээ гэтэл яаж байгаад түүний хараад өртсөн юм бүү мэт, хөөрхий минь сайн хүүхэд байсан шүү" гэсээр залбирч байгаа юм шиг дүр үзүүлнэ.
Кай бүр ч ойлгохоо болин "яг яасан гэнэ ээ? ойлгомжтой хэл л дээ" гэж бага зэрэг уцаартай хэлэхэд
Кёнсүү "аан Инсан нөгөө яриад байсан эрлэгийн чинь хараанд өртсөн юм шиг байна лээ. Сая Бэкхён бид хоёрыг ангиас гарч ирэхэд нөгөө эрлэг гээд байсан хичээлийн эрхлэгч чинь манай Инсаныг чирээд өрөө рүүгээ явж байсан" гэж хэллээ.
Кай нүд улам томрон "ЮУ?? ЯАСАН ГЭЖ??" хэмээн орилон асуухад нөгөө хоёр мөрөө хавчлаа.
Кай "за за та хоёр явж бай, би эрхлэгчийн өрөө рүү явлаа" гэхэд
Бэкхён "тэгээд ярьж байсан юмаа яах вэ?"
Кай "та нар хий, Инсан асуудалд орсон байна, би Инсанд тусаллаа" гэсээр тэднийг хаян явлаа.
Хичээлийн эрхлэгч гэсэн өрөөний гадаа ирэн хаалганд аажуухан чихээ наахад тэдний яриа тийм ч тод сонсогдсонгүй. Ганц сонсож чадсан зүйл гэвэл "Пак Инбинь" гэх үг байв.
Кай Инбинийг баригдсан байна гэж бодон сандарсандаа яахаа мэдэхгүй шууд дайраад орох уу? эсвэл байдлыг тандах уу? гэж эргэлзсээр хаалгаа зөөлөн нээтэл Крис яг Инбиний хөхөнд гараа хүргэж таарлаа.
Харин Инбинь айх, орилох ямар нэг үйлдэл хийсэнгүй харин ч найланхай эмэгтэй хоолойгоор "тэнэгтээд байгаач, Крис" гэхийг сонслоо.
Крис Инбинь хэн хэн нь хаалга онгойхыг анзаараагүй тул Кай харсан зүйлдээ уурлан хөмсгөө зангидсаар хаалгыг хаан цааш явлаа.
===============
Бүх зүйл миний талаас буюу Инбиний талаас:
Крис "суу" гэсээр буйдан руу заалаа.
Би суугаад "хөөх чи нөгөө шинээр ирж байгаа эрхлэг ч юм уу?" гэхэд
Крис "тийм ээ би, гэхдээ чи энд хөвгүүдийн сургуульд эрэгтэй хүүхэд шиг болсон юугаа хийж байгаа юм бэ? Пак Инбинь" гэсээр хөмсгөө зангидан яг л галзуу хүн харж байгаа мэт хачин харна.
Би инээмсэглэн "аан энэ зүгээр л-" гэтэл
Крис үг таслан "ахлах сургуульд байхын нэг тийм эршүүд хачин охин байсан арай тэр чигээрээ эрэгтэй хүн шиг болсон юм биш биз дээ?? сонирхол чинь өөр болоод арай нөгөө трансжендер гэдэг нь болцон юм биш биз?? яанаа яг тэгсэн байна ш дээ, яана даа миний муу найз" гэсээр нүдэнд нь нулимс цийлгэнээд ирэх нь тэр.
Би "за бас арай-" гэтэл
Крис дахин үг таслаад "арай ч транс болоогүй биз дээ?? нөгөө хоёр юм чинь одоо ч гэсэн байгаа гэж хэлээч" гэсээр хөхөнд минь гараа хүргэлээ.
Би "тэнэгтээд байгаач Крис" гэсээр түүнийг цохиход
Крис нулимстай нүдээр өөдөөс ширтсээр "ёо ганц сайн найзаа транс болсон юм байх гээд айлаа ш дээ. Наад хоёр чинь байх ёстой газраа байгаа юм чинь чи зүгээр биз дээ? 100% эмэгтэй биз дээ?" гэсээр юу юугүй уйлах гэж байв.
Би "мэдээж би эмэгтэй, тэнэг юманд санаа зовдог юм бэ?" гэсээр инээдээ барьж ядна.
Найз минь яг хэвээрээ байна шүү. . .
Крис цээжин дээрээ гараа тавин уртаар амьсгаа аваад "ёо тийм байлгүй дээ, тэгээд мангараа чи ямар чөтгөрөө хийгээд хөвгүүдийн сургуульд салганаад явж байгаа юм?" гэсээр духан дээр минь гараа тавиад "өвчин чинь хөдлөөгүй л байна даа, буцаж сурагч болмоор байсан юм бол ядаж охидын сургуульд орохгүй яаж байгаа юм?" гэсээр дахиад л хошуу ам нь өмөлзөөд ирэх нь тэр.
Би түүн рүү муухай хараад "юуны чинь өвчин, хэзээ би өвчтэй байсан юм?" гэхэд
Крис "гэхдээ ч чи лав эрүүл биш ээ" гэсээр хацрыг нь даган нулимс урслаа.
Би их сургуульд ч сураагүй, тагнуул хийгээд явж байгаа гэвэл Крис лав шууд намайг боож ална биз. Тиймээс би түүнд худлаа хэлэхээр шийдлээ.
Би "би харин нэг хүнд дурлаад. Ядаж байхад тэр залуу маань ахлах сургуулийн сурагч тэгээд зүгээр ч нэг ахлах сургууль биш хөвгүүдийн ахлах сургууль, товчхондоо бол энэ ахлах сургууль сурдаг юм. Тэгээд л түүнтэйгээ хамт байх гээд эрэгтэй болоод энд орж ирсэн юм" гэж хэлээд доош харахад
Крис царай улам ч уяхан болон "тэгээд яасан? сайн болсон залуу чинь үүнийг мэдсэн үү? харилцаа чинь арай дээр болсон уу?" гэж асуулаа.
Би "тийм ээ тэр мэдэж байгаа, бас бид одоо арай дотно болсон гэхдээ арай л үерхээгүй байгаа" гэтэл
Крис гэнэт асгартлаа уйлаад "миний найз сайн байна ш дээ хайрынхаа төлөө ингэж тэмцдэг. Тэгээд чиний тэр ханхүү чинь хэн юм?" гэж асуулаа.
Би "манай ангийн Ким Жунин" гэхэд
Крис "аан нөгөө аймаар том компани өв залгамжлагч уу?" гэсээр хүүхдүүдийн хувийн хэрэг дундаас Жунины хувийн хэргийг гарган урдаа тавилаа.
Би "тийм ээ наад хүү чинь" гэсээр аль болох үнэмшилтэй царай гаргана.
Крис дахин дахин нулимсаа арчин нусаа татсаар "болж байна ш дээ миний найз, сайхан залуу байна. Үүнээс өөр яах юм бэ? тийм биз дээ сайн байна миний найз сайн байна" гэсээр намайг тэвэрлээ.
Би түүний нурууг илэн сууж байхдаа "харин миний найз юу болж байна. Найз охинтой болсон уу?" гэхэд
Крис надаас холдон "юун найз охин эхнэр хүүхэдтэй болсон. Одоо манай хүү нэг настай. Надтай их адилхан" гээд утсаа гаргаж ирэн гэр бүлийн зургаа үзүүллээ.
Би Крисын толгойг илээд "болж дээ миний найз сайн байна ш дээ. Хөөрхөн ч эхнэртэй юм хүү чинь бүр яг чи байна ш дээ" гэхэд
Крис инээмсэглэн "харин тийм байгаа биз" гэсээр утсаа ширтэнэ.
Би "тэгээд чамайг ийм уйланхай гэдгийг эхнэр чинь мэдэж байгаа юу?" гэхэд
Крис "мэднэ ээ, угаасаа анх уйлж танилцсан юм. Тэр минь намайг байгаагаар минь хүлээж авсан хоёр дахь хүн нь мэдээж анхны хүн нь чи байсан" гэсээр өөдөөс малийлаа.
Би "болж дээ тэгвэл дараа эхнэртэйгээ танилцуулаарай, найз нь явлаа шүү" гэхэд
Крис " мэдээж тэгнэ ээ, амжилт үнэхээр агуу хайр байна" гэсээр ард үлдлээ.
Золиг гэж энэ олон жилийн дараа ингэж уулзана гэж бодсонгүй шүү. Өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодрон явсаар өрөөндөө орж ирлээ. Гэтэл Кай намайг харав уу үгүй юу байдгаараа хөмсгөө зангидан муухай харна.
Бас яагаад уурлаад байгаа юм бол оо 0.0??
YOU ARE READING
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀
Teen FictionГол дүр: Park Eun Bin, EXO Kai Төрөл: ахлах сургууль, хайр дурлал, +16 КайБинь цуврал. . .