Ep-1

10K 587 13
                                    

Шинэхэн захиалгаа аваад энэ жилдээ хийх ажлаа олсон тул баяртайгаар хэрэгтэй зүйлсээ бэлдэж байлаа. Мэдээж хөвгүүдийн сургуульд сурах болохоор эрэгтэй болох ёстой тиймээс том ажлын төлөөх жижиг золиос гэж бодон үсээ тайруулаад бас дэлгүүр хэсэн эрэгтэй хувцас болон хөвгүүдийн хэрэглэдэг ойр зуурын зүйлс цуглуулаад гэртэй ирлээ. Бас хамгийн чухал зүйл болох хуурамч бичиг баримтаа бүрдүүлэн иргэдийн бүртгэлийн санд Хак хийн байршуулаад сургууль уруугаа бичиг баримтаа явууллаа. Кан сайдын охин намайг аль хэдийн тэр сургуульд оруулсан болохоор зөвхөн бичиг баримт болон хуурамч хувийн хэрэг зэргээ явуулаад л болох байлаа. Мэдээж иймэрхүү хууль бус зүйл хийж байхдаа өөрийн нэрээ ашиглах хориотой тэр тусмаа эрэгтэй хүн болох тул миний нэр тохиромжгүй тиймээс нэрээ Пак Инсан болгон өөрчлөөд бэлтгэл ажил тэр чигтэй дууслаа.

Маргааш шинэ сургууль уруугаа явах тул өнөөдөр эртхэн унтаж амрахаар боллоо.

Яг сайхан унтах гэж байтал нууцалсан дугаараас дуудлага ирлээ. Нойроо харамлан үглэсээр утсаа авахад танил хоолой. Мэдээж тэр захиалагч эзэн буюу Кан сайдын охин байсан юм.

Утсаар:

Би: байна уу?

__: маргааш очихоос чинь өмнө дахин сануулах зүйлс байна

Би: ойлголоо юу юм???

__: Минсокыг өөр бүсгүйтэй ярих л юм бол үгүй өөр бүсгүй ширтсэн байсан ч хамаагүй шууд тэр дор нь хэлж бай, би маргааш чамд тусдаа утас өгнө. Чи зөвхөн тэр утсаар л надтай холбоо барина. Өдөр бүр 22 цаг гэхэд надад тэр өдрийн тайлан тавьсан байх ёстой харин өдрийн цагаар сэжигтэй зүйл хийх юм бол зүгээр мсж бичээд үлдээ. Аан бас миний хайр уруу хандарсан эсвэл Минсок өөрөө хүүхэн өдөх юм бол зүгээр илтгээд зогсохгүй заавал зураг бичлэг хийж баримттай явуулж бай ойлгосон уу?? *гэсээр нөгөө л ядаргаатай юмаа дахин дахин ярина*

Би: ойлголоо -_-

__: аан бас эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн шүү хөгшин залуу хамаагүй бүгдийг хэлнэ шүү, бас Минсоктой аль болох ойр байж түүний яриаг сайн чагнаж бай, надаас өөр охид хүүхний тухай ярих юм бол сонирхож байгаа болоод асуудаг ч юм уу ямар ч байсан ярьсан хүүхнийг нь сайн мэдэж авах ёстой шүү. Тэдний сургуульд хорин хэдэн настай залуу багш хүүхнүүд нэлээд их бий, би чам уруу танилцуулга хувийн мэдээлэлтэй нь маргааш явуулна. Тэдгээр багш хүүхнүүдийг сайн ажиглаад байнга хараандаа байлгана шүү. Одоо цагт тэдэн шиг залуу багш хүүхнүүд сурагчидтайгаа явалдах энүүхэнд болсон.

/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now