Кан хадагтайд нүүж ирээд болсон бүх зүйлээ хэллээ.Минсок өөр өрөөнд байгаа бас тэр өрөө нь хаана гэдгийг ч мэдэхгүй байгаа тухайгаа чин үнэнээ хэлсэн юм. Мэдээж би мөнгийг нь авсан болохоор маш сайн байх болно гэдгээ ч бас хэлээ гэвч Минжи их уурласан. Аргагүй биз дээ бидний анхнаасаа төлөвлөж байсан бүх төлөвлөгөө нурсан юм чинь. Намайг нэлээд их загнаж бухимдсан боловч арай ч халаагүй ээ бас.
Тэр надад шинээр баахан зөвлөгөө өгөөд хамгийн сүүлд нь Кай-с болгоомжтой байхыг санууллаа. Минжигийн хэлж байгаагаар Кай их нүүрэмгий бас жоохон дээрэлхүү хүүхэд бололтой.
Би ч шинэхэн даалгавраа аваад унтахаар сэтгэл шулуудан гэрлээ унтраан орондоо орлоо. Гэвч Кай орж ирээгүй л байна, хар шөнөөр хаашаа алга болдог юм мэдэхгүй юм даа. Уг нь бол дотуур байр бүр өөр өөрийн гэсэн дүрэмтэй бас жижүүрүүд нь их базсан маягтай байдаг шүү дээ гэтэл энэ дотуур байр тусгай баян айлын хүүхдүүд байдаг болохоор дүрэм журмыг тэд гаргадаг бололтой. Ямар сайн даа л шөнийн 10, 11 болоод байхад хаа сайгүй орилолдож байх вэ дээ. Энд дасах гэж их л хэцүү байх бололтой шүү.
~~~~~~~~~~~~~
Яг сайхан унтаж байтал "ШИНЭ СУРАГЧАА БОСООРОЙ, БОСООРОЙ, ШИНЭХЭН ХИЧЭЭЛИЙН ӨДӨР ЭХЭЛСЭН ШҮҮ" гээд л яг чихэн дээр минь чанга яригчаар орилж гарлаа.
Би гэдэг хүн тайван унтаж байсан болоод ч тэр үү бараг л сүнс сүг минь гарчих шахан, хоёр нүд минь гархилсан аймаар юм л босож ирлээ.
Би "яа-яасан бэ??? цаг хэд болж байна??" гэж сандран асуухад
Кай юу ч болоогүй мэт тайван малийсаар "4:20" гэж хэлэх нь тэр.
Би "ЮУ??? ийм эрт яах гэж сэрээсэн юм??" гэж нойроо харамлан бараг л нүдэнд нулимс цийлгэнэн байж асуулаа.
Гэтэл Кай "ээе залуу минь хичээлийн эхний өдөр гэдэг ямар чухал өдөр болохыг чи мэдэхгүй л байна даа, эртхэн шиг усанд ор, өөрийгөө бэлд" гэсээр намайг угаалгын өрөө рүү түлхлээ.
Би ч уур хүрсэн дээ "гэхдээ би өчигдөр унтахаасаа өмнө орсон ш дээ" гэж хэлэхэд
Кай "тэр хамаагүй ээ, өчигдөр орсон ч бай хамаагүй, манай сургуулийн нэг дүрэм байдаг юм, шинэ сурагч хичээлийн эхний өдрөө заавал усанд орох ёстой" гэж малийсаар намайг хүчээр шахуу түлхэн угаалгын өрөөнд орууллаа.
Би "Ёстой мэдрэл муутай тэнэг амьтан" гэж үглэсээр хааш даа ийм эрт сэрсэн бас Кай гэж солиотой амьтан өрөөний гадаа намайг хүлээгээд зогсож байгаа тул яаж ч чадсангүй усанд орохоор болоо. Гэвч тэр галзуу хаалга эвдээд ороод ирж магадгүй л нөхөр шиг байна лээ. Тиймээс муу санаалан хаалганы дотор талд дахин угсарч тогтоодог цоож хэд хэдийг тогтоогоод хувцас аа тайллаа. Би ч бараг л улсын хэмжээний тагнуулч шиг хүн шүү дээ, тийм болохоор надад энэ нусгай бацааны санаанаас илүү гарах тоног төхөөрөмж байгаа шүү. Эгчийгээ тийм ч амархан барьж идэхгүй шүү бяцхан Жунин мухаха. . .
YOU ARE READING
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀
Teen FictionГол дүр: Park Eun Bin, EXO Kai Төрөл: ахлах сургууль, хайр дурлал, +16 КайБинь цуврал. . .