Ep-7

7.5K 636 33
                                    

Өнөөдөр азаар амралтын өдөр. Өглөө эрт босно гэх юмгүй нам сайхан унтаж байгаад бараг л арван хоёр болох гэж байхад бослоо. Энэ чинь л амьдрал шүү дээ.

Намайг босход Кай сэрэx шинжгүй нам унтаж байв.

Босоод шууд усанд ордог зуршлаараа хаалгаа нам сайхан түгжиж аваад шүршүүрт орж байтал гэнэт хаалга онгойн Кай ороод ирэх нь тэр.

Би "АААА ГАРААЧ ЭЭ МЭДЭРЛЭЭ, МУУ ГАЖ АМЬТАН" гэж есөн шидээр орилж бие угаагчаа түүн рүү шидэхэд тоох ч үгүй шээгээд зогсож байсан Кай нойрмог нүдээр над уруу хараад "давсаг хагарах гээд байсан юм" гэсээр хээвнэг эвшээсээр малийх нь тэр.

Би "г-гаж амьтан минь эмэгтэй хүн усанд орж байхад чинь хажууд шээгээд байхдаа яах вэ дээ? тэгээд бүр хаалга түгжсэн байхад яаж орж ирсэн юм??" гэж аль болох биеэ хаах гэж хоёр гараа урдаа барина.

Гэвч алчуур Кайн цаана байгаа болохоор яаж ч чадсангүй.

Гэтэл Кайн нойрмог нүд сэргэн "гоё биетэй юмаа" гэх нь тэр.

Би "жаалаа эгчдээ алуулмаар байна уу?, энд яаж орж ирсэн юм" гэхэд

Кай "амархан ш дээ, би түгжээтэй хаалга тайлахдаа мэргэжилтэн" гэснээ "аан тийм өнөөдөр залуус чамайг албан ёсоор багтаа авах үгүйгээ шийднэ орой Минсокын өрөөнд цуглах ёстой шүү, бидний нэг болж чадвал чамд л амар байх болно" гэсээр зүгээр л кофе уунгаа ярилцаж байгаа мэт өөдөөс харин зогсоно.

Би ичсэндээ "ойлголоо одоо гар, эсвэл цаана аа байгаа алчуураа аваад өг" гэхэд

Кай жуумалзсаар "харин ээ, яг одоо би илүү давуу талтай байх шиг байна авч өгөх үү яах уу?" гэсээр чөтгөрийн инээд гаргана.

Би "ЯА үхмээр байна уу?" гэж орилоход

Тэр надаас нүд салгахгүй дээрээс доош гүйлгэн харж байснаа алчуур авч өглөө.

Би ууртай байсан тул түүнээс алчуураа булааж аваад биеэ ороон "ямар ч соёл байхгүй бүдүүлэг амьтан эмэгтэй гэдгийг минь мэдсээр байж шээх гэж орж ирээд байхдаа яах вэ дээ" гэж амандаа үглэсээр угаалгын өрөөнөөс гарах гэж байтал хөл минь нойтон байсан болоод ч тэр үү халтираад саваад уначих нь тэр.

Гэвч шаланд хүрэхээс хэдхэн сантиметр өмнө Кай намайг тосож авлаа.

Би унаж явсандаа айгаад ч тэр юм уу зүрх хурдан цохилно.

Харин Кай бах нь ханасан мэт өөдөөс ширтэнэ. Гэнэт ухаан ороод харвал тэр хэдийгээр намайг унахаас аварсан боловч түүний гар өгзгөөс минь чанга базсан байгааг анзаарлаа.
Би хурдхан босон түүнийг түлхээд "ч-чи жинхэнэ гаж амьтан" гэхэд
Кай жуумалзсаар "унаж байгаа хүнийг хурдан барьж авъя л гэж бодно биз дээ, энэ ердөө хэдхэн секундэд л болсон тийм байхад би яаж хаанаас чинь барихаа тооцоолох юм" гэж малийсаар түрүүлээд гараад явчихлаа.
Би үүдэнд тавьсан байсан хувцсаа өмсөөд угаалгын өрөөнөөс гарахад Кай таатай нь аргагүй инээмсэглэн хэвтэж байв.
Би "жаалаа дахиж эгчийнхээ биед зөвшөөрөлгүй хүрэх эсвэл усанд орж байхад харахыг хатуу хориглож байна" гэж хэлэн маш чухал харахад
Кай байдгаараа малийсаар "ойлголоо" гэж хэлнэ.
Би "тэнэг амьтан" гэж амандаа үглэсээр үсээ хатааж байтал гаднаас Бэкхён бөөн сүр орж ирэх нь тэр.
Бэкхён "Андаа сайхан мэдээ" гэсээр байдгаараа ярзайхад Кай бид хоёр хоёулаа юу юм бол? гэсэн харцаар түүн рүү харлаа.
Бэкхёнд их л сайхан байгаа бололтой жуумалзсаар "бидний бяцхан бялзуухайнууд ирэх гэж байгаа юм шиг байна нэмэлт өрөөнүүдийг бэлдэж байна" гэхэд
Кайн нүд орой дээрээ гарах шахан "ЮУ??? тоглоогүй биз дээ андаа? гайхалтай ийм сайхан мэдээ сонсох гээд л өглөөнөөс хойш азтай зүйлс тохиогоод байжээ" гэсээр над уруу харан жуумалзана.
Тэнэг амьтан намайг нүцгэн байхыг харсан гээд аз гэж бодоод байгаа юм байх даа.
Кай хоёр гараа алдлан нүдээ аниад "энэ сар бол жилийн хамгийн сайхан сар аав нь та нарыгаа ямар их хүлээвээ, эцэст нь нэг юм" гэсээр ам нь бараг урагдлаа. Ярзайтал инээсээр.
Юу болсон болоод энэ хүнд ийм баяр хөөр бэлэглээд байдаг билээ?
Би мэдээж юу ч ойлгохгүй байгаа болохоор арга буюу асуулаа.
Би "юу болоод байгаа юм? яана гээд энэ нэг юм ингэж их баярлаад байгаа билээ?" гэж асуухад
Бэкхён "нээрээ чи мэдэхгүй ш дээ, юу ш дээ андаа" гэсээр мөрөн дээр минь гараа тавиад "нэгэнт л чи аая юм чинь бараг л манай хэдийн нэг болох байх тэгж бодоод маш нарийн нандин нууцаа хүртэл хэлж байгаа шүү" гэсээр над уруу цоо ширтлээ.
Би ч "за" гэсээр хурдхан толгой дохилоо.
Бэкхён "тэгэхээр жил бүр "Best of the best " буюу улсын хэмжээнд бүх ахлах сургуулийн дунд болдог спортын их наадам болдог юм л даа харин манай ахлах сургууль Star охидын сургуультай нэг сургууль гэж тэмцээнд ордог юм. Учир нь тус тус даа охид хөвгүүдийн сургууль боловч яг үнэндээ нэг эзэнтэй нэг захиралтай албан ёсоор бол нэг сургууль. Ердөө охид хөвгүүдээрээ хичээлийн байр дотуур байр нь тусдаа байдаг гэсэн үг л дээ" гэсээр байдгаараа малийлаа.
Би "тэгээд?" гэж асуухад
Бэкхён жуумалзан "тэвчээргүй гэдэг нь" гэсээр намайг нудраад "тэгээд сарын дараа тэмцээн болох тул охидын сургуулийн тэмцээнд оролцох охид манай сургуульд ирж нэг сарын хугацаанд бид нартай хамт амьдарч, хамт бэлтгэл хийж, хамт хичээлдээ явдаг юм үнэхээр гайхалтай байгаа биз?" гэсээр бараг л тэнгэрт нислээ.
Би "аан тийм байх нь ээ, гэхдээ яагаад заавал энд ирж байгаа юм? та нар тэдний сургууль очиж болдоггүй юм уу?" гэхэд
Кай санаа алдаад "болдог бол очихсон гэвч охид гэдэг чинь дэндүү эмзэгхэн амьтан. Чи байсан бол тэр олон гэнэн сул дорой туулайн дунд баахан чоно аваачих байсан уу?" гэлээ
Би "тэгээд наашаа ирж байгаа охид яах болж байна? тэд туулай биш хэрэг үү?" гэхэд
Кай тас тас инээгээд "тэднийг аль хэдийн биеэ хамгаалах чадвартай туулай гэж боддог юм гэвч тийм биш гэдгийг бид л мэднэ" гэхэд
Бэкхён "тийм шүү" гэсээр чөтгөрийн инээмсэглэл тодруулна.
Би "мм тэгээд нийт хэдэн охин ирэх юм?" гэхэд
Бэкхён намайг цохиж аваад "аргагүй л охидын эрлэг юмаа золиг чинь ноён аая гэдэг нь ярианаас нь шууд л харагдаж байна. Санаа зоволтгүй дээ андаа бидэнд хангалттай хүрнэ. Нийт 30 охин ирнэ. Мэдээж манай залуус тэр гучаас хамгийн сайхныг нь сонгоод өөрийн болгосон хойно бусад хөвгүүд үлдсэн дээр нь алалцах байх. Биднийг энэ сургуульд ямар их эрх мэдэлтэйг чи сайн мэдэхгүй л байх шиг байна даа" гэснээ харц нь дэггүй болоод "гэхдээ хамгийн азгүй нь манай Минсок хаха" гэсээр инээдээ барьж ядна.
Кай ч бас жуумалзаад "тийм шүү" гээд хөмсгөө өргөлөө.
Би "яагаад азгүй гэж?" гэхэд
Бэкхён "захиалагч эзэн чинь чамд өөрийнхөө тухай хэлээгүй хэрэг үү? Минжи Star охидын сургууль сурдаг бас тэр маш сайн теннисчин тиймээс мэдээж тэмцээн орох 30н охины номер нэгээр ирнэ шүү дээ" гэсээр байдгаараа инээнэ.
Би "юу нь азгүй гэж найз охинтой сар хамт байх нь харин ч сайн хэрэг биш үү?" гэхэд
Бэкхён гайхсан янзтай над уруу хараад "хүүхний эрлэг ноён ааяас гарах үг мөн үү?" гэхэд
Кай урдуур орон худлаа инээсээр "тэр зүгээр тоглож байгаа юмаа, наргиа хийхдээ их муу" гэж хэлэхэд
Би ч бас худлаа инээсээр "хэ хэ тийм шүү тоглоом байсан юм" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Тийм дээ би чинь бараг л гаж донтон насанд хүрэгчдийн сайтын админ шүү дээ.
Бэкхён "аан за за гэхдээ хөгжилтэй байлаа, орой угаасаа ноён ааяыг манай хүн болгох үгүйг шийдэх хуралтай биз дээ, хурал дээр уулзъя, одоо би явж бяцхан судалгаа хийх хэрэгтэй байна" гэсээр гараад явчихлаа.
Би хаалга уруу ширтсэн чигтээ "бидний үед ахлах сургууль арай л гэгээлэг байж" гэсээр толгой сэгсрэхэд
Кай "хараад байгаарай, хөгшин яриа чинь хүртэл эгдүүтэй юмаа" гэсээр хацраас чимхээд авах нь тэр.
Би "0.0??? Яа Ким Жунин" гэсээр муухай харахад
Кай "орой болох хурал дээр сайн байхдаа л бэлд би ийм хөөрхөн эгдүүтэй өрөөний хамтрагчаа алдмааргүй байна шүү" гэсээр нүдээ ирмээд гараад явчихлаа.
Би "0.0 Омо, энэ жаал чинь бүр ах захаа мэдэхгүй сээтэн хаях юмаа" гэж үглэсээр үлдлээ.
Орой 18:45 мин Минсок Кёнсүүгын өрөө:
Сэхүн аймаар сүртэйгээр босож зогсож байгаад "за өнөөдөр шинэ гишүүн ноён ааяыг найзаараа хүлээж авах уу үгүй юу талаар хэлэлцэхээр цуглаад байгаа билээ. Пак Инсан-ши дээшээ босно уу?" гэсээр над уруу заалаа.
Би ч хэлсэн ёсоор нь босоход Сэхүн үргэлжлүүлэн "энэ жижиг залууг бид Минжигийн тагнуул гэдгийг анхнаасаа мэдэж байсан төдийгүй гомо гэж бодож байснаа нуухгүй ээ" гэсээр өрөөгөөр дүүрэн орилно.
Бурхан минь гэж -_-
Сэхүн "гэвч энэ залуу юун гомо, юун тагнуулч энэ залуугийн цаад зорилго нь ердөө шинэ ан байсан юм. Түүнийг ахлах сургуулийн хөвгүүд дунд домог болсон ноён аая гэдгийг мэдээгүй байсан бол бид түүнийг цаашдаа яах байснаа ч мэдэхгүй юм. Гэвч түүний эрэлхэг аая гэдгийг мэдсэн болохоор найзууд дундаа хүлээж авахаар шийдсэн юмаа. За ингээд эцсийн шийдвэрээ гаргах уу? түүнийг бидний нэг гэж хүлээж авч байгаа нь гараа өргө" гэхэд тэд бараг л бүгд гараа өргөлөө. Гэвч Минсок Жундэ хоёр өргөсөнгүй.
Минсок "чамайг аая гэдгийг чинь мэдээгүй бол найз охины минь тагнуулч төдий гээд үгүй хийх байлаа гэвч тэс өөр хүн гэдгийг чинь мэдсэн болохоор тавтай морил андаа" гэсээр гараа өргөлөө.
Би "б-баярлалаа" гээд инээмсэглэхэд
Түрүүнээс хойш намайг тасралтгүй ширтэж байсан Жундэ "надад зөвшөөрөхгүй байх шалтгаан алга гэвч эхлээд асуух зүйл байна?" гэв.
Юу асуух гээд байгаа юм бол гэж бараг зэрэг сандарсаар "асуу асуу" гэхэд
Чэн жуумалзан "чи одоо бидний нэг болсон юм чинь нууцаа харамгүй дэлгэнэ биз дээ? ноён ааяын дараагийн бай хэн юм?" гэж асуух нь тэр.
Бурхан минь өнгөрчээ тэн гажигтай банди нь дараа хэнтэй унтахыг би яаж мэдэх болж байна аа Т.Т
Гэтэл асуулт залууст ч бас таалагдсан бололтой "тийм шүү, биднээс нуух шаардлагагүй хэлээрэй, ХЭЛЭЭРЭЙ" гэсээр өрөө дүүрэн ориллоо.
Кай над уруу ойртон "ямар ч хамаагүй нэр хэл л дээ" гэж сонсогдох төдий шивнэлээ.
Би мэдээж үхтлээ сандарч байна.
Би "т-т-тэр бол Сэхи багш солонгос хэлний Сэхи багш" гээд хэлчихлээ. Дээр Минсоктой ангалзаад байгаагаас нь харвал тэр лав ариухан багш биш байх.
Намайг ингэж хэлэхэд бүгд "ҮҮҮ ЯМАР ГАЙХАЛТАЙ СОНГОЛТ ВЭ" гээд л энд тэндээс орилолдон намайг цохиж авна.
Гэтэл Чэн "ойлголоо тэсэн ядан хүлээж байя,тавтай морил андаа" гэсээр гараа сунгалаа.
Би ч сандарсан хэвээр нүдээ эргэлдүүлсээр "баярлалаа" гээд түүнтэй гар барилаа.
Гэтэл Чэн "гэхдээ чи чадвараа бодит амьдрал дээр үзүүлнэ биз дээ? одоо ирэх 30 охиноос ирсэн эхний долоо хоногт нь амжаад нэг охиныг өвөртөө оруул болж байна уу? бидний дунд багш нарын эрлэг байхад сурагч охид бол чиний хувьд зүгээр л нүд анихтай ижил амархан тоглоом биз дээ" гэх нь тэр.
Залуус ч "Ким Жундэ чи ч суутан юмаа", "нээрээ тэг л дээ", "чи чинь бид нарт бол их багш л гэсэн үг шүү дээ" гээд л тал талаас өдөөн хатгана.
Би ч арга буюу "за" гэж хэллээ.
Тэд "ҮҮҮ, ЖИНХЭНЭ ЭР ХҮН" гэсээр алга ташна.
Ёо Ким Жундэ чи нээрээ газрын хаанаас гараад ирсэн ад чөтгөр вэ? харахад нээх даруухан эелдэг хирнээ жинхэнэ чөтгөр санаатай юмаа -_-

/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now