Түүний хажуугаас нүцгэн босоход Кай ч аль хэдийн сэрсэн над руу ширтэж байв.
Би "үсээ авсан болохоор эвгүй байна уу? эрэгтэй үстэй тэнэг харагдаж байна уу?" гэсээр дотоожоо газраас аван өмсөхөд
Кай намайг ширтсэн чигтээ инээмсэглэн "үгүй ээ хөөрхөн байна. Ямар ч үстэй байсан үзэсгэлэнтэй" гэсээр нүд салгахгүй ширтэнэ.
Би халаадаа өмсөөд "ойлголоо, эвгүй харагдахгүй байгаад баяртай байна" гэхэд
Кай ч бас босон хувцсаа өмсөх ба "хэрэггүй юманд санаа зовж дээ, хэрвээ таныг заавал урт үстэй байсан цагт хайрлана гэсэн бол би хэзээ ч татагдахгүй байсан шүү дээ" гэсээр дэгэд минь ирэн бэлхүүсээр тэврээд "одоо чи гэж дуудаж байж болох уу?" гэж зөөлөн асуулаа.
Би худлаа хөмсгөө зангидан "нэг оронд ороод шууд л чи болчих юмаа" гэхэд
Кай уруул дээр минь үнсээд "гуйж байна" гэж шивнэн хэллээ.
Би "тэгдээ, угаасаа унтаж хэвтсэн байж та та гээд байвал муухай ш дээ тэ?" гэснээ өөрийн эрхгүй санаа алдлаа.
Кай "яагаад санаа алдаад байгаа юм?" асуухад
Би муухан инээгээд "бид арай л эрт нөгөө хилийг давсан юм шиг санагдаж байна. Анхны болзоо хийсэн өдрөө шүү, үнэндээ би тийм ч нээлттэй хүн биш яагаад ийм шийдвэр гаргасан юм бол?" гэхэд
Кай нүд рүү минь ширтсээр хацарт минь гараа зөөлөн наалаа "хэрвээ ганц шөнийн зугаа байвал яах вэ? гэж айж байгаа бол тийм зүйл хэзээ ч болохгүй. Анхнаасаа чамтай унтах зорилготой байсан бол эмэгтэй гэдгийг чинь мэдээд л шууд хийх байсан. Өчигдөр шөнө бол бидний үгээр биш үйлдлээр хийсэн сэтгэлийн үг байсан" гээд намайг өөртөө наан зөөлөн тэвэрлээ.
Би "чиний охин найрах чадвар үнэхээр мундаг юмaa жаалаа, эмэгтэй хүнд юу гэж хэлэхээ сайн мэдэх юм" гэж тоглоомоор хэлэхэд
Кай нурууг минь илсээр "гэхдээ энэ чин сэтгэлийн үг" гэлээ.
Би ч бас инээмсэглэн "мэднэ ээ жаалаа" гээд нүүрээ энгэрт нь наахад
Кай намайг улам чанга тэврээд "жаал гэсээр л байх уу?" гэж асуулаа.
Би "мхн" гэж товчхон хариулахад
Кай "үнэндээ хэн ч гэж дуудсан бай надад хамаагүй ээ, таалагдаж байна" гээд инээмсэглэн нүүр лүү минь харав.
==============
Би ч эрэгтэй хувцсаа өмсөөд бид сургууль дээр ирлээ.
Хичээл эхлэх арай болоогүй байсан болохоор дoтуур байр руу орж дүрэмт хувцсаа өмсөх санаатай явж байтал Бэкхён Лае хоёртой таарлаа.
Бэкхён "өө Инсан ч бас гадуур хоносон юм уу?" гэсээр бидэн дээр ирлээ.
Би "тийм ээ"
Кай "сая сургуулийн гадаа таарлаа, чи гадуур хоноогүй юм уу?" гэж асуухад
Бэкхён "хоноогүй ээ, Минсок Минжи хоёр л гадуур хоносон харин би шөнө эргээд ирсэн" гэснээ гэнэт жуумалзан "Нээрээ их багшаа наад Кай чинь өчигдөр нэг охинтой явж байгаад баригдаад" гэхэд нь би бага зэрэг бантсан ч мэдээгүй юм шиг дүр үзүүлэн.
Би "хөөх тийм үү? ямархуу охин байсан? шавь ч сайн байна шүү" гэхэд
Бэкхён "царайг нь харж чадаагүй ээ, нөгөө охин нь зугтаагаад явцан, нээрээ их багшаа би ч гэсэн өчигдөр нэг охиныг найрсан өдөржин болзоонд явсан" гэсээр жоохон хүүхэд шиг магтуулах гээд байгаа бололтой.
Би Бэкхёны толгойг илээд "сайн байна энэ чинь л миний шавь даа" гэхэд
Лае бага зэрэг гайхсан харцаар харан "юун багш шавь болоод байна аа?" гэж асуухад
Бэкхён "аан их багшаас охин найрах тухай бага зэрэг зөвлөгөө авсан юм" гэж хариуллаа.
Лае "өө тэгээд намайг дуудахгүй яасан юм" гэсээр хачин өнгөөр хэлнэ.
Бэкхён "ер нь их багшаа та дараа бид нарыг бөөнд нь цуглуулж байгаад нөгөө хичээлээ заасан нь дээр юм шиг байна даа" гэсээр намайг нударлаа.
Би ч худлаа инээсээр "болно оо болно" гээд өнгөрөв.
===========
Өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрсөөр. Нөгөө тэмцээн нь ч дуусаж манай сургууль маш амжилттай оролцсон. Бас сургуульд байрлаж байсан охидын сургуулийн охид ч буцсан даа.
Охид байхгүй болохоор дoтуур байр ч илүү нам гүм, шөнө ууж иднэ, тоглож ярьж сууна гэсэн юм байхгүй бүгд л хичээлдээ явдгаараа явж унтах ёстой цагтаа унтана.
Харин би гэдэг хүн эргээд Минжигийн тагнуулыг хийгээд л өдөр бүр тайлангаа тавьж байгаа.
Гэхдээ сая сарын хугацаанд тэд хамт байхдаа илүү дотно бас нээлттэй болсон ч юм уу ямар ч байсан Минжи учир зүггүй хардаж эм хүйстэй болгоны тухай асуухаа байсан.
Мэдээж би залуустай дотно болсон болохоор Минсоктой ч илүү дотно илүү өргөн сэдвээр ярилцдаг болсон.
Минсок хааяа нэг дэггүйтэн өөр охин өдөж тоглодог болохоос биш Минжид их сайн. Үнэндээ түүний ярианы ихэнх сэдэв нь Минжи байдаг.
Тэднийг гайхалтай хосууд бас Минсок Минжид маш их хайртай гэдгийг гадарлах болсон тул Минсокын хааяа нэг гаргадаг дэггүй занг Минжид хэлээгүй. Бүх зүйл сайн байгаа тухай л Минжи л хэлдэг.
Магадгүй би их муу тагнуулч бололтой захиалга өгсөн эзнийхээ талд биш харин мөрдөж байгаа хүнээ өмөөрөөд байдаг.Бас Кайн өвөөгийн бие хамаагүй дээрдсэн Кай ч бас өмнөх шигээ хөгжилдөн ер нь л сэтгэл маш хангалуун байгаа.
Харин Кай бид хоёрын хувьд гэвэл тэр шөнөөс хойш Кай намайг чи гэж дуудаж байгаа, өрөөндөө хоёулханаа байхдаа хааяа нэг үнсэлцэх эсвэл дотно яриа өрнүүлдэг. Гэвч одоо болтол бидний харилцаа албан ёсных болоогүй л байна.
Кай ч албан ёсоор үерхэх санал тавиагүй, тийм байхад би түүнийг найз залуугаа гэж бодож арай л зүрхлэхгүй юм.
Мэдээж бидний хийсэн үйлдэл аль хэдийн хосуудын хэмжээнд хүрсэн ч яг шууд түүний бүсгүй гэж хэлж арай л зүрхлэхгүй байна.
Юунаас ичээд эмээгээд байгаагаа мэдэхгүй ч магадгүй энэ нас байж мэднэ. Бас яагаад Кай надад хангалттай сайн ханддаг хирнээ яг албан ёсоор гүйхгүй байгааг нь мэдэхгүй юм.=============
Ангид сууж байтал манай ангийн хагархай хэнгэрэг Дунхён орж ирэн "манайхаан, өнөөдөр манай сургуульд шинэ хичээлийн эрхлэгч ирж байгаа гэж байна. Бас их залуухан" гэхэд
Бүгд л "эмэгтэй юм уу?" гэж асуулаа.
Дунхён "үгүй ээ эрэгтэй, гэхдээ ёстой ад чөтгөр шиг амьтан гэж байна. Өмнө ажиллаж байсан сургуулийнх нь хүүхдүүд түүнийг эрлэг гэж дууддаг байсан гэж байна. Хичээл ч бай спорт ч бай бүх талаар нь хүүхдүүдийн жинхэнэ шүүсийг шахдаг нөхөр гэж байна шүү. Бас их дэг журам баримталдаг болохоор түүний нүдэнд нэг л өртөх юм бол тэгээд л сургуулийн жил чинь там болдог гэсэн" гэхэд
Бүгд "юу вэ??" , "арай ч дээ" гэсээр ангиар нэг уулга алдлаа.
Дунхён "тэр багшийн хажууд хонь шиг номхон байх хэрэгтэй гэж байна шүү" гэж анхаарууллаа.Бүгд "өө за за"
Кай "бас хаанаас ямар гай нь гараад ирэв дээ, шалгалт эхэлж байхад энэ л дутаж гэнэ" гэсээр хамаг нүүрээ үрчийлгэнэ.
Би "хэрэг тарихгүй байвал болох л байлгүй дээ" гэхэд
Кай "тэгсэн ч гэсэн, хөвгүүдийн сургуульд яаж хэрэг тарихгүй байх юм? тэгээд ч хичээлийн эрхлэгчтэй асуудалд орвол өвөө намайг шууд алах байх" гэсээр хачин царайлна.
Би "би чамайг хэрэг тариулахгүй" гээд инээхэд
Кай байдгаараа барайсан байсан царайгаа зүгээр болгон инээмсэглээд "нээрээ ч тийм юм уу?" гэсээр намайг ширтэнэ.
Би хүүхдүүд байгааг сануулан анхааруулах маягтай эргэн тойрноо харахад Кай ч ойлгосон бололтой намайг ширтэхээ болин дэвтэр лүүгээ харлаа.=========
Хичээл тараад ангийн гадаа нөгөө хэдээ хүлээгээд зогсож байтал "яа Пак Инбинь, чи энд юу хийж байгаа юм? бас дүрэмт хувцастай" гэх дуугаар хажуу тийш хартал.
БУРХАН МИНЬ ГЭЖ ТЭР БАС ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭ??
YOU ARE READING
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀
Teen FictionГол дүр: Park Eun Bin, EXO Kai Төрөл: ахлах сургууль, хайр дурлал, +16 КайБинь цуврал. . .