Би Кайд хангалттай их уурласан байсан болохоор юу ч дуугарсангүй. Цаг арав болж байсан тул өөрийн боссдоо тайлангаа тавиад унтахаар орон доо орлоо.
Өнөөдөр аймшигтай өдөр байсан ч гэсэн өмнөх өдрөө бодвол ядаж л Минсокын өрөө хаана байдаг, хэнтэй хамт байгаа вэ гээд л ойр зуурын мэдээлэлтэй болж чадсан минь маш том амжилт байлаа.
Ууртай байсан болоод ч тэр үү Кай унтаагүй өөдөөс ширтээд хэвтээд байхаар нь "маргааш өглөө бас хар үүрээр сэрээхгүй гэж найдаж байна шүү" гэж хэрдээ л ширүүн хэллээ.
Гэтэл Кай юу ч дуугарсангүй өөдөөс ширтээд л хэвтээд байв.
Мэдрэл амьтан. Саяхан л ярзайгаад байсан юу болсон юм бол доо.
Би "дахиад тоглох хэрэггүй шүү, би босох ёстой цагтаа л босно" гэж хэлээд нүдээ анилаа.
Кай дахиад л юу ч дуугарсангүй. Түүнийг гэнэт яасныг мэдэхгүй юм, угаасаа надад ямар хамаа байх билээ дээ.
=====
Өчигдөр жоохон үг хаясан болоод ч тэр үү Кай өглөө эрт намайг сэрээсэнгүй яг босох ёстой цагтаа босон тайван өөрийгөө бэлдээд хичээлдээ явлаа.
Кай намайг босоод удаагүй байхад боссон боловч тэр дахиад л юу ч дуугарсангүй, намайг чимээгүй ширтэж байлаа.
Ангид орж ирэн суудалдаа суухад Кай ч бас суудалдаа суун намайг ширтэнэ. Тэр надтай зэргэлдээ суудаг юм л даа. Түүнийг яагаад байгааг огт ойлгосонгүй. Тэнэг юм шиг л хүн ширтээд байх юм.
Тоохгүй юм шиг байх гэж их л хичээлээ гэвч хичээл орж байсан ч завсарлаж байсан ч хамаагүй хэн нэгэн чамайг нүд салгахгүй ширтээд байх хачин шүү дээ.
Түүний энэ хачин байдал үргэлжилсээр аль хэдийн цайны цаг болсон байв. Хүүхдүүд ч хоол ундаа идэх гээд сургуулийн цайны газар уруу явсан ангид Кай бид хоёроос гадна нэрийг нь цээжлээгүй нөгөө хоёр банди л үлдсэн байв. Тэр хоёр хичээлдээ их шамдаж сурдаг бололтой хүүхдүүд юм идэхээр явсан байхад тэр хоёр л ангид хичээл хийнэ.
Мэдээж би хичээл хийгээгүй боловч бас юм идмээргүй байсан тул ангидаа үлдсэн юм. Харин Кай яагаад ангид байгаад байгааг нь мэдэхгүй юм. Уг нь тэр их нийтэч олон найзтай тэдэнтэйгээ арзагнаад л байж байдаг сан. Гэтэл тэр өчигдөр орой миний өгзөг дээр наалт нааж өгснөөсөө хойш л тэнэг юм шиг намайг ширтсээр бас юу ч дуугарахгүй гээч. Кайн энэ байдлыг мэдээгүй юм шиг байх гээд ч болохгүй бас уур хүрээд байсан болохоор "яасан бэ?? юугаа хараад байгаа юм? миний толгой дээр эвэр ургасан байна уу?" гээд л муухай аашлаад авлаа.
Гэтэл Кай хөмсгөө байдгаараа зангидан ширээн дээр минь ирж суугаад чих рүү ойртон "толгой дээр чинь эвэр биш, харин цээжин дээр чинь хоёр хөх ургасан юм шиг санагдаад байна шүү Пак Инсан-ши" гэх нь тэр.
Бурхан минь гэж тэр яаж??? арай ч мэдээгүй байлгүй дээ?? юу болоод байна аа?? . . .О.О???
Юу ч эхлээгүй байхад баригдаж яасан ч болохгүй. . .
Мэдээж түүний хэлсэн үгэнд шокрнд орсон ч аль болох тайван байж баригдахгүй байх гэж хичээн "юугаа яриад тэнэгтээд байгаа юм, өчигдөр хөл бөмбөг тоглож байхдаа тархиа гэмтээсэн юм уу, больж үз тэнэг амьтан хөх гэнэ шүү" гэж хэлэн түүнийг ширээн дээрээс түлхэн босголоо.
Гэтэл Кай хачин инээмсэглэл тодруулан "харж л байя, нэг өрөөнд байгаа юм байна тодорхой мэдэгдэх байлгүй дээ, чамайг ажиглаж байгаа шүү зандан залуу минь, эсвэл онгон гэх үү" гэж доогтой нь аргагүй хэлээд ангиас гараад явчих нь тэр.
Яана аа?? ингэж болохгүй юмсан. . .яаж Кайд баригдахгүй бас өөрийгөө эрэгтэй гэж итгүүлэх үү? .. . бодох хэрэгтэй. . .
Ким Минсок гэдэг хүнд даалгавар байхад одоо Ким Жунин нэмэгдэж байх шив. . .
========
Цайны цаг дуусаж Солонгос хэлний хичээл эхэллээ. Солонгос хэлний багш маань Минжигийн өгч байсан анхааралдаа авах ёстой багш нарын нэг байлаа. Тэр залуухан бас царайлаг юм.
Түүнийг хичээлээ зааж байхад манай ангийн хэд их л таатай байгаа бололтой янз бүрийн өдсөн яриа өрнүүлнэ. Харин Сэхи багш тэднийг тоогоогүй мэт аашлах боловч түүнд ч бас таалагдаж байгаа бололтой айлгүй инээмсэглэл тодруулна.
Түүнийг өдөх залуухан царайлаг хөвгүүд дунд тэр мэдээж хатан хаан шиг аашилна.
Анги дотроос хамгийн их багшийг өдсөн замбараагүй юм ярьж байгаа нь Кай Минсок хоёр байв.
Багш тэдний эрээ цээргүй хачин асуултад хариулахгүй боловч бие болон үйлдлээрээ аль хэдийн тэдэнд дуртай байгаагаа илэрхийлж байсан юм.
Минсок "багшаа бид Солонгос хүмүүс Солонгос хэлээ ч сайн мэднэ, та дүрэм заахын оронд зүгээр бидэнтэй сайхан дотно яриа өрнүүлж болох уу? сайхан яриа өрнүүлэх ч бас Солонгос хэлний хичээл биш гэж үү?" гэсээр жуумалзахад
Багш тэднийг юуны тухай ярихыг маш сайн мэдэж байж, худлаа мэдээгүй царайлан "сайхан яриа гэнэ ээ?? юу ярих гэсэн юм?? хичээлтэй холбоотой байвал сайн шүү" гэсээр уруулаа бага зэрэг хазан Минсокт сээтэн хаяад амжлаа.
Минсок ч өгөөшийг үмхээд авав бололтой "Жишээ нь таны хөөрхөн царай тачаангуй биеийн тухай байвал яаж байна?" гэж хэлэхэд
Багш хэргээр шахуу хоёр хөхөө Минсокын өмнө дэлгэн ширээн дээр нь гараараа даран тонгойгоод "энэ чинь хичээлтэй ямр холбоотой юм?" гэж асууна
Минсок ч жуумалзсаар "магадгүй бид дүрмийн жишээ өгүүлбэрээ таны биеийн тухай өгүүлбэрээр сольж болох юм, одоо самбар дээр байгаа өгүүлбэр чинь дэндүү сонирхолгүй байна ш дээ багшаа" гэж хэлэхдээ самбар уруу заах гэж санамсаргүй юм шиг боловч санаатайгаар багшийн хөхөнд гараа шүргээд өнгөрлөө.
Багш ч Минсокыг хэргээр тэгж байгааг мэдсэн хирнээ огт тоосонгүй харин ч дуртай байгаа харагдана.
Бурхан минь гэж багш нь ч тэр сурагч нар нь ч тэр бүгд завхай амьтад юмаа. Одоо л Минжи яагаад намайг тагнуулаар тавьсныг мэдэж авлаа.
Мэдээж миний ажил бол Минсокыг энэ мэтийн хүүхнүүдээс хол байлгах ёстой тул "Минсок больж үз,самбар дээр байгаа өгүүлбэр сонирхолтой л байна ш дээ, багшаа дүрмээ цааш нь заахгүй юм уу? би энэ дүрмийг чинь сайн ойлгохгүй байна" гэж хэлэхэд яагаад ч юм их л чанга хэлчих нь тэр.
Магадгүй тэдний энэ эрээ цээргүй үйлдэлд уур хүрсэн дээ тэр байх.
Намайг ийм үйлдэл хийсэн ангийнхан гайхсан бололтой бүгд л над уруу хачин харна.
Харин Кай Минсок хоёр тийм гэхийн аргагүй хачин хараад бас бага зэрэг хүйтэн инээмсэглээд өнгөрлөө.
Мэдээж манай аальгүй багшийн уур хүрсэн биз "шинэ сурагчаа юуг нь ойлгохгүй байгаа юм?чи чинь сургуульд тэтгэлгээр орсон онц сурлагатан биз дээ" гэж их л дургүй хэлээд хичээл дээ орлоо.
Төд удалгүй Минсок "багшаа энэ зөв үү?? би сайн ойлгохгүй байна" гэсээр дэвтэр рүүгээ заахад
Багш ч дуртай нь аргагүй таазаа хаялан алхсаар түүний дэргэд очин өмнөх шигээ хоёр хөхөө дэлгэн тонгойгоод "аягүү, Минсок-ши чи юу ч ойлгоогүй байна, чамд давтлага өгөх хэрэгтэй бололтой хичээлийн дараа миний өрөөнд ирээрэй" гэх нь тэр.
Чөтгөр гэж энэ хүүхэн бараг л миний өрөөнд хүрээд ир чамтай унтмаар байна гээд хэлчихлээ шүү дээ. Мэдээж түүнийг давтлага өгөхгүй гэдгийг бүгд мэднэ.
Багшийг ингэж хэлэхэд миний ойлгосон зүйлийг бусад маань ч бас ойлгосон нь мэдээж хоорондоо жуумалзсаар зарим нь шивнэлдэн, зарим нь толгой дохиод өнгөрлөө.
Минсок ч таатай нь аргагүй малийсаар "за багшаа" гэж байгаа харагдана.
Би бас л ийм зүйл хийлгэж болохгүй тул "багшаа би ч бас огт ойлгохгүй байна та Минсокт давтлага өгөх юм чинь би ч гэсэн хамт сууж болох уу?" гэж асуухад багш Минсок хоёр жаргах замын садаа гэж байгаа юм шиг л хоёулаа над руу муухай харлаа.
Багш мэдээж би хичээл биш өөр зүйл хийнэ гэж хэлэлтэй биш над уруу муухай харсаар "онц сурлагатан гэнэ шүү, тэг дээ хичээлээ тараад Минсоктой хамт ирээрэй" гэж их л ууртай хэллээ.
Би мэдээж санасандаа хүрсэн тул "за багшаа" гэж малийсаар Минсок уруу харна.
Минсок хөмсгөө зангидан харж байснаа Кайн чихэнд нэг зүйл шивнэж байгаа харагдана.
Юу юм бол???
==========Хичээлээ таран дотуур байр уруугаа түр явлаа. Учир нь сүүлийн цаг ороогүй болохоор Сэхи багшийн ир гэсэн цаг арай болоогүй байсан юм. Өрөөндөө ирэхэд Кай байсангүй. Хаашаа явсан юм бол доо? бодвол нөгөө хэдийнхээ аль нэгийн өрөөнд нь байгаа биз.
Өрөөндөө орж цүнхнээсээ илүү дэвтрээ гаргаад бага зэрэг юм идээд эргээд сургууль уруу явлаа.
Мэдээж ангид Минсок ямар царайтай байсныг бодохоор л инээд хүрч байна. Тэнэг шалиг амьтан. Түүнийг улам их тавлах санаатай өрөөнд нь орлоо.
Би "Минсок-ши Сэхи багшийн давтлага эхлэх болж байна хамт суух юм чинь хамт явах уу? би өрөөг нь хаана байдгийг мэдэхгүй л дээ" гэсээр дотроо түүнийг шоолон зогсож байтал
Минсок нэлээд ууртайгаа над уруу хараад "чи түрүүлээд явж бай, би араас чинь очно, багшийн өрөөг өөрөө ол" гэж хэлээд утсаа оролдон намайг тоосонгүй.
Багтарч үхэх гэж байх шив тэнэг амьтан гэж бодсоор "за за ангид очоод хүлээж байя Минсок-ши" гэж түүнийг тавлан хэлээд өрөөнөөс гарахад тэр юм хэлсэнгүй муухай хараад өнгөрлөө.
Би ч сайн тагнуул юмаа мухаха. . .
Түүнийг араас ирнэ гэсэн болохоор би түрүүлээд явлаа.
Дөнгөж шилжиж ирсэн болохоор хаана хаана аль багшийн өрөө байдгийг тийм ч сайн мэдэхгүй л дээ. Тийм болохоор замд тааралдсан хүүхдээс асуугаад ямар ч байсан Сэхи багшийн өрөөг олоод авлаа. Багшийн царай одоо ямар байх бол бодохоор л инээд хүрээд байх юм.
Багш Минсок хоёрыг бодон жуумалзсаар өрөө рүү нь ортол багш байсангүй. Ширээн дээр нь багшийн журнал ангиудын шалгалтын материал байсан болохоор багшийн өрөө мөн гэдэг нь тодорхой.
Багш түр гарсан бололтой. Түүнийг хүлээх зуураа өрөөг нь тойруулан хараад сууж байтал хаалга дуугарлаа.
Багш юм уу Минсокыг байх гэж бодон эргээд хартал. . . Кай?? тэр юу хийж байгаа юм бол???
Би "чи бас давтлага авах гэж байгаа юм уу?" гэж асуутал
Кай нэг л хачин инээсээр над уруу ширтэж байснаа гэнэт хаалга түгжиж орхив.
Би гайхан "яах гэж байгаа юм??" гэж асуухад
Кай "би ганц л зүйл шалгана тэгээд чи чөлөөтэй" гэсээр над уруу ойртож эхэллээ. . .
О.О????
YOU ARE READING
/Дууссан/ ♂ Тагнуулч ПАК ♀
Teen FictionГол дүр: Park Eun Bin, EXO Kai Төрөл: ахлах сургууль, хайр дурлал, +16 КайБинь цуврал. . .