Ep-19

7K 673 68
                                    

Би "яасан бэ? анги дээр хэрэг гарсан юм уу? ууртай харагдаж байна" гэхэд
Кай над руу муухай харcан чигтээ юу ч дуугарсангүй. Шууд л хажуугаар зөрөн угаалгын өрөө орчих нь тэр.
Би 0.0??
Мэдээж юу болоод байгааг ойлгоогүй тул хувцсаа солиод хоол хийх санаатай гал тогоонд орж иртэл Кай ч араас орж ирлээ.
Би сэтгэлийг нь засчих санаатай "хамт хоолоо хийх үү?" гэж асуухад
Кай муухай харсан чигтээ аяга ус уугаад "өөрөө хийхгүй юу" гэх нь тэр.
Энэ жаал чинь өнөөдөр яагаад байгаа юм болоо. Түүнийг цааш явах гэхэд нь урд нь хааж зогсоод "яагаад уурлаад байгаа юм? би буруу зүйл хийгээ юу?" гэж асуухад
Кай өөдөөс ширтсээр "үгүй байх л даа, магадгүй таны байнга хийдэг үйлдэл ч юм бил үү гайхсан шинжгүй л байсан. Харин ч таалагдсан биз" гэсээр хүйтэн инээмсэглэл тодруулав.
Би үнэхээр юу ч ойлгохгүй байсан болохоор энэ удаад тайвнаар асуух гэсэн ч аль хэдийн уур хүрсэн байв.
Би түүн рүү муухай хараад "хөөе, юунд уурлаад байгаагаа шууд хэлээч, худлаа ингээд уурлаад байхаар чинь би юуг нь мэдэж чамайг аргадах юм?" гэж нэлээд чанга дуугаар асуухад
Кай ч бас дуу нь чангаран "шинэ эрхлэгч таны ээлжид амраг чинь юм уу? хөхөө дуртай нь аргагүй базуулаад Крисээ гээд л аальгүйтээд байсан" гэв.
Одоо л бүгдийг ойлголоо. Инээд хүрээд байсан болохоор тэсэхгүй инээж орхилоо.
Гэтэл Кай "яасан би тийм инээдтэй байна уу? жоохон хүүхдийн толгойг сайн эргүүлж гэж бодоод инээд чинь хүрээд байна уу? та үнэндээ тэр эрхлэгчтэй дотно харьцаатай биз дээ?" гэсээр улам уурлалаа.
Би "мангараа суу" гээд түүнийг түлхэн ширээний дэргэд суулган өөрөө урд нь очин зогслоо.
Кай харин нөгөө л сүрхий ууртай харцаараа намайг цоолох шахан ширтэнэ.
Би "хартай залуу байх нь ээ таалагдаж байна. Гэхдээ хэт их хардаад байвал баяртай л болно шүү жаалаа" гээд жуумалзахад
Кай ямар ч нүүрний хувиралгүй намайг ширтэн сууна.
Би "за тэгэхээр хартай залуу минь, чиний харсан зүйл бол. . ." гээд өнөөдөр болсон бүгдийг ярилаа. Бас Крис гэж хэн болох миний ямар найз гээд л бүгдийг аль болох ойлгомжтой бас товчхон ярьж өгсөн юм.
Би "ийм л байна даа хартай залуу минь, одоо уур чинь гарч байна уу?" гэж асуухад
Кай бага зэрэг жуумалзаад "тэгсэн ч гэсэн найз чинь заавал хөхөнд чинь хүрэх шаардлага байсан юм уу?" гэсээр үг хаяна.
Би "тэр намайг транс гэж төсөөлөөд л тэгсэн юм ямар төсөөлөл сайтай бас уяхан амьтан болохыг нь чамд хэлсэн шүү дээ" гэхэд
Кай намайг татан өөртөө ойртуулаад "чамайг ингээд алддаг юм байжээ л гэж айлаа шүү" гэсээр инээмсэглэнэ.
Би "уурлахаараа та болоод эвлэрсэн үедээ чи болдог хэрэг үү?" гэхэд
Кай толгой дохин инээмсэглээд хошуугаа цорвойлгов. Би ч доошоо тонгойн уруул дээр нь үнслээ.
Би уруулаа салгаад "гэхдээ өөрөө ер нь миний хувьд хэн болоод ингэж хардаад байгаа билээ. Миний санаж байгаагаар бол одоо ч гэсэн бид ганц бие тусдаа хүмүүс шиг санагдаад байх юм" гэж тоглоомоор хэлэхэд
Кай "тэр нөгөө" гэсээр сандраад байгаа бололтой толгойгоо маажна.
Би "тоглосон юм даа, айх хэрэггүй" гээд дахин нэг удаа уруул дээх нь үнсээд түүнээс холдлоо.
==============
Хичээл ном ордгоороо орсоор. Манай Крисыг ямар хүн гэдгийг нь мэдэхгүй болохоор сургуулийн хүүхдүүд зүгээр л арван таван толгойтой атгаалжин хар мангас юм шиг л бараг л Крисын сүүдэр тусах төдий л сургууль нам гүм болж байгаа нь үнэхээр инээдтэй санагдана.
Крис ангид орж ирэхэд манай ангийн хүүхдүүд бүгд номхон сууна. Ангид ямар ч авиа гарсангүй.
Крис өчигдөр хэрэг тарьсан Хэнсоныг яг одоо өрөө рүүгээ явахыг шаардаад бидэн дундуур алхан хичээлийн дэвтэр рүү шагайж харна.
Крис Кай руу харан "азтай залуу" гэж зөөлөн хэлэхэд
Кай нүд нь бүлтэлзэн гайхаж байснаа "т-тийм ээ" гэх нь тэр.
Миний инээд хүрээд бараг л инээхээ шахлаа. Инээдээ тэвчин жуумалзаад сууж байтал Крис над руу харан халь инээмсэглээд эргээд нөгөө хүйтэн сүртэй царайгаа гаргасаар ангиас гараад явлаа.
Крисыг байхад бараг л хүүхдүүд амьсгаагаа түгжээд сууж байсан бололтой. Гарахтай нь зэрэгцэн "ёо, вүүү" гээд л чив чимээгүй байсан анги дуу ороод эхэллээ.
===============
Хичээлээсээ ирээд Бэкхён надаас асуух зүйл байна гэсэн болохоор шууд Бэкхёны өрөөнд очин шинээр ажиллаж байгаа тоглоомын төсөл дээр нь техник талаас нь жоохон зөвлөгөө өгч байгаад өрөөндөө ирлээ.
Манай Бэкхён техник талдаа их чадвартай мундаг хүүхэд.
Өрөөнд орж ирэн хувцсаа солиод байж байтал Кай зальтай нь аргагүй инээсээр дэргэд ирэн суулаа.
Магадгүй тэр ямар нэг бүтэхгүй зүйл гуйж байгаа бололтой. Тэр тийм үедээ л ийм хачин инээмсэглэл тодруулдаг юм.
Кай "Инбинь-а чамаас нэг зүйл гуйж болох уу?"
Би "юу юм?" гэхэд
Кай "зуун хувь ажил хэргийн асуудал байгаа юм. Чамайг нууц ажилтны чинь хуваарь хөлслөх гэсэн юм болох уу?" гэв.
Би "за би чамаас мөнгө авав л гэж дээ, юу хийлгэх гэсэн юм? дахиад хүний сайт ухах гээ юу?" гэхэд
Кай "үгүй ээ энэ манай гэр бүлтэй холбоотой чухал асуудал байгаа юм аа, би мөнгийг чинь хангалттай төлнө" гэв.
Би "мөнгө мөнгө л гээд байх юм. Би чамаас мөнгө авахгүй ээ, зүгээр юун дээр туслуулах гээд байгаагаа хэл" гэхэд
Кай инээмсэглэн "нөгөө. . . маргааш болох хөрөнгө оруулагчдын үдэшлэгийг сонссон уу?" гэв.
Би "аан сонссон, гэхдээ тэр үдэшлэгт чинь зөвхөн хөрөнгө оруулсан айлын хүүхдүүд л очно гэсэн ш дээ" гэхэд
Кай "тийм ээ тэгээд л гуйх зүйл байна.Маргааш болох үдэшлэгийн хамгийн гол хөрөнгө оруулагч нь манай гэр бүл байгаа юм. Гэтэл охидын сургууль талаас хөрөнгө оруулсан нэг айл байгаа түүний охинтой намайг сүй тавиулах гээд байдаг. Чи маргааш миний найз бүсгүй болоод тэр гэр бүлийн өмнө жүжиглэх хэрэгтэй байна. Бас аав ээж надад хэлэхгүй сүй тавьсан хариуд тэдэнд гэнэтийн бэлэг барих хэрэгтэй" гэв.
Найз бүсгүй болж жүжиглэх гэнэ ээ? би уг нь бидний харилцаа аль хэдийн энэ хэмжээнд хүрсэн байх гэж бодож байсан ч Кайн хувьд тийм биш бололтой. . .
Царай барайн бага зэрэг хачин болсон ч түүнийгээ хуурамч инээмсэглэлээр нуугаад "ойлголоо, тэгээд би яг юу хийх ёстой вэ? зүгээр л чамайг дагаад очиход болох уу?" гэхэд
Кай "ерөнхийдөө бол тийм. Манай аав ээж намайг өөрөөсөө хөгшин хүүхэнтэй болзож байгаа гэж сонсвол ээж бол шууд л ухаан алдаад унах байх, жүжиг гэдгийг нь мэдэхгүй юм чинь хаха" гэсээр инээдээ барьж ядна.
Уур амьсгал бүр л хачин болчихлоо. Надтай худлаа дотно байдаг байж. Цаана ийм бодолтой байж. . .
Би муухан инээмсэглээд "а-аан тийм үү" гэж хэлэхэд
Кай байдгаараа ярзайсаар урд суун "тэгээд дээрээс нь их сургууль төгсөөгүй боловсролгүй гэвэл аав шууд цус харвах байх" гээд төсөөлж байгаа юм шиг царайлаад инээдээ тэвчиж ядан "ер нь худлаа түүх зохиох хэрэг алга шууд л чиний амьдралыг ярихад болох юм байна.Аав ээжийн царайг хурдхан хармаар байна шүү, чи ер нь л яг өөрөөрөө байхад болно, хиймэл үс зүүгээд яах юм. Энэ хачин эрэгтэйлэг үстэйгээ бүр супер сэтгэгдэл төрүүлэх байх. Чи тэгээд намайг дагаад чимээгүй байхад л болно. Би бүгдийг нь чиний өмнөөс яриад явна" гэв.
Надад хэлэх үг байсангүй чимээгүй сууна.
Кай "аан тэгээд бас аав ээж эмэгтэйлэг байдалд дуртай болохоор чи жоохон-" гэх үед нь уур хүрээд "зүгээр л чам шиг эмэгтэйг бүх талаараа үзэн яддаг гээд л хэл л дээ ядаргаатай юм. Ойлголоо би маргааш яг өөрөөрөө байх болно. Тиймээс нэмж юм хэлэх хэрэггүй" гэж уурлахад
Кай нэг том харснаа "за за маргааш чамд чөлөө авчих болохоор санаа зоволтгүй шүү, өдөр сургуулиас гараад хувцсаа солиод нүүрээ будуулаарай. Би төлбөрийг нь төлнө өө" гэсээр намайг үнсэх гэж оролдлоо.
Би түүнийг түлхээд "ойлголоо тэгж их төлмөөр байгаа бол маш их мөнгө өгөөрэй" гэж уурлахад
Кай инээсээр "ойлголоо доо, угаасаа мөнгө хангалттай өгнө гэж байхад уурлаад байж гэнэ" гэсээр орон дээрээ очоод хэвтчихлээ.
Яг одоо надад их хачин мэдрэмж төрж байна. Яг л өнгөрсөн бүхэн зүүд байсан мэт. Эсвэл хаягдсан ч юм шиг.
Бүтэн шөнөжин хөрвөөж хөрвөөж арай гэж унтаад байж байтал Кайн намайг дуудлаа.
Түүнийг багшид хэлсэн гэсэн болохоор хичээлдээ явахгүй түүнийг дагаад сургуулиас гарлаа. Бүтэн өдөржин үдэшлэгт өмсөх даашинз хайж хайж арай гэж Кайн сэтгэлд нийцсэн нэгийг олоод салон орж үсээ янзлууллаа.

Хиймэл үс зүүгээргүй  болохоор эрэгтэй хүүхдийнх шиг богино үсээ арай жоохон эмэгтэйлэг  маягтай болгож янзлуулаад  нүүрээ ч бас тохирсон будалт хийлгээд үдэшлэг болох газар руу явлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хиймэл үс зүүгээргүй болохоор эрэгтэй хүүхдийнх шиг богино үсээ арай жоохон эмэгтэйлэг маягтай болгож янзлуулаад нүүрээ ч бас тохирсон будалт хийлгээд үдэшлэг болох газар руу явлаа.

Цаг ч хангалттай орой болсон байв.
Кай бид хоёрыг ирэхэд үдэшлэг эхэлж байгаа бололтой хүмүүс цувран орно.
Кай дэргэд ирэн гараа өгөхөд "энэ ажлыг хийгээд л энэ тэнэг сургууль бас тэнэг жаалаас бүр мөсөн холдох болно" гэж дотроо бодсоор Кайн гараас сугадан дотогшоо орлоо.

==========
За одоо ганцхан хэсэг үлдсэн байгаа. Тиймээс энэ хэсгийн сэтгэгдэл сайн байх юм бол өнөөдөр шууд төгсгөлийн хэсгээ өгнө өө. Одоо ингээд дууслаа даа манайхаан ^^

/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now