Хичээлдээ явж Кайтай хэрэлдсээр нэг л мэдэхэд нөгөө 30н охин чинь хүрээд ирэх нь тэр.
Би ч удахгүй болох зүйлсийг яана аа гэж хамаг толгой гашилсаар. Охидууд өрөө өрөөндөө орж байрлаад нөгөө хэд ч найрах охиноо аль хэдийн тоочиглоод эхэлсэн бололтой хаа сайгүй л сайхан ааштай залуус.
Би бүр гайхаж байна гээч хэзээ эд над ийм сайхан ааштай эелдэг байсан юм болдоо үнэхээр инээдтэй юм.
Охид ирээд аль хэдийн хоёр хоносон байна. Нөгөө хэд намайг унтах охиноо сонгосон уу? долоо хоногоос хоёр нь өнгөрсөн байна гээд л их л шамдуулж байна.
Харин би Минжитэй тухтай уулзаж чадахгүй байгаа болохоор яах учраа олохгүй л байна. Минжи ирсэн цагаасаа эхлээд Минсокоос нэг ч алхам холдсонгүй. Энэ нь үнэхээр ядаргаатай байгааг хэлэх нь зөв байх.
Орой өрөөндөө орж ирээд Минжи рүү залгахад тэр утсаа салгаад 9 цагт нэг давхрын шатны дэргэд уулзъя гэсэн зурвас илгээсэн байлаа.
Цаг дөнгөж долоо болж байсан тул оройн хоолоо хийгээд байж байтал Кай гэж аз жаргалдаа умбасан хүн бараг л хөл нь үүлэн дээр хөвсөөр орж ирлээ.
Кай "нүүна ямар хоол хийж байгаа юм?" гэсээр дэргэд минь ирэн зогслоо.
Би "хийдгээ л хийж байна. Ингэхэд юу болсон болоод өөрөө ийм жаргалтай байгаа билээ? наад ам чинь урагдлаа" гэж хэлэхэд
Кай "хартай нүүна шүү хаха, охидтой танилцаж байгаад л ирлээ. Энэ жил азаар илүү хөөрхөн тачаангуй охид ирсэн байна" гэсээр ард байсан ширээн дээр суугаад байдгаараа малийна.
Би түүн рүү харан толгой сэгсрээд "толгойд нь илүү дээр зүйл байж болох байсан даа" гэснээ гэнэт нөгөө асуудлаа санан "ингэхэд би яаж 7 хоногт ямар нэг охинтой нь унтах юм? бас Сэхи багш дараагийн бай гээд хэлсэн гэтэл жинхэнэ аая чинь шал өөр багштай унтах юм бол яах болж байна аа?" гэсээр хөмсгөө байдгаар нь зангидахад
Кай их л тайван инээсээр "зүгээр дээ, хэрвээ өөр багш байх юм бол Сэхи багшийг болиод түүнийг сонгосон юм тэр илүү муу эмэгтэй ч гэдэг юм уу нэг тиймэрхүү зүйл хэлээд л тархийг нь угаахад болно ш дээ. Харин шинэ охидоос нэгэнтэй нь унтах тал дээр би яагаад ч тусалж чадахгүй харин чи надаас биш Минжигээс тусламж гуйсан нь дээр байх" гэв.
Би "тйим дээ" гэсээр уртаар санаа алдахад
Кай "эгдүүтэй нүүна шүү" гэсээр толгойг минь иллээ.
Би түүн рүү муухай хараад "чи анхнаасаа аая маая гэж худлаа яриагүй бол надад илүү амар байх байсан юм" гэж хэлэхэд
Кай "таныг л хамгаалсан ш дээ, ууртай гэдэг нь" гэсээр над руу ойртох ба бидний хооронд бараг л хэдхэн сантиметрийн зай үлдсэн байсан юм.
Кай "гэхдээ уурлахаараа бүр ч хөөрхөн" гэснээ хамарт минь хамраа хүргэх нь тэр.
Мэдээж гайхсан даа том харахад Кай "яасан жаал жаал жоохон хүүхэд гээд байдаг байж, сая догдолсон уу?" гэсээр намайг шоолж байлаа.
Би аль болох төв царай гарган "догдлох гэнэ шүү, би хэзээ ч чам шиг жаалын хийсэн үйлдэлд догдлохгүй" гээд эргэж харан хоолоо хийхэд.
Гэнэт тэр намайг өөр рүүгээ эргүүлээд шууд л уруул дээр минь үнсэж орхилоо.
Бурхан минь гэж. . . юу болоод байна аа??? О.О???
Би сандарч гайхсаар түүнийг арай гэж өөрөөсөө холдуулах үед Кай гараа цээжин дээр минь тавиад "харж байна уу? та үнэхээр их догдолсон байна. Энэ чигээрээ байгаад байвал магадгүй надад татдаж эхлэх ч юм билүү" гэсээр жуумалзан цааш яваад өглөө.
Надад ичих, уухлах, бантах гээд л есөн шидийн мэдрэмжүүд зэрэг төрж байна. Аль хэдийн улайсан хацраа гараараа дарж өөрийгөө тайвшруулах гэж хичээлээ.
Ким Жунин жоохон юм байж яаж эгчийгээ үнсэж чадаж байна аа. . .
Тэр лав галзуурсан байх. . .
Тэр үнсэлтээс хойш Кай өрөөндөө харагдсангүй. Би ч хоолоо идэж дуусаад цаг харвал бараг 9 болж байсан тул Минжитэй уулзахаар доош буулаа.
Заасан газарт нь ирэхэд хэн ч байсангүй, Минжиг хайн ийш тийш харж байтал араас нэг хүн намайг татан шатны доод талын булан руу орууллаа.
Энэ Минжи байсан юм.
Минжи "яагаад дахин дахин залгаад байгаа юм бэ? чамайг миний тагнуулч гэдгийг хэн ч мэдэх ёсгүй бас би өөрөө энд байх хугацаанд чамд хийгээд байх ажил огт байхгүй надад илтгэх ч хэрэггүй. Би өөрөө түүнийг ажиглах болно. Ойлгосон уу? энэ сард чи амарч байна гэж ойлго дахиж Минсок бид хоёрт саад болж болохгүй шүү" гэж бага зэрэг шаардах мэт санууллаа.
Би "тэрийг мэдэж байгаа гэхдээ өөр нэг асуудал байна" гэхэд
Минжи хөмсгөө зангидан "өөр асуудал гэж юу юм?" гэж асуулаа.
Би мэдээж ноён ааяын тухай хэлж болохгүй бас тэд намайг мэдсэн гэдгийг ч хэлж болохгүй тэгвэл цалингүй ажилгүй болно тиймээс багахан худлаа хэлэхээр болов.
Би "би одоо л тэдний нэг болох гэж байна. Хэрвээ би тэдний нэг болчих юм бол Минсокын тухай бүгдийг мэдэж болно шүү дээ. Гэтэл тэд найзууд дундаа хүлээж авахдаа нэг даалгавар биелүүл гэсэн юм. Үүн дээр чиний тусламж хэрэгтэй байна" гэхэд
Минжи илүү чухал хараад "тэд юу хий гэж байна? хийж чадвал үнэхээр чамайг найзууд дундаа авна гэсэн юм уу?" гэж асуулаа.
Би "тиймээ үүнийг хийж чадвал би тэдний нэг болно" гэхэд
Минжи инээмсэглэн "сайн байна чи миний бодож байснаас ч сайн юмаа, тэгээд тэд юу хий гэсэн юм?" гэж асуулаа.
Би "долоо хоногийн дотор танай сургуулийн нэг охинтой унт гэсэн" гээд царайгаа барайлгахад
Минжи инээмсэглэн "асуудалгүй ээ, би найзаа чам руу явуулна. Тэр чиний эмэгтэй гэдгийг бас тагнуул гэдгийг сайн мэдэж байгаа чи харин Минсок болон найзуудынх нь урд манай найзыг жоохон өдөөд өгөөрэй, тэгээд та хоёрыг маргааш нөгөөдрөөс нэг оронд оруулж болно" гээд нүдээ ирмэлээ.
Би "баярлалаа" гээд инээхэд
Минжи "зүгээр дээ харин ч бүгд сайхан бүтэж байхад" гэсээр яваад өгөв.
=======================
Маргааш өглөө нь цайны цагаар нэлээд их өлсөөд байсан тул нөгөө хэдээс түрүүлэн цайны газар юм идээд сууж байтал ахлах сургуулийн охинд баймааргүй сайхан биетэй дажгүй царайлаг гэж хэлж болох охин миний дэргэд ирж суулаа.
охин "сайн уу? царайлaг аа" гэснээ чихэнд минь ойртон "Минжигийн найз байна" гэж шивнэлээ.Үүнтэй зэрэгцэн гаднаас нөгөө хэд ч бас орж ирж байгааг харлаа.
Тиймээс яг одоо л жүжиглэж эхлэх хэрэгтэй гэж бодон нөгөө охин руу ойртоод "нөгөө хэд ирж байна" гэж шивнээд түүний гараас атгалаа.
Тэр ч бас ойлгосон бололтой инээмсэглэн надтай юм ярьж байгаа дүр үзүүлж байв.
Охин "тэгээд нөгөө юмаа маргааш хийх үү? нөгөөдөр үү?" гэж зөөлөн асууна.
Би ч бас түүн рүү харан худлаа инээсээр "нөгөөдөр байсан нь дээр байх. Маргааш жоохон жүжиг тавих хэрэгтэй байх шууд унтах юм бол тэд итгэхгүй ч юм билүү" хэлэхэд
Охин "тийм дээ, маргааш чи миний бэлтгэл дээр ирээрэй, бас надад халамж тавьж бага зэрэг өдөж байгаа дүр үзүүл. Танай залуус чинь бараг бүгдээрээ шахуу дэнд байдаг болохоор биднийг харах сайхан боломж гэж бодож байна" гэсээр урд байсан хоолноос аван аманд минь хийлээ.
Би "ойлголоо, ингэхэд чамайг хэн гэдэг билээ? хувийн мэдээлэл ч гэх юм уу? өдөж байгаа охиныхоо тухай жоохон ч гэсэн мэдэж байх хэрэгтэй шүү дээ" гээд нүдээ ирмэхэд
Охин "Сүёон гэдэг, Минжитэй адилхан теннис тоглодог" гэлээ.
Биднийг ийнхүү сээтгэнэж байгаа мэт дүр үзүүлэн төлөвлөгөөгөө ярьж суухад залуус намайг үнэхээр түүнийг найрч байна гэж бодсон бололтой биднээс бүр хол очиж суусан байх ба хальт тэдэн рүү харахад бүгд л ярзайтал инээсээр гар хуруугаа гозойлгоно. Бодвол тэдэнд таалагдаад дэмжиж байгаа царай нь юм байгаа биз.
Би ч худлаа хальт инээгээд л өнгөрлөө.
Маргааш бас ямар жүжгээ тавина даа ямар ч байсан өөрийн талын хүнтэйгээ хамт байгаа юм байна болох байлгүй гэж бодон хичээлээсээ тарж өрөөндөө ирлээ.
Гэтэл өрөөндөө ортол нөгөө хэд чинь түрүүлээд ирсэн байв. Аргагүй биз би тэдэнд итгүүлэх гээд хичээлийн дараа ч бас Сүёонтой жоохон сууж байгаад ирсэн юм чинь.
Намайг орох төдийд л тэд орилолдоод л.
Сэхүн "чи ёстой сайн юмаа, эцэст нь Ан Сүёоныг сонгожээ. Тэр үнэхээр сайхан хүүхэн өмнө жил бүл Кай Чанёол хоёр хоёулаа түүний араас гүйгээд бүтэлгүйтсэн ш дээ. Гэтэл чи аль хэдийн найрсан байгаа харагдсан шүү. Энэ гурван хоног чамайг яагаад юу ч хийхгүй байна аа гэж бодож байтал цаагуураа амжуулсан байжээ золиг чинь" гэсээр намайг нударлаа.
Кёнсүү "тэгээд л цайны цаг болов уу үгүй юу биднийг хаяад түрүүлээд явсан юм байна ш дээ"
Би "хэ.. хэ харин тийм ээ" гээд л толгойгоо илээд өнгөрлөө.
Бэкхён "чи ч аргагүй л их багш юм даа" гэтэл
Лае "их багш гэснээc, нээрээ ноён аая дараагийнхаа бичлэгийг тавьсан байна гээд хүүхдүүд шуугаад байсан орж үзэх үү?" гэхэд бүгд "тэгье" гэсээр орилолдоно.
Сухо "Сэхи багшийг яаж гийнаж байгааг хурдхан сонсмоор байна шүү" гэсээр бүгд миний нөүтбүүкны ард суун нөгөө сайт руу орлоо.
Одоо яана аа. . . хамаг хар хөлс минь цувж байна.
============
Дараагийн хэсэг 120 vote 30 сэтгэгдлийн дараа орно
Та нар идэвхтэй гялс заасан тоондоо хүргээд байвал би ч гэсэн гялс оруулаад явна аа. Харанхуйн тайж сүүлийн хэд хоног яаж хурдан ороод дууссаныг санаж байгаа биз дээ? түүн шигээ байцгаая.Дараа нь дуусгах өөр өгүүллэгүүд байхад тэ? ^-^
YOU ARE READING
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀
Teen FictionГол дүр: Park Eun Bin, EXO Kai Төрөл: ахлах сургууль, хайр дурлал, +16 КайБинь цуврал. . .