his or her truth

460 74 1
                                    

"Bitch та одоо надад сайн гэдгээ үгүйсгэж байгаа юм биз дээ?" 

Охин ууртайгаар зурвасаа бичнэ. Yoonji үнэхээр тэгэж хэлчихээд л яваад өгсөн юм. Яаж тэгэж чаддаг байна аа? Одоо харин юу ч болоогүй юм шиг аашилаад байгаа болохоор Misun-ий уур хүрээд байгаа бололтой. 

Тэр үнэхээр буруу сонсоогүй. Тэр түүнд сайн гэдгээ яалт ч үгүй амаараа хэлсэн. 

"Би таныг эднийг уншиж байгааг чинь мэдэж байна" 

Түүнийг бүр ч их бухимдуулаад байгаа зүйл нь Yoonji түүний зурвасанд хариу өгөхгүй байгаа явдал юм. Тэр гэртээ ирээд түүнээс авсан зурвас нь тоглосон юм, энэ тухай мартаарай гэсэн утгатай байсан билээ. 

Ямар новш нь вэ? 

"Arghh!!" Охин ууртай гэгч нь санаа алдаад, дэрээ тэврэн хэвтэв. Магадгүй үнэхээр тэр энэ тухай бодох шаардлагагүй байж болох ч тэр өөрөө бодохоо больж чадахгүй байсан билээ. 

Түүнийг янз бүрийн бодолдоо дарагдан хэвтэхэд утас нь чичрэн зурвас ирснийг илтгэнэ. Тэр энэ амьдралдаа хэзээ ч хөдөлж байгаагүйгээрээ хурдан хөдлөн утсаа шүүрэн авч харав. 

Daddyoppa:

Чи зүгээр л энэ тухай мартчихаж болохгүй байна уу? Хараал идэг гэж. 

Би тоглосон юм гэж хэлсэн шүү дээ.

Тоглoж байсан юм шиг харагдаагүй дээ!!

Хамаагүй ээ

Юу?!! Ямар новш нь вэ? Тэр яаж зүгээр л "Хамаагүй ээ" гэж хэлж чадаж байна аа!! Үгүй шүү bitch.

Охин ийн бодсоор уруулаа хазлан, уураа барьж ядна. Тэр ядаж л эцсийн эцэст уураа барьж, эхлээд бодох зөв алхам хийж байна. 

За за!! Тэгвэл би явж Jimin-тэй гадуур гарлаа. Бас Jungkook-ийг урьна. Бид их хөгжилтэй байх болно ойлгов уу?

Түүнийг хариу зурвас илгээсэнгүйд Misun-ий шар бүр ч ихээр хөдөлнө. 

Энэ удаа битгий л дахиад сүйрүүлчихээрэй дээ. 

Би удахгүй найз залуутай болчихно. Зүгээр л хүлээгээд сайн харж байгаарай.

Амжилт хүсье.

Хөөх!! Амжилт хүсье гэнэ ээ? 

Охин бүр ч их уурласаар юу хийхээ ч мэдэхээ байчихав. Тэгээд нэг санаа бодож олсон нь үнэхээр Jimin юм уу Jungkook-тэй болзох байлаа. 

•That Unnie Is My Oppa?•Onde histórias criam vida. Descubra agora