Ep-6

6.9K 592 32
                                    

Энгийн л нэг хичээлийн өглөө. Сурсан зангаараа Кайг сэрэхээс өмнө босож усанд ороод үсээ хатааж байтал хаалга нээгдэн Кай шал нойрмог орж ирснээ над уруу харан нүд нь гэнэт сэргээд "усанд орсон юм уу?" гэж асуулаа
Би "тийм" гэж товчхон хариулахад
Кай "харамсалтай юм арай эрт боссон бол чамайг нүцгэн харах байж" гэсээр инээдээ барьж ядна.
Би түүн рүү муухай хараад "чиний насан дээр л тархи толгойгоо сайн хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм ш дээ, байнга бөгс бөөр бодохын оронд наад тархиа арай дээр зүйлээр хөгжүүл" гэж хэлээд зөрөөд гарахад
Кай "хөвгүүдийн сургуульд эмэгтэй хүнтэй хамт байхаар ийм л бодол орж ирдэг юм байна нүүна хаха" гэсээр дахиад л надаар тоглосон зэвүүн инээд ард сонсогдсоор үлдлээ.
Кай намайг мэдсэн болохоор бүр л хэцүү байна. Үргэлж л өсвөр насны хөвгүүний намайг өдсөн шалиг харц бас цаг үргэлж надаар тоглох түүний үгс үнэхээр ядаргаатай юм.
Анги дээр хичээлийн цагийг унтах сэрэх хоёрын завсраар өнгөрөөсний эцэст арай гэж үдийн цайны цаг боллоо.
Сургуулийн цайны газар хоолоо хүлээн зогсож байтал Кай Сэхүн хоёр намайг чиглэсээр ирж яваа харагдлаа.
Би ч аль болох тэднийг хараагүй мэт өөр тийш харан зогсож байтал Сэхүн "Инсан ашгүй чамтай таарлаа, надад чамтай ярих зүйл байна" гэсээр хажууд хүрээд ирлээ.
Би "юу юм?" гэж асуухад
Сэхүн "тийш ээ явж байгаад ярилцсан нь дээр байх" гэсээр намайг түлхэн цайны газрын хамгийн буланд байх ширээ рүү явлаа.
Би "гэхдээ миний хоол" гэтэл
Сэхүн "Кай аваад ирнэ ээ" гэсээр ширээнд суулгав.
Би "за тэгээд юу ярих гэсэн юм??" гэхэд
Сэхүн миний өөдөөс харан жуумалзсаар "би мэдсэн шүү, бүгдийг нь" гэх нь тэр.
Би бага зэрэг айсан хэдий ч арай ч Кай ам алдаагүй байх гэж бодон болгоомжтойгоор "юуг??" гэхэд
Сэхүн амаа даран жуумалзсаар "чиний маш том нууцыг, чи Кайс бидний хэнд ч хэлж болохгүй гэж гуйсан гэлүү?" гэсээр инээдээ барьж ядна.
Арай ч хэлээгүй байлгүй дээ. . .
Би гайхаж сандарсандаа Кай уруу харахад тэр зэвүүнээр жуумалзсаар мөрөө хавчлаа.
0.0 Арай ч миний бодож байгаа зүйл биш байлгүй дээ?? Кай муу тэнэг амьтан өвөөд нь хэлнэ гээд байхад арай ч хэлээгүй байлгүй дээ. . .
Би улам ч сандарсаар "ю-ю-юуг хэлсэн гэж??" хэмээн асуухад
Сэхүн над уруу тонгойн "сургуулийн бүх хүнээс нууж байгаа нууц чинь" гэсээр намайг нудраад авлаа.
Би "0.0" ингээд бүх зүйл дууслаа гэж үү?
Би "Тэр үнэхээр хэлсэн хэрэг үү? намайг нөгөө" гэхэд
Сэхүн үг таслан "мхн чамайг нөгөө юу гэдгийг" гэснээ гэнэт намайг мөр рүү цохин "яа гэхдээ чи яаж бодохоороо тийм ноцтой зүйлийг биднээс нууж чадна гэж боддог байна аа хаха энэ олон өлсгөлөн эрчүүд үнэхээр чамайг мэдэхгүй гэж бодоо юу? чи угийн л баригдах байсан" гэсээр жуумалзана.
Чөтгөр гэж тэр үнэхээр хэлсэн бололтой. . .
Би "юу тэр нөгөө. . .надад нуух шалтгаан байсан юм уг нь бол" гэтэл
Сэхүн "за зүгээр дээ андаа, бид чамайг маш сайн ойлгож байна. Одоо тэр тагнуулч энэ тэр чинь хэнд хамаатай юм. Хааш даа л баригдсан юм чинь бидэн дунд уусах хэрэгтэй ш дээ Тийм биз дээ, гэхдээ чи сайн юмаа андаа. Одооноос чи бидний нэг шүү за Минжид яах уу худлаа хэлж болно ш дээ. Үнэхээр л чи мөнгөнөөс бол Минжид ажиллаж байгаа бол бид чамд илүү ихийг төлнө. Харин чи оронд нь бидний нэг болж болно ш дээ. Дажгүй санаа байгаа биз дээ" гэсээр намайг дахин нударлаа.
Би бүр юу ч ойлгохоо больж байна шүү. Эмэгтэй гэдгийг минь мэдсээр байж найзууд дундаа хүлээж аваад байгаа юм байх даа?? яагаад?? ер нь тэд эрүүл үү??
Би "миний тухай мэдсэн ч гэсэн та нарт зүгээр байгаа юм уу?" гэж гайхсан даа дахин лавлаж асуухад
Сэхүн "мэдээж ш дээ,харин ч чамайг ийм хүн гэдгийг мэдээд сайхан байна, чиний хийсэн үйлдэл чинь жинхэнэ супер эр зориг, өөр хэн ч ингэж чадахгүй" гэсээр их л таатай байгаа бололтой өөдөөс инээнэ.
Би "т-тийм байх л даа, надаас өөр хэн ч ийм галзуу зүйл хийж байгаагүй байх" гэхэд
Сэхүн "мэдээж ш дээ, чи бол ахлах сургуулийн домог" гэсээр хоол аваад ирж байгаа Кай уруу харан "Домог тийм биз дээ андаа" гэхэд
Кай "тийм шүү амьд домог" гэсээр намайг нэг л шоолсон харцаар харсаар миний дэргэд ирэн суулаа.
Би түүнрүү муухай харан "үнэхээр чи хэлчиж байгаа юм уу? бидний тохиролцоо юу болох болж байна?" гэж шүдээ зуун асуухад
Сэхүн гайхсан байх бололтой бидэн рүү хараад "ямар тохиролцоо?" гэж асуулаа.
Намайг үг дуугарч амжаагүй байтал Кай "аан түүний нууцыг хадгалах юм бол дараагийн бай хэн болохыг хэлж өгнө гэсэн юм" гэлээ.
Тэр юугаа яриад байна аа?? юун бай?? 0.0???
Гэтэл Сэхүн нүд томрон "хөөх нээрээ гэж үү? надад ч гэсэн хэлж болохгүй юм уу? дараагийн бай хэн юм?? манай сургуульд байгаа юу? тэгээд л чи наашаа шилжиж ирсэн биз дээ? Минжигийн тагнуул гэдэг чинь зүгээр л манай сургууль уруу орох тасалбар байсан байх тийм үү?" гэсээр юу ч ойлгохгүй байгаа надаас түм буман асуулт асууж эхлэх нь тэр.
Би "ю-юу? ямар бай?" гэхэд
Кай "тэр бидэнтэй тийм ч дотно биш гэдгийг чи мэднэ ш дээ тиймээс шууд бүх юмаа ярьж чадахгүй байгаа юм арай дотно болоод хэлэх байх" гэхэд
Сэхүн "за бас тийм дээ, за за андаа чи ямар ч байсан өнөөдрөөс манай хүн шүү, би үнэхээр чиний фен ноён [i]-аа, дараагийн видеог чинь тэсэн ядан хүлээж байя" гэсээр нүдээ ирмээд босоод явчихлаа.
Үнэндээ л би юу ч ойлгосонгүй. . .Сэхүний араас гайхсан даа хэсэг харж байгаад энэ бүх холион бантангын эзэн болох Кайс юу болоод байгааг асуулаа.
Би "юун аaя вэ?? бас юун видео?? энд яг юу болоод байгаа юм?? найзууд чинь намайг эмэгтэй гэж үнэхээр мэдсэн хэрэг үү?" гэж асуухад
Кай жуумалзсаар "үгүй дээ тэд чамайг жинхэнэ эрэгтэй гэж бодож байгаа, би ердөө чамд тусалсан төдий" гэв
Би "юу?? би юу ч ойлгохгүй байна. Тэр аaя видео энэ тэрээ тайлбарлах юм биш үү?" гэхэд
Кай "сүүлийн цаг орохгүй гэсэн намайг дагаад яв" гэсээр хоолоо ч идээгүй байхад чамайг чирсээр дотуур байранд ирлээ.
Кай надад нэг сайтын нэр цаасан дээр бичиж өгөөд "ороод үз, наад видеон дээр байгаа баг зүүсэн залуу бол аaя бас тэр наад сайтын чинь админ. Наад нөхөр чинь ахлах сургуулиуд дунд маш алдартай гэвч сүүлийн үед наад залууг чинь манай сургуульд сурдаг гэсэн цуу яриа маш их гарсан тэгээд л манай найзууд чамд эргэлзээд байхаар нь би чамайг наад залуу чинь гээд хэлсэн юм" гэв.
Би нөүтбүүкээ нээн нөгөө сайтаар нь орвол. . . бурхан минь гэж энэ чинь насанд хүрэгчдийн кино ордог сайт байна.
Би "новш гэж Кай энэ чинь" гэж орилж эхлэхэд
Кай миний амийг дараад "чимээгүй бай, энд бичлэг нь орсон эмэгтэйчүүд бүгд садар явдлаараа алдартай ахлах сургуулийн багш нар байгаа юм. Ноён аaя тэдэнтэй унтаж бичлэгийг нь энэ сайтад тавьж тэднийг шившиг болгодог юм" гэв
Би "за тэр нь тийм байж гэтэл яагаад заавал энэ залуу би гэж?? тэр аaя чинь намайг биш гэдгийг мэдэж байгаа юм чинь найзуудад чинь хэлчих юм биш үү?" гэхэд
Кай "зүгээр дээ чамайг аaя гэж манай найзууд өөр хэнд ч хэлэхгүй бас манай найзуудын хэн нь ч айя биш тийм болохоор аaя манай сургуульд байсан ч гэсэн тэр чиний тухай мэдэхгүй санаа зоволтгүй, тиймээс чи манай найзуудтай байхдаа зүгээр л аaя юм шиг аашлахад болно" гэх нь тэр.
Би "яаж дээ??"
Кай "хүсэхгүй бол болихгүй юу, чамайг эрэгтэй гэж хэлсэн ч гэсэн Минсок Чэн Кёнсүү итгэхгүй эргэлзсэн хэвээр байсан юм. Хэрвээ чи хүсэхгүй байгаа бол тэдэнд удахгүй баригдах байх" гээд орон дээрээ хэвтээд өгөх нь тэр.
Би "ойлголоо, би тэр аaя чинь болохоос"
Надад өөр сонголт байхгүй бололтой. . . тагнуулч болсон, эрэгтэй болсон одоо бүр насанд хүрэгчдийн сайтын админ болж байгаа юм байна л даа. Энэ нэг жил ч аймшигтай байх нь дээ. . .

/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now