"Чи хоцорлоо хонио" Yoonji гараа зөрүүлэн зогсоно.
"Намайг уучлаарай unnie"
Охин уучлалт хүсээд хөгжмийн өрөөний босгоор алхан орлоо. Тэр Min Yoonji-д туслах гэж ирсэн ч тэр энд яг юунд нь туслахаа өөрөө ч мэдээгүй билээ. Магадгүй түүнийг хооллож, дэр болж суух юм болов уу? Гэхдээ л өчигдөр тэр охинд шинэ юмс заана гэж хэлсэн шүү дээ.
Өнөөдөр хөгжмийн өрөөнд өөр өөр ангийн хүүхдүүд их ирсэн байх аж. Ихэнхдээ бол Misun Yoonji хоёр л энд байдаг юм. Тэд бүгд бэлтгэл хийхээр ирсэн бололтой харагдана. Мөн тэд бүгд охид байсан гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Үнэнийг хэлэхэд энэ газар яг одоо хөгжмийн клуб гэхээсээ илүү фен клубтай адилхан болчихож.
"Энэ болOh Misun.Тэр өнөөдөр бидэнд туслах болно. Түүнийг найрсгаар хүлээн аваарай"
Yoonji-г ярьж эхлэхэд, саяхан л ангиар нэг шуугилдаж байсан охид чимээгүй болон түүнийг анхааралтай сонсоно.
"Чи ямар хөгжмийн зэмсэг тоглодог юм?" Гэнэтхэн нэгэн охин асуухад, Misun сандарсаар "Umm..би тоглож чадахгүй ээ" гэж хариуллаа. Тэр багаасаа л төгөлдөр хуур тоглож сурахыг хүсдэг байсан ч, одоо хүртэл хүслээ биелүүлээгүй юм.
Түүний хариултыг сонсмогцоо охид, бие биен лүү гээ жоготой харц шидэлцэж байлаа. Тэдний нэг нь "Тэгвэл чи бидний зараалд гүйгээд л байж байх юм уу?" гэж асуухад охид биесээ нудран инээлдэж эхлэв.
"Түүнийг битгий ингэ охид оо, үгүй бол unnie нь уурлана шүү" Yoonji нухацтай царайлан үгээ эхлүүлсэн ч төгсгөлд нь аянд оруулан дуулахад охид инээлдэж эхлэв. Тэд бүгд л Yoonji-г гэж л ирсэн нь тодорхой ч тэд бүгд ямар нэгэн авъяастай бололтой. Харин Misun нэг ч хөгжим тоглож чаддаггүй шүү дээ. Тэр жоохон болгоомжтой байж,ваарыг хагалаагүй бол ингээд зогсож байхгүй л байсан байх.
Удалгүй тэд тус тусын зүйлсээ хийж эхлэх нь тэр. Зарим нь дуулж, зарим нь хийл тоглож, харин ихэнх нь төгөлдөр хуур дээр шавсан байлаа. Yoonji их л найрсагаар инээмсэглэн, хүн болгонд зөвлөгөө өгч, зааж байлаа. Харин түрүүнээс хойш юу хийхээ үл мэдэн номхон зогсох Misun-рүү нэг нүдээрээ ч хараагүй нь хачирхалтай юм. Түүнд яг л үл үзэгдэгч болчихсон юм шиг санагдаж байгаа байх даа.
Ямар хараал идмэр нь вэ!!
Тэр яагаад ингэж инээмсэглээд байгаа юм бэ? Охин бодно. Yoonji өмнө нь түүн рүү хэзээ ч ингэж инээж байгаагүй юм.
YOU ARE READING
•That Unnie Is My Oppa?•
FanfictionСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...