his or her jealousy

1K 96 7
                                    

Тэр нууц idol хамтлагийн гишүүн гэж үү? Намайг хонь шиг гэж боддог хэрэг үү? Гэхдээ тэр ямар нэг юм хэлэх гэж байгаад больчих шиг болсон доо? Юу юм бол? Байзаарай..тэр ингэхэд эмэгтэй юм уу? эрэгтэй юм уу?

Охины толгойд өч төчнөөн асуултууд эргэлдэнэ.Өчигдөр зүүд байсан юм болов уу? Тийм байх..тийм биз дээ? Тэр unnie oppa байсан гэж үү? 

Misun толгой сэгсрэн, хичээлдээ төвлөрөх гэж хичээлээ. Гэхдээ тэр толгойгоо хичнээн сэгсэрлээ ч бодлууд хаашаа ч юм замхарчихдаггүй гэдгийг мэддэгүй бололтой. 

Him or her? Тэр хүнийг ер нь хэн гэж дуудах ёстой болж таарав? Oppa or Unnie? Aghhh!!

Хонх дуугарах мөчид л тэр өнөөдөр ч бас хөгжмийн өрөөг зүглэх ёстойгоо саналаа.

Охин эргэлзэнгүйхэн босч цүнхэндээ номоо хийхийг ангийн хаалга хүчтэй савагдан онгойх тасалдуулав. 

"Yoonji unnie!!" Одоо ч нэрийг нь цээжлээгүй ангийнх нь нэгэн охин хашхирлаа. 

Тэр ирчихэж. 

Yoonji нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар ангид орж ирнэ. Тэр өнөөдөр үсэндээ жижигхэн бантикан хавчаар зүүчихсэн нь хөөрхөн царайнд нь өнгө нэмэх аж. 

Түүнийг орж ирэв үү үгүй юу хүүхдүүд бүчээд авав. Тэр ч алдартай гэдэг нь үнэхээр худлаа биш бололтой шүү. 

"Нүүр чинь яагаад ингэж улайчихсан юм? Чи өвдчихсөн юм уу?" 

"Үгүй ээ, би зүгээр" Misun найзынхаа асуултанд цочирдон, хурдан гэгч нь хариулав. Тэр Min Yoonji unnie-г ширтээд найзыгаа хажуудаа ирснийг ч анзаараагүй байх нь. Unnie энд юу хийж байгаа юм бол? 

Oh үгүй ээ!! Битгий түүний талаар бод. Үгүй бол галзуураад дуусах бололтой шүү.

Охин ийн бодоод найз руу гаа харан харцаараа өөрийгөө үнэхээр зүгээр гэдгийг нотлох гэсэн мэт харлаа. Найз нь итгэсэн бололтой инээмсэглээд мөрөн дээр нь зөөлөн товшино.

"Би түүнийг зээлчихвэл дургүйцэхгүй биз?" гэх хоолой тэр хоёрыг цочоох нь тэр. Min Yoonji байнa!!

Тэр үзэсгэлэнтэй инээмсэглэлээ тодруулсаар найз руу нь харахад түүний царай яг л улаан лооль шиг болон гацаж түгдэрсээр "Ah тийм ээ..мэ-мэдээж" гэж хариуллаа. 

Yoonji unnie үнэхээр зөвхөн залуусыг ч биш, охидыг ч хайлуулдаг бололтой шүү. 

"Баярлалаа, чамайг хэн гэдэг юм?" Yoonji найзын чинь гарыг атган авахдаа Misun-рүү харж байсан ч тэр харцаа буруулна. 

•That Unnie Is My Oppa?•Where stories live. Discover now