Ep-16

7.1K 632 21
                                    

Би өөрийн эрхгүй сандран үглэж эхлэхэд Кайг дуудсан хүн ч наашаа ирж байгаа харагдана. Нүүрээ доош нуусаар хальт харахад Бэкхён ирж байв. Харин Минсок Минжи болон Бэкхёнтой хамт явж байсан охин цаана зогсож байсан газартаа зогсоно.
Би "одоо яах вэ? яагаад заавал тэдэнтэй таардаг байна аа? Минжи намайг мэдээд шууд халах байх даа, одоо яах уу?" гээд амандаа бувтнаж эхлэхэд
Кай хоёр хацраас минь барин өөр лүүгээ харуулаад "сандрах хэрэггүй дээ, би зохицуулна. Бас яг одоо та яв гэртээ очоод хүлээж бай. Би тэднийг аргалаад араас чинь очно. Харин гэрийн хаягаа зурвасаар явуулчих" гэж хэлээд намайг цааш түлхлээ.
Намайг цааш эргэхтэй зэрэгцэн Бэкхён ч ирлээ.Би түүнийг хараагүй сонсоогүй юм шиг шууд нөгөө тийшээ маш хурдан алхлаа.
Бэкхён "х-хөөе хүлээ л дээ" гэсээр ард үлдлээ.
Би ч хар хурдаараа тэднээс холдоод кино театрын арын хаалгаар гараад шууд гэртэй ирлээ.
Гэртэй ирээд мэдээж Кай руу хаягаа бичиж явууллаа. Бас гэртэй ирсэн санаа зоволтгүй гэдгээ ч бичиж явуулав.
=============
Энэ бүхэн зохиолчийн талаас:
Инбинийг цааш харан хурдан алхаж эхлэхэд түүнийг таниагүй Бэкхён нөгөө л гэнэн нүдээр араас нь ширтсээр "х-хөөе хүлээ л дээ" гэснээ Кайг нэлээд чанга цохиж аваад "яагаад түүнийг явуулж байгаа юм? танилцуулдаггүй юм уу? ямархуу охин байсан бэ? бид хэд царайг нь ч харж чадсангүй. Чамайг мэддэг тулдаа л араас чинь хараад танилаа. Найзууд чинь бүгд хосоороо явж байхад найз охиноо дагуулаад ирж болно доо муухай амьтан" гэсээр Кай руу муухай харна.
Царайг нь хараагүй гэдэг үгийг сонсоод Кай амьсгаа авах шиг боллоо.
Кай "уучлаарай даа цаад гурав дээр чинь очих уу?" гэхэд
Бэкхён дахин муухай хараад "чамаар яадаг юм? хосын болзоо хийж байхад найз охиноо хөөж явуулсан хүн нь чи шүү бидэнтэй нэгдээд цааш явахгүй. Би нэг дажгүй тоглоомын газар олсон. Хосууд их ордог юм байна лээ тийшээ явах гэж байна" гэж ярьсаар тэд нөгөө гурав дээр ирсэн байв.
Минсок "найз охин чинь яасан бэ?" гэхэд
Бэкхён "Энэ тэнэг чинь явуулцан" гэсээр их л ууртай байгаа бололтой
Минжи "өө яаж байгаа юм бэ? бид хэд нэг гоё газар руу явах гэж байна ш дээ, уг нь хамт явсан бол" гэхэд
Кай "уучлаарай манай найз охин үнэхээр бүрэг ичимхий охин байгаа юмаа, Одоохондоо та нартай танилцахад үнэхээр бэлэн биш байгаа. Ямар сайндаа өнөөдөр л анх удаа хүмүүсийн нүдэн дээр болзож байх вэ дээ" гэж хэлэхэд
Бэкхён ууртай байсан царай зүгээр болон "ээ хөөрхий, тийм ичимхий охин юм уу?" гэхэд
Кай "тийм ээ, сая та нар гэж шаврын хаалтууд үргээгээд хаячихлаа. Уг нь бол бидний болзоо арай дуусаагүй байсан юм" гэж хэлэхэд
Бүгд инээлдэн "уучлаарай" гээд өнгөрлөө.
Бэкхён "золиг минь тэгвэл одоохон яв, сэтгэлийг нь аргадаад өнөөдөр тусгай амралттай өдөр юм чинь хөөрхөн аргийг нь олж байгаад хамт хоносон ч болно ш дээ" гэв.
Кай нүд байдгаараа томроод "юу?? өнөөдөр тусгай амралт юм уу?" гэхэд
Минсок Бэкхён гээд бүгд толгой сэгсрэн "ухаан санаа чинь хаана явна аа" гэсээр уулга алдана.
Бэкхён "тусгай амралт гээд өнөөдөр сургуулийн сайтад бичсэн байсан. Тэгээд ч бичээгүй ч гэсэн бүгд л мэдэж байдаг ш дээ. Угаасаа жилийн энэ үер заавал нэг удаа тусгай амралт өгдөг ш дээ" гэхэд
Кай сая л санасан мэт толгойгоо цохиод "нээрээ тийм л дээ, өнөөдөр болзоонд явна гэж догдлоод таг мартсан байна" гэхэд
Минсок "ямар охин болоод манай хүнийг ингэж ой ухаанаа алдтал нь дурлуулаад байна аа, их л онцгой хүн байх нь дээ" гэхэд
Бэкхён "хурдхан танилцмаар санагдчихлаа" гэсээр Минсок тэр хоёр жуумалзан Кай явуулна.
Кай "за за тусгай амралтын өдөр юм чинь гадуур хоносон ч болох юм байна. Та дөрөв ч бас болоогүй бололтой би явлаа шүү" гэхэд
Бэкхён "чонод мах өгсөн юм шиг санагдаад эхлэх чинь" гэсээр улам уруулаа мушилзуулна.
Минсок "угаасаа өнөөдрийг ашиглах хэрэгтэй, яв даа андаа" гэсээр Кайг үдлээ.
Кай кино театраас гаран утсаа харвал аль хэдийн зурвас ирсэн байлаа. Явуулсан хаягийн дагуу очлоо. Азаар холгүй газар байв.
===========
Миний талаас буюу Инбиний талаас:
Хонх дуугаран очиж харвал Кай ирсэн байв. Хаалга тайлж өгөхөд Кай над руу нэг том харснаа "воаа, гэрийн халаадтай харсан чинь бүр ч дур булаам юм гээч" гэсээр гэрт орж ирэв.
Кай "та ганцаараа амьдардаг юм уу?" гэсээр эргэн тойрно гүйлгэн харна.
Би "тийм ээ, аав ээж маань Италид байдаг юм. Харин би энд" гээд "суу л даа би кофе хийгээд ирье" гэхэд Кай толгой дохин зочдын өрөө рүү орлоо.
Би хоёр аяганд Кофе найруулаад зочдын өрөөнд орлоо.
Мөн амласан ёсоороо зургийн цомгоо түүнд өгөхөд, Кай "воа" гэсээр нээж үзлээ.
Би "за чи үзээд байж бай, би гялс хувцсаа солиод ирье, хаалга барих цаг дөхөж байна" гэхэд
Кай намайг татан өвөр дээрээ суулгаад "өнөөдөр хаалга барихгүй ээ, санаа зоволтгүй бас бид гадуур хоносон ч болно. Маргааш хичээл 12с орно" гэх нь тэр.
Би "яагаад?? юу болсон юм??" гэсээр гайхсан даа нүдээ томруулахад
Кай "аан манай сургууль жилд нийт дөрвөн удаа тусгай амралт зарладаг юм. Тусгай амралт гэдэг нь бүтэн сайнд гадуур гараад бас гадуур хонож болно. Тусгай амралт зарласан бүтэн сайны маргааш нь хичээл 12с ордог. Энэ тусгай амралт магадгүй дэггүй хөвгүүдийн тэвчээрийг алдагдуулахгүй гэсэн багахан шагнал байх л даа" гээд инээмсэглэв.
Би "аан тийм байх нь ээ, тэгээд өнөөдөр тэр тусгай амралт чинь юмуу?" гэхэд
Кай толгой дохин "тийм ээ, өнөөдөр байсан байна. Би ч бас анзаараагүй явж байгаад түрүүнд нөгөө хэдээс мэдлээ" гэх үед яагаад ч юм санаа амарлаа.
Би "ашгүй дээ тэгвэл яарах хэрэггүй боллоо" гээд түүний өвөр дээрээс босох гэтэл намайг татан доош суулгаад "ингээд сууж бай, бас зургаа тайлбарлаж өгнө биз дээ?" гэж асуув.
Би ч толгой дохиод түүнд хаана авахуулсан ямар зураг вэ гээд л бүгдийг ярьж эхлэлээ. Ер нь бол бүхэл бүтэн амьдралаа ярьсан гэж хэлж болно.
Манай аав зурагчин байсан болоод ч тэр үү, миний зураг маш их байдаг. Бараг дөрөв таван зургийн цомгийг эхнээс нь дуустал нь үзлээ. Цаг ч нисэх мэт өнгөрсөн байх ба нэгт гадаа шөнө болсон байв.
Би "оройтсон байна. Танай гэр хол ш дээ, бас дотуур байр луу ч явахад зайтай. Эндээ хоноод өглөө явцгаая" гэхэд
Кай "аргагүй л миний нүүна шүү, ийм гоё чөлөөтэй, худлаа ичиж маяглахгүй яг хүсэж байсан зүйлийг минь хэлээд" гэсээр араас тэвэрлээ.
Би түүний тэврэлтээс салан өөдөөс нь хараад "ичдэггүй амьтан, хэдий баярлаж байгаа ч нууж сураач" гэхэд
Кай чанга инээгээд "нуусан нуугаагүй та мэдэж л байгаа ш дээ" гэснээ "нөгөө хоол чинь шингэсэн юм шиг байна өлсөөд байна аа" гэсээр гэдсээ дарлаа.
Би "би хоол хиймээргүй байна. Залхуу хүрээд байна, тиймээс пицца захиалах уу?" гэхэд Кай зүгээр л инээмсэглэн толгой дохилоо.
Бид пиццагаа хүлээж байх зуураа зүгээр л юу ч хийхгүй буйдан налан газар суугаад өөрсдийнхөө тухай ярина.
Өмнө нь ингэж ярьж байгаагүй болоод ч тэр үү Кайн тухай нээлгүй ихийг мэддэг боллоо. Зарим зүйл дээр бид тэнгэр газар шиг өөр байдаг ч зарим зан чанар эсвэл дуртай зүйлс нь төстэй байгаа нь таатай санагдана.
Кай "та хэр олон удаа үерхэж байсан?"
Би "нэг удаа" гэхэд
Кайн нүд томрон "ердөө ганцхан удаа юу??" гэсээр итгэхгүй байгаа бололтой дахин дахин асууна.
Би "тийм ээ ганцхан удаа, бас л ахлах сургуульд байхдаа үерхэж байсан. Харин сургуулиа төгсөөд шууд одоо хийдэг шигээ захиалгаар ажил хийдэг болсон тийм болохоор үргэлж л нууц нэр худал түүхтэй амьдарсаар хэн нэгэнтэй жинхэнэ Пак Инбинь танилцаж чадаагүй байх л даа" гэхэд
Кай инээмсэглэн "гэхдээ одоо надтай танилцсан байна" гэв.
Би толгой дохин "тийм шүү, энэ олон жилийн дараа чамтай л албан ёсоор танилцсан юм байна. Харин чи нэлээд олон охин сольсон байх тийм үү? ганц гэдэг тоо санаанд чинь ч багтахгүй байгааг харахад чи лав арваас илүү байх" гэхтэй зэрэгцэн хонх дуугарлаа.
Кай "пицца байх би аваад ирье" гэсээр зугтах шахам босоод явлаа.
Үнэндээ түүний зуун охин сольсон байсан ч яг одоо надад ямар ч хамаагүй, Ким Жунин гэдэг жаал яг байгаагаараа л надад таалагддаг гэдгийг мэдээгүй бололтой.
Бид пицаагаа идэн ойр зуурын юм ярина.
Би "ингэхэд чи хэзээ намайг эмэгтэй гэж мэдсэн юм? ер нь анх сэжиглэж эхэлсэн гэвэл?" гэж асуухад
Кай "анх таныг хараад шууд л охин байна гэж бодсон, гэхдээ манай сургууль охин хүүхэд орж ирэх ямар ч боломжгүй гэж боддог байсан болоод ч тэр үү эрэгтэй гэдэгт чинь хүчээр итгэсэн. Гэхдээ нөгөө Обиг хараад жоохон эргэлзсэн л дээ. Бас Кёнсүүгээс айгаад тэврэх үед таны нөгөө" гэсээр цээж рүү минь харлаа.
Би "ойлголоо одоо болно, би ч муу тагнуул юм даа" гэхэд
Кай "гэхдээ л яагаад ч юм эрэгтэй л гэж итгэсэн бас таныг гомо гэж боддог байсан" гэв.
Би идэж байсан пиццагаа эвгүй залгиад "гомо байхдаа яах вэ дээ, таар ч дээ чи бид хоёр" гэсээр түүнийг цохитол Кай гараас татан надтай хамт хойшоо хэвтлээ.
Би "яасан бэ? цадсан уу? дахиж идэхгүй юм уу?" гэхэд
Кай үг хэлсэнгүй чимээгүй ширтэж байгаад уруул дээр минь зөөлөн үнслээ.
Бидний үнсэлт аажмаар гүнзгийрэн үнсэлдэж эхлэхэд Кай дээрээс гаран хэвтээд улам бүр халуухан үнсэлтээр намайг эзэмдэнэ.
Бидний үнсэлт хангалттай үргэлжилсний дараа Кай надаас асуух мэт үнсэлтээ зогсоон өөдөөс ширтсээр байв.
Үнэндээ би ч бас Кайтай адилхан зүйл мэдэрч байсан тул инээмсэглэн толгой дохиход Кай ч бас зөөлөн инээмсэглээд дахин уруулыг минь эзэмдэв. Бас түүний гар халаадны бүсийг алгуурхан тайллаа. . .


/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now