Би бүр шоконд орсон чигтээ гөлөрсөөр өрөөндөө орж ирэхэд Кай бүр хариугүй элэг нь хөшлөө.
Миний мөрөн дээр гараа тавин "нүүна үнэхээр супер юмаа, бүр охидуудыг араасаа шууруулж эхэллээ" гэсээр инээхээ болиулах гэсэн мэт дахин дахин уртаар амьсгаа авч гаргаж байлаа.
Би түүн рүү муухай хараад "чамд л сайхан байгаа байх, надад үнэхээр цочирдмоор хэрэг болоод байна" гэж хэлэхэд
Кай "яагаад уурлаад байгаа юм?? хөөрхөн л охин байсан ш дээ" гэсээр намайг шоолох мэт ёстой дургүй хүрмээр харцаар ширтэж байлаа.
Би "чамайг гэнэт нэг залуу ирээд үнсээд яваад өгвөл сайхан байh уу? хөөрхөн залуу байсан шүү гээд ангалзаад байж байх байсан уу чи?" гэж уурлахад
Кай "нээрээ ч тийм дээ, одоо би дахиж инээхгүй ээ нүүна" гэж хэллээ.
Би уруулаа гараараа арчаад "заваарсан юм, эмэгтэй хүнтэй үнсэлцэх нь л дутаж гэнэ" гэж үглээд зогсож байтал
Кай "за одоо ингэж арчлаа гээд яах вэ дээ, нэгэнт болоод өнгөрсөн хэрэг" гэж хэлэхэд
Би түүн рүү илүү муухай хараад "тэр нэг сонин сонирхолтой охинд үнсүүлээд цаг ч болоогүй байна, тиймээс өөрийн эрхгүй бодогдоод уур хүрээд байхад чинь" гэж хэлэхэд
Кай юм хэлсэнгүй шууд л уруул дээр минь үнсэж орхилоо.
Би гайхсан даа том нүдэлсээр түүнийг өөрөөсөө түлхэх гэсэн ч тэр намайг улам өөртөө наан энэ удаад бүр хэлээ хүртэл аманд минь хийх ба бидний үнсэлт илүү гүнзгий болсон байлаа.
Эхэндээ байдгаараа эсэргүүцэж түүнийг түлхэж байсан ч бага багаар түүнд уусаж бас надад таатай санагдаж эхэлсэн тул нүдээ анин өөдөөс нь үнсэж эхэллээ.
Кайг үргэлж жаал жаал гэж голдог боловч гашуун үнэн гэвэл тэр үнэхээр сайн үнсэлцдэг юм байна. Өмнө ингэж удаан үнсэлцэж байгаагүй ер нь бол хальт үнсээд өнгөрсөн болохоор би анзаараагүй бололтой.
Бидний үнсэлт дуусахад хэн хэн минь нэлээд догдолсон байгаа юм шиг санагдлаа. Бас тоглоом хийх хүн ч байсангүй зүгээр л өөд өөдөөсөө ширтэн зогсож байлаа.
Кай "одоо зөвхөн надтай хийсэн үнсэлтээ бод" гэж зөөлөн шивнэхэд би түүн рүү ширтсэн чигтэй толгой дохилоо.
Гэвч сая бид үнэхээр нэг шат ойртсон илүү дотно үйлдэл хийсэн гэтэл хэн хэн нь ичсэн ч юм уу яагаад байгаа юм мэдэхгүй нэг хэсэгтээ л бие биетэйгээ яаж харьцах учраа олсонгүй. Би бүр ээрч гацсан гээд бод.
Өрөөнд чимээгүй байдал ноёрхож байсан ч бид нэг л тийм өөр харьцаатай болсон юм шиг хааяа нэгэн рүүгээ инээмсэглэж байсан юм.
Бидний энэ романтик гэх нь ч хаашаа юм ямар ч байсан өмнө байдгаасаа арай өөр болсон энэ орчныг минь эвдэн "Убба" гэсээр нөгөө намайг үнсдэг охин чинь ороод ирэх нь тэр.
Би бүр түүнийг хараад гайхсан даа бараг л сууж байсан сандлаасаа унах шахлаа.
Энэ охин одоо хүнийг ийм хачин эвгүй байдалд оруулаад хэр удсан болоод ингээд юу ч болоогүй мэт ороод ирдэг байна аа. Түрүүхэн л их ичимхий охин байх шиг байсан гэтэл одоо лав тэгж харагдахгүй байна.
Инжон "Убба та юу хийж байгаа юм?" гэсээр хажууд ирэн наалдлаа.
Би түүнийг өөрөөсөө эелдгээр түлхээд "уучлаарай, чиний сэтгэлийг ойлгож л байна л даа гэхдээ би өөр хүн сонирхож байгаа чи ч гэсэн сонссон л байлгүй би өөр охинтой уулзаж байгаа" гэж хэлэхэд
Кай уруулаа мушилзуулсаар "тийм шүү Инжон-а чи арай хоцорсон бололтой манай Инсан аль хэдийн өөр охин-" гэтэл
Нөгөө охин үгийг нь таслаад "Сүёон эгчийн тухай мэднэ ээ, та хоёр хэдий унтаж хэвтсэн байсан ч надад хамаагүй ээ, тэгээд ч Сүёон эгч өнөөдөр өөр залуутай болзож байгаа харагдсан. Та ч бас түүнийг тоохгүй байх шиг харагдсан" гэсээр өөдөөс учир зүггүй ширтэнэ.
Би бүр бантсан даа юу гэж хэлэхэд мэдэхгүй сууж байтал Кай "Инжон-ши маргааш эрт танай баг бэлтгэлтэй биз дээ? одоо орж амар даа ах нарт нь хийх чухал ажил байгаа юм. Чи жоохон саад болоод байна" гэж маш эелдэг хэлэхэд
Инжон "за за тэгвэл сайхан амраарай убба, гэхдээ хааяа танай өрөөнд орж ирж байж болох уу?" гэж асуулаа.
Би худлаа үнэн инээсэн болоод "болно оо, гэхдээ одоо завгүй байна" гэхэд
Инжон "та хоёр юу хийх гэж байгаа юм?, хичээл үү?" гэж асуухад
Кай бид хоёр зэрэг "тийм ээ тийм маш чухал хичээл" гэж орилох шахам хэлэхэд
Инжон инээмсэглэн "Инсан убба та хичээл хийгээд сууж байхдаа хамгийн царайлаг харагддаг, би таныг ангидаа хичээл хийж байгааг харах дуртай" гэж хэлээд гараад явлаа.
Энэ үнэхээр хачин охин юмаа. Нэг болохоор аймаар даруухан эгдүүтэй юм шиг, нэг болохоор улаан галзуу амьтан шиг л байх юмаа.
================
Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд нөгөө охид манай сургууль ирээд хоёр долоо хоносон байна. Одоо бол сайн найзууд болохтой нь найзлаад саар мууг нь ч бас мэддэг л болж байна.
Харин нэг хэцүү юм нь би Инжон гэдэг мөнхийн дагуултай болсон. Эхлээд тэр их л даруухан мэт аашилж байсан ч өдөр хоног өнгөрөх тусам үнэхээр ичиж зовохоо мэдэхээ байж байх шиг үргэлж л "Инсан убба, Инсан убба" гээд л үнэхээр хэцүү байна.
Залуус ч яах уу намайг сайн байна мундаг байна гэж магтаад л харин Кай л жинхэнэ Инбинийг мэддэг болохоор надад туслах үедээ тусалж шоолох үедээ шоолно. Гэхдээ нэг үе ээ бодоход Кай тийм ч муу хүүхэд шиг санагдахаа байсан. Дассан ч гэх юм уу эсвэл арай дээр учраа олдог болсон гэх юм уу ямар ч байсан бидний харилцаа хамаагүй нааштай болсон.
Гэхдээ нааштай гэдэг нь илүү дотно зүйлс хийнэ гэсэн үг биш л дээ. Тэр өдрийн үнсэлтээс хойш дахиж тийм юм болоогүй. Харин миний яриад байгаа нааштай харилцаа гэдэг бол бид бие биенийхээ тухай хувийн амьдралаа арай илүү их ярилцдаг болсон.
Өмнө хийж байсан ажил дээр ямар ч хувийн зүйл байдаггүй байсан гэтэл энэ удаад би бараг л Минжигийн тагнуул гэдгээ мартаад жинхэнээсээ энэ ахлах сургуулийн жаалуудад уусаад байх шиг.
Анх Кай болон тэдний найзууд хормойн донтой ахлах сургуулийн хэдэн нусгай жаал шиг л санагддаг байсан гэтэл одоо ер нь л дажгүй санагдаад байгаа шүү. Ингэж хэлэх хачин ч магадгүй би найзуудтай болж байх шиг байна. Гэвч тэд намайг хэн гэдгийг мэдвэл тэгж дотно байхгүй л байх.
================
Кай муу золиг чинь ойрд ямар хөл дээрээ боссон юм бүү мэд хичээл номоо их шамдаж хийж байгаа. Мэдээж миний хамгийн сайн чаддаг зүйл оюун ухаан шаардах зүйл тул би Кайд нэг ёсны давтлага өгч байгаа.
Харин тэр миний бодож байснаас хамаагүй дээр байгаа гээч. Түүнийг гоц ой ухаантай супер залуу гэж хэлэхгүй ч ямар ч байсан хоосонгүй л толгой байгаа юм.
Кайтай хийсэн давтлагаа дуусгаад би өрөө рүүгээ явлаа. Харин Кай тэмцээний бэлтгэлтэй тул заал явсан.
Өрөөний хаалгаа татахтай зэрэгцэн "Пак Инбинь" гэж хэн нэгэн дуудлаа.
Би сонссон зүйл дээ итгэж ядан нөгөө хүн рүү хартал. . . Бурхан минь гэж тэр яаж мэдсэн юм бол???. . . 0.0???
Би "ч-чи сая юу гэсэн бэ?" гэхэд
Тэр хачин инээсээр "Пак Инбинь" гэсэн гээд над руу алхаж байлаа.
Би бүр сандарсандаа ямар үйлдэл хийх ёстойгоо ч мэдсэнгүй "ч-чи яаж мэдсэн юм?" гэхэд
Над руу ойртоод "эмэгтэй гэдгийг чинь үү?" гэж асуулаа.
Байж боломгүй юм . . .
YOU ARE READING
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀
Teen FictionГол дүр: Park Eun Bin, EXO Kai Төрөл: ахлах сургууль, хайр дурлал, +16 КайБинь цуврал. . .