his or her love for kumamon

823 81 13
                                    

"Misun?" Jimin мөстэй кофеноосоо нэг балгасаар "Тэр noona..um..Min Yoonji..их хөөрхөн юм байна лээ" гээд инээмсэглэнэ. 

"Jimin!! Чи эгчид сайн юм уу?" 

"Юу гэнэ ээ?" Тэр кофендоо хахаж цацсаар асуулаа. 

Охин сандран нуруун дээр нь зөөлөн цохиод "Зүгээр үү? Jimin" гэж асуухад Jimin амаа арчин "Тийм ээ, би түүнд дуртай" гээд толгой дохив. 

Misun шокнд орчихов.  Тэр түүнд сайн гэнэ ээ? Түүнд? Гэхдээ тэр эрэгтэй шүү дээ..бурхан минь..Jimin түүнийг эрэгтэй гэж мэдвэл яах бол? Үнэхээр их шархлах байх даа..

"Чи хардаж байгаа юм шиг харагдахгүй байх чинь" Тэр кофеноосоо дахин нэг балгасаар, санаа алдана. 

"Би юу?" 

"Тийм ээ, чи. Гэтэл би эмэгтэй хүнийг эмэгтэй хүнтэй хардаад л байж байдаг..надад юу тохиолдоод байгааг үнэхээр мэдэхгүй байна аа" Jimin их л гунигтай царайлсаар хэлсэн ч удалгүй царай нь гэрэлтэн, инээмсэглээд "Тоглосон юм аа, би түүнийг тийм нүдээр хардаггүй" гэхэд охин түүний мөрийг алгадаад "Чи муу худалч!!" гэсээр инээлээ. 

Тэр өнөөдөр халуухан харагдаж байна. Юу гэхээр..угаасаа л өдөр болгон сайхан харагддаг л даа, гэхдээ өнөөдөр нэг л өөр байна. Шилээ зүүгээгүй оронд нь цэнхэр контакт линз зүүчихэж. Үнэхээр нүд рүү нь удаан эгцэлж харахын аргагүй, үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэр ерөнхийдөө даруухан, ичимхий төрх бүрдүүлдэг ч өнөөдөр бол үнэхээр эсрэгээрээ байна. 

Хар савхи, саарал хоолойтой цамц болон хар бариу өмдтэй байсан түүнийг охин бараг хараад таниагүй билээ. Хэн л сургуулийн царайлаг ч, дүрэмт хувцаснаас салдаггүй номын цагаан солиотон нэг өдрийн дотор халуухан, охидын эрлэг болчихно гэж санах вэ дээ? Магадгүй тэр хоёр дүр төрхтэй байх нь..

Тэд одоо хамт дэлгүүрээр хэсч байгаа бөгөөд дараа нь кино үзэхээр тохирсон билээ. Тэр аль хэдийн аймшгийн киноны тасалбар авчихсан байсан нь үнэхээр гайхалтай хэрэг шүү. Охин хэдий аймшгийн кинонд нугасгүй ч, хэрвээ түүнийг асуувал романтик киног заана гэж бодож байсан ч Jimin түүний бодлыг яаж уншчихав аа? Гайхалтай!! Тэр үнэхээр ТӨГС юм. 

Тэднийг хаа явсан газар охид түүн рүү ширтэх бол тэднийг харсан Misun дотроо инээх аж. 

U bitches. Атаархаад л байж бай!!  Тэр өнөөдөртөө минийх!! *evil grin*

Түүнийг ганцаараа инээхийг харсан Jimin гайхсаар "Чи юу бодоод байгаа юм? Misun?" гэж асуухад тэр түгдчсээр "Юу..юу ч биш ээ" гэлээ. 

•That Unnie Is My Oppa?•Donde viven las historias. Descúbrelo ahora