"Та одоо гарч ирэх болсон юм биш үү?"
Охин нүүрэндээ чөтгөрийн мэт инээмсэглэл тодруулсаар өрөөнийхөө үүдэнд зогсоод дотор байх хэн нэгэнд хандан хэллээ.
Кк хараал идэг тиймээ!! Үйлийн үр гэж байдаг юм шүү дээ!!
Тасралтгүй орсон олон цагийн хичээлийн дараа тэр Yoonji-г дагуулан гэртээ ирж өөртөө үйлчлүүлэхээр болсон юм. Мэдээж Yoonji түүнийг юу ч хүссэн биелүүлнэ гээд амалчихсан шүү дээ.
Misun-ийг бурхан харж үзсэн мэт л түүний гэрийнхэн бүгд хаашаа ч юм явцгаачихсан байсан юм.
Тэр Yoonji-д өмсгөх үйлчлэгчийн хувцсаа сонгох гэж их цаг зарцуулсан билээ. Хар болон ягаан өнгийн дүрэмт хувцас хоёулаа л сайхан харагдаж байсан ч тэр эцэст нь Yoonji-г ягаан өнгөнд дургүй болохоор нь хар өнгөтэйг нь сонгосон юм.
Түүнийг гайхшруулсан нэг юм нь Yoonji түүнээс зугтаах гэж оролдох байтугай дургүйцээгүй билээ. Мэдээж дуртай дургүй нь л аргагүй хандаж байгаа нь мэдэгдэж байгаа ч магадгүй охиноос уучлалт гуйх нь түүнд илүү чухал бололтой.
Yoonji удаанаар хаалгыг нээн гарч ирэхэд Misun золтой л ухаан алдаад уначихсангүй. Хар өнгийн даавуун дээр цагаан өнгийн цацаг, хормогч оруулж өгсөн тэр даашинз түүний өвдөгний дээгүүр татаж байлаа. Мөн тэр хиймэл үсээ зүүгээгүй, харин Misun-ий түүнд тусгайлан худалдаж авсан толгойн чимэглэлийг зүүсэн байв.
Тэр доош харсан чигтээ, даашинзныхаа хормойг доош нь татах гэж хичээнэ. Хиймэл үсээ зүүгээгүй байгаа ч гэсэн тэр үнэхээр үзэсгэлэнтэй бас өхөөрдөм харагдсан хэвээр байгаа нь үнэхээр атаархмаар юм. Тэр бүр үнэхээр ичиж байгаа бололтой охины нүд рүү ч эгцэлж харж чадахгүй байх нь тэр. Тэр үнэхээр badass Yoonji мөн гэж үү?
Охин өөрийн мэдэлгүй эрүүгээ илэн, түүний дээрээс нь доош нь гүйлгэн харна.
"Hip hop is dead"
"Юу?"
"Hip hop is dead!!" Тэр энэ удаа орилох шахам хэлээд, хормойгоо доош нь татан уйлах гэж байгаа юм шиг царай гаргаж байлаа. Тэр хэзээ ч ингээд зогсож байх өдөр ирнэ гэж бодож байгаагүй.
Misun инээгээд "Ингэлээ гээд чамд хэн ч туслахгүй хонгор минь" гээд түүн рүү ойртон "Чи өнөөдөр надад үйлчлэх ёстой шүү дээ" гэхэд Yoonji хойш нэг алхам ухраад хуурайшсан уруулаа долоолоо.
Юу вэ? Тэр яагаад ийм айж ичсэн юм шиг харагдаад байна аа? Тэр үнэхээр Min Yoonji мөн гэж үү?
YOU ARE READING
•That Unnie Is My Oppa?•
FanfictionСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...