his or her hope

656 82 14
                                    

Misun хөгжмийн клубт ажиллаад хоёр долоо хоног өнгөрсөн байлаа. Гэсэн ч тэр одоог хүртэл тэнд яг ямар ажил хийдгээ мэдэхгүй. Зарц охин? Магадгүй зарц мөн байж болох юм. Биш байсан бол юу гэж хөгжмийн нот нууд зөөгөөд явж байх вэ дээ?

Aish энэ хөгжмийн клубын bitches-г дээ!! Охин ууртай гэгч нь явж байгаад бүдрээд уначихав.

Тэр дэргэдээ чимээгүйхэн инээх чимээ сонсоод дээш харахдаа урт ханцуйгаараа амаа даран инээх Jimin-ийг олж харав. Тэр удаан инээсэн бололтой нүүр нь улайчихсан байх нь тэр. Misun түүнд ийм байдалтай харагдсандаа урвайхад тэр түүнд гараа сунгав.

"Чи зүгээр үү?"

"Hmmp" Охин хошуугаа унжуулсаар, гарнаас нь барилгүй өөрөө босоод өөр тийш харахад Jimin "Би чамайг түрүүнээс хойш харсан, чи аймар хурдан явж байсан шүү дээ. Чамайг яг унана гэж мэдсэн юм аа" гээд инээдээ барьж ядан зогсоход Misun уруулаа хазласаар тонгойн газраас нотнуудыг түүгээд "Бүтэлгүй байгаад уучлаарай" гэж ёжтой хэлэв.

"Би бүтэлгүй охидод дуртай" Jimin-ий гар түүний цааснаас түүлцэж эхлэхэд охин дээш харахдаа түүнтэй харц тулгарав. Тэр шалан дээр өвдөглөн сууж, цаасыг түүх ба харааны шилнийх нь цаанаас нь нүд нь гялалзана.

"Май" Тэр цааснуудыг охинд өгөхдөө инээмсэглэхэд Misun улайсаар, хурдхан гэгч нь авав.

Тэр бүтэлгүй охидод дуртай гэсэн үү? asdfghujkasdfghj Би тийм ч бүтэлгүй биш ч , түүний төлөө бол чадна аа.

Би одоо юугаа бодоод байна аа. Охин толгойгоо сэгсрэн, түүнд талархсанаа илэрхийлээд инээмсэглэхтэй зэрэгцэн нэгэн гар охины ардаас чанга гэгч нь барин авах нь тэр.

Oh no Yoonji unnie бол яана aa!! Тэр уурлана даа.

Misun цочин эргэж харахад Heechan гарнаас нь зүүгдэж байлаа.

"Тэнд аймар халуухан залуу байна Misun" Тэр бувтнасан ч, нүүрийг нь харахад үнэхээр хөөрчихсөн нь илт байлаа.

"За за та хоёр завгүй байх шиг байна. Ангид уулзацгаая" Jimin инээмсэглэн цааш явахад Heechan орилж эхлэв. Тэр үргэлж шинэ халуухан залуусын тухай мэдээлэл авчирдаг бөгөөд хэзээ ч Misun-ий урмыг хугалж байгаагүй билээ.

Чи нэг л амьдралтай, харин хоёр нүдтэй.

Яагаад амттай чихрийн цаасыг задлахгүй ч, холоос харж болохгүй гэж?

"Тэгээд тэр шинэхэн чихэр чинь ямархуу юм бэ дээ?"

"Чихэр биш ээ!! Тэр бүр бялууны төрлийнх" Охид бие биенээ зууран хонгилд байгаагаа ч мартан орилолдох аж.

•That Unnie Is My Oppa?•Where stories live. Discover now