"Unnie!! Намайг үнэхээр уучлаарай, би үнэхээр үүнийг эвдэх гээгүй юм шүү" гэсээр нэгэн охин чичирсэн хоолойгоор хэлээд, газар бутран унасан ваарны хэсгүүдийг түүнэ. Түүний хэтэрхий сониуч зан түүнд гай болсон нь энэ байлаа.
Тэр "Чи хэн юм?" гэх хоолой араас нь гарахад сандарсандаа хөгжмийн өрөөнд байсан ваарыг үзэж байгаад, унагаачихсан билээ. Ямар бүтэлгүй юм бэ?
"Боль, гараа гэмтээчихнэ" Түүний unnie гэж дуусан охин ийн хэлсээр, үсээ гараараа хойш нь самнав.
"Чи ер нь энд юу хийж байсан юм?" Тэр маш тайван хоолойгоор хэлсэн ч, охин гэмшсэндээ нүд рүү нь харж үл чадна.
"Би энд шинээр ирсэн юм л даа. Тэгээд урлан хайж яваад хөгжмийн өрөө байхаар нь.. тэгээд..би.."
"Аан нэгдүгээр анги байх нь ээ? Урлангийн өрөө яг хажуу талд байгаа"
Охин үнэнийг хэлэхэд урлан хаана байгааг маш сайн мэдэж байсан ч зүгээр л сониуч зангаасаа болоод энд орж ирээд ваарыг нь хагалчихсан гэдгээ хэлж чадсангүй.
Тэнэг!! Бүтэлгүй охин!! Тэр хэдий одоо өөрийгөө буруутгасан ч ваар буцаад нийлчихгүй шүү дээ.
"Чи зүгээр л сонирхсон биз дээ? Тийм үү?" Unnie нь зөөлөн инээхийг хараад охин гайхан, түүний царай луу бүтэн харав. Тэр маш цагаан мөн цэвэрхэн арьстай байлаа. Түүний мөрөөр татсан хар үс, нэг талаа сулавтар загасан сүлжилтээр сүлжсэн нь улам сайхан харагдуулах аж.
Бурхан минь!! Тэр үнэхээр хөөрхөн юм аа.
"Намайг Min Yoonji гэдэг, гуравдугаар анги" Тэр инээмсэглэн гараа урагш сунгахад охин сандарсандаа хөлөрсөн алгаа банзалдаа нэг арчаад гарыг нь барин "Намайг Oh Misun гэдэг. Ваарыг чинь хагалсанд намайг үн-" гэхэд одоо бидний Yoonji гэж мэдэх болсон unnie инээмсэглэсэн хэвээр үгийг нь таслан "Зүгээр дээ. Би санаа тавьчихъя" гэлээ.
Ямар гайхалтай эгч вэ!!
Гэхдээ..түүний гар яагаад ийм том байгаа юм бол? гэж тэр нэг бодсон ч толгой сэгсрэн Хэн ч төгс биш шүү дээ. Marilyn Monroe хүртэл нэг хөлөндөө зургаан хуруутай байсан гэж сонсож байсан юм байна гэж бодлоо.
"Маш их баярлалаа!! Unnie" охин талархсанаа илэрхийлэн бөхийхөд Yoonji юм бодож байгаа бололтой уруулаа хазласаар түүнийг ширтэнэ.
"Гараа өгч бай даа"
Охин бараг түүн рүү гараа сунгаж амжаагүй байхад Yoonji түүнийг татан өөртөө наав. Одоо тэдний хооронд хэдхэн см ийн л зай үлдсэн байлаа.
KAMU SEDANG MEMBACA
•That Unnie Is My Oppa?•
Fiksi PenggemarСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...