Ep-13

7K 686 30
                                    

Хичээлийн цаг явж өгөхгүй залхуу хүрэн нүд анилдан сууна. Учир нь өчигдөр шөнө дахиад л нөгөө хэдтэй нийлж нөгөө охидтой нь хамт тоглож юм ярьж суусаар байгаад бараг л үүр цайх гэж байхад бид орондоо орсон. Тиймээс яг одоо ороод байгаа хичээлийг ойлгох ч чадал алга зүгээр л нүд анилдан суух ба "золиг минь нэг мөсөн ширээгээ дэрлээд унтаад өгөөч чи" гэх багшийн чанга дуу болох толгой руу минь цохих түүний гартай хамт нойр минь хэсэгхэн ч болов сэргэлээ.
Толгойгоо даран муухай царайлахад багш "муу золигууд шөнө юу хийсэн та нар?? өнөөдөр бүгд нойрмог байх чинь" гэж загнахад бид нар бүгд чимээгүй ширээ ширтэн сууна.
Саяхан багшид цохиулсан толгойгоо дарсаар муухай царайлан суухад Кай над руу ширтэн инээмсэглэнэ.
Би түүн рүү харан "нойр хүрээд байна" гэж амны хөдөлгөөнөөр хэлэхэд Кай ч бас "миний ч гэсэн" гэж шивнэж байгаа сонсогдоно.
Ширээндээ хэдэн нойрмог амьтад ширээгээ мөргөx шахан хэдэн цагийн өнгөрөөгөөд арай гэж цайны цаг болголоо. Цайны цаг болов уу үгүй юу шууд л кофе авч уухаар цайны газар руу явлаа.
Сухо, Чанёол, Сэхүн гурав кофе болон хоолоо аваад ирэнэ гэсэн болохоор үлсэн хүмүүс нь ширээ рүүгээ явлаа.
Гэтэл гэнэт миний өгзгөөс хүн базаад авах нь тэр. Би ч цочиж гайхсан даа тэрүүгээр нэг орилоод авлаа. Мэдээж бүх хүүхдүүд над руу харан би ч бантсан даа гялс ширээндээ суулаа.
Хэргийн эзэн нь Бэкхён бололтой байдгаараа инээсээр "ямар муухай хүүхэн шиг орилдог юм бэ хахаха, та нар сая царайг нь харсан биз дээ?" гэсээр намайг шоолно.
Кай "дахиж ийм зүйл хийгээд хэрэггүй шүү" гэж нэлээд ууртай хэллээ.
Бэкхён гайхаж харснаа "за яршиг аа, би ямар чиний найз охины өгзгөөс базсан биш, их багшийнхаа өгзгөөр оролдлоо. Сүртэй юм бэ? нэг өрөө гээд өмөөрөөд байгаа юм уу хаашаа юм? тэгээд ч би ямар ганц Инсаныг ингэсэн биш дээ. Та нарыг ч гэсэн ингэж тоглодог л биз дээ? чамайг хүртэл ингэхэд ядаг ч үгүй юм байж" гэж үг хаяхад
Кай хачин царайлан "тэгсэн ч гэсэн Инсанд эвгүй байгаа ш дээ бидний дунд ороод удаагүй юм чинь" гэж тойруулахад
Бэкхён тоосон шинжгүй "за ямар хүүхэн байгаа биш юун сүртэй юм. Тэгээд ч нэгэнт л манай хүн болсон юм чинь бусадтайгаа яаж харьцдаг тийм л байсан ч дээр ш дээ, тийм биз дээ Инсан?" гэж асуухад
Би худлаа инээсээр "т-тийм шүү, эрчүүд юм чинь" гэхэд
Бэкхён малийсаар "тээр, Инсан эмзэглээгүй байхад чи юун сүртэй юм" гэлээ.
Чэн мэдээж намайг мэдэх тул "гэхдээ л эр ч бай эм ч бай өгзөг базаад байх чинь хачин ш дээ" гэхэд
Бэкхёны нүд томрон "яана аа та хоёр зүгээр биз дээ? наашаа ирж байгаад шат руу унасан юм биш биз? гэнэт нээх гэгээн юм яриад байх чинь. Ингэж байгаад удахгүй нуруунд чинь далавч ургах вий дээ" гэхэд залуус ч тэр хоёрыг шоолон инээнэ.
===============
Хичээл тарж өрөөндөө ирэхэд Кай "дахиж битгий зөвшөөрөөрэй, Бэкхёнд уурласан ч болох байсан" гэсээр өөдөөс харна.
Би "зүгээр дээ, би цочсондоо л орилсон болохоос нээх сүртэй зүйл байхгүй ш дээ угаасаа" гэхэд
Кай байдгаараа хөмсгөө зангидаад "юу?? ямар ч хамаагүй залууд өгзгөө базуулах тэгээд сүртэй зүйл биш үү?" гэж бараг л намайг харцаараа зодох шиг аймаар харан чухалчлан асуулаа.
Би бантсандаа шал ширтэн "яг тэгж хэлэх гээгүй л дээ зүгээр л бид чинь найзууд ш дээ, санаандгүй ийм зүйл байх гээд л" гэж аль болох тайлбарлах гэж хичээхэд
Кай улам уурлан "тэгвэл дараагийн удаа найз чинь санаандгүй чамтай унтмаар байна гэвэл өвөрт нь орох уу?" гэж хэлээд намайг мөрлөн шууд гараад явчихлаа.
Би 0.0??? энэ жаал чинь яагаад байна аа?
Орой нь Кай өрөөндөө орж ирж хоносонгүй. Энэ жаал үнэхээр уурласан бололтой.
====================
Кай надад уурлаад аль хэдийн гурав хоносон байна. Би аль болох түүнтэй юм ярих гэж хичээх ч тэр үнэхээр хүйтэн хөндий ааш гаргана.
Өнөөдөр хичээлийн дараа түүнтэй хамт давтлага хийх байсан ч тэр ирсэнгүй. Тэмцээн нь нэлээд дөхсөн болохоор бэлтгэлтэй байж магадгүй юм гэж бодоод өрөөндөө иртэл тэр аль хэдийн ирээд унтаад өгсөн байв.
Би түүнийг татан сэрээгээд "давтлагатай гэдгээ мэдэж байна уу? чамайг зөндөө хүлээлээ, тэмцээний бэлтгэлтэй гэж бодож байтал өрөөндөө унтаж байжээ" гэж уурлахад
Кай "ӨРӨӨНДӨӨ УНТАНА УУ ҮГҮЙ ЮУ ЧАМД ЯМАР ХАМААТАЙ ЮМ? БЭЛТГЭЛ Ч ХИЙХГҮЙ, ДАВТЛАГА Ч МӨН АДИЛ" гэж орилоод хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрлөө.
Би дахиж юм хэлэх гэсэнгүй. Үнэндээ яг яах ёстойгоо ч мэдэхгүй байна.
==================
Лае бид хоёр тэмцээнд ороогүй тул сургуулийн арын талбайд бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийг харан сууж байлаа.
Лае надад Бэлтгэл хийж байгаа хүүхдүүд ямар ямар амжилт гаргасан. Өмнө жилийн тэмцээн ямар байсан гээд л бүгдийг ярих ба өмнө жил манай хэдээс хэн хэн аль охиныг найрах гээд яаж хөглөсөн тухай ярина.
Үнэхээр инээдтэй байсан болохоор би нулимсаа гартал инээгээд сууж байтал "та хоёр их хөгжилтэй байх шив" гэх дуугаар дээш хартал Кай хөмсгөө зангидан зогсоно.
Лае инээмсэглэн "бэлтгэл нь дууссан уу? явах уу?" гэхэд
Кай "үгүй ээ та хоёр яв, хэтэрхий жаргалтай байгаа хүмүүс" гэж хачин өнгөөр хэлээд шууд биднийг орхиод яваад өгөв.
Би, Лае 0.0??? энэ жаалтай өнөөдөр тулж харьцахгүй бол болохоо байж ээ. . .
=============
Намайг өрөөндөө орж ирэхэд Кай дахиад л орон дээрээ унтаж байв, магадгүй зүгээр нүдээ аньсан байж ч болох юм.
Би түүний орны дэргэд очин өвдөглөн суугаад эхлээд Кайг зөөлөн дуудлаа.
Би "Кай, унтаж байна уу? надтай ярилцаач" гэж зөөлөн хэлэхэд
Кай хөмсгөө зангидан хэвтэх ба нүдээ нээсэнгүй.
Би "унтаагүй байгааг чинь мэдэж байна, зүгээр босоод ир жаалаа" гэхэд
Кай нүдээ нээгээд "би болохоор жаал шиг харагдаад манай хэд жинхэнэ эр хүн шиг харагдаад байна уу?" гэх нь тэр.
Энэ удаад яалт ч үгүй миний ч гэсэн уур хүрлээ.
Би "юу яриад тэнэгтээд байгаа юм? жижиг юман дээр л уурлаад намайг үзэн ядаад байх юм. Чамайг ийм зан гаргаад байхаар надад ямар хэцүү байгааг мэдэж байна уу? хүнтэй юм ярихгүй үл тоогоод байж, сүүлд нь намайг тоосонгүй гэж гомдоод. Ийм хачин хүүхэд шиг зан гаргаад байхаар чинь жаал л гэнэ биз дээ? тэгээд ч-" гэтэл тур намайг өөр лүүгээ татан уруул дээр минь шуналтай нь аргагүй үнсэж эхэллээ.
Би түүнийг түлхэн "яагаад мэдрэлтэйд байгаа юм?" гэхэд
Кай ууртай харцаар харан "тийм ээ би чиний хувьд тэнэг ухаан муутай жаал,өөр хэн ч биш" гэж хэллээ.
Би түүн рүү илүү нухацтай харан "Ким Жунин энд юу болоод байгаа юм? чи миний хувьд зүгээр нэг тэнэг амьтан биш гэдгийг чи бид хоёр мэдэж байгаа. Гэтэл чи яагаад юу ч болсон уурлаад намайг ч өөрийгөө ч хэцүү байдалд оруулаад байгаа юм? асуудлыг уурлаж биш ярилцаж шийддэг юм. Юу болохгүй байна? яамаар байна хэлээч" гэж шаардах маягтай хэлэхэд
Кай өөдөөс чимээгүй ширтэж байснаа дахиад л уруул дээр минь үнсчих нь тэр.
Зүрх хурдан цохилон багахан ичих шиг хачин мэдрэмж төрөх ба түүнийгээ нуух гэж газар ширтэхэд
Кай "чамайг тэдэнтэй дотно байгааг харахаар галзуурах гээд байна Пак Инбинь" гээд намайг татан өвөр дээрээ суулгалаа.
Түүний өвөр дээр суух үед бид хэсэг хугацаанд юу ч дуугарсангүй зөвхөн хоёр биеэ ширтэн сууна.
Би "Кай" гэтэл үгийг минь таслан түүний уруул дахин минийх дээр буулаа.

Бидний үнсэлт дуусахад, би "дахиж битгий уурлаарай, яагаад уурлаад байгааг чинь мэдсэн болохоор дахиж уурлуулахгүй байх гэж хичээнэ. Харин чи энэ бүхэн зүгээр л энгийн зүйл гэдгийг ойлгохыг хичээгээрэй, хэдий би та нараас олон насаар эгч ч гэсэн. Одоо бoл та нар миний найзууд юм шиг л санагддаг. Гэхдээ яг одоо чамайг бол найз гэж бодох уу эсвэл үгүй юу гэдгээ мэдэхгүй байна" гэхэд
Кай над руу ширтсэн чигтээ "яваандаа мэддэг болох байх" гээд дахин уруул дээр минь үнслээ. Гэвч энэ удаад бид үнсэлцэж эхэлсэн юм.
Биднийг үнсэлтэндээ мансуурах шахан ойр орчноосоо тасарсан байтал хаалга нээгдэх шиг болоод эргээд хаагдлаа.
Би ч хурдхан Кайн өвөр дээрээс босоход Чэний "тэд унтаж байх шиг байна аа, дараа ирье" гэх дуу гарах ба Бэкхён хамт байгаа бололтой "яадын бэ, сэрээгээд л болоо ш дээ" гэх нь сонсогдоно.
Кай бид хоёр бие бие рүүгээ толгой дохиод би ч гялс орон доо орон нүдээ анилаа. Кай ч гэсэн унтаж байгаа дүр үзүүлэв.
Эцэст нь Бэкхён ялсан бололтой тэд өрөөнд орж ирэн.
Чэн "тээр, унтаж байна гэж хэлсэн биз дээ" гэхэд
Бэкхён "АНДУУДАА БОСООРОЙ, ДАРАА ДОЛОО ХОНОГТ ТЭМЦЭЭН ЭХЛЭХ ТУЛ ӨНӨӨДӨР ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨХ ПАРТИ БОЛНО" гэж орилсоор биднийг татан сэрээлээ.
Харин Бэкхёны ард ууртай зогсох Чэн "хаалгаа түгжиж байгаач" гэж шивнэх амаа хөдөлгөх хоёрын дундуур хэлэн бид хоёр руу муухай харна.
Харин бид хоёр бие бие рүүгээ харан жуумалзаад л өнгөрлөө.

/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀Where stories live. Discover now