his or her lies

705 87 8
                                    

Misun-ийг үг хэлж ч амжихаас өмнө түүний уруул дээр Yoonji-гийн зөөлөн уруул газардах нь тэр.

Түүний нүд томорсоор юу болоод байгааг ойлгох гэж хичээх бол Yoonji тоосон шинжгүй үнсэлтээ улам гүнзгийрүүлэх аж. 

Энэ удаад охины гэдсэнд зөвхөн эрвээхэйнүүд ч биш бүр бүргэд эргэлдэнэ. 

"Hey"

"Hey!! Чи юугаа гөлрөөд суучихаваа?"

гэх орилох шахам чанга хоолой түүнийг бодлоос нь салгалаа. Yoonji охины өөдөөс хараад явган суучихсан санаа нь зовсон бололтой, хачин харж байх нь тэр. 

"Ю-юу?" Misun гайхан эргэн тойрноо харна. Yoonji түүнийг үнсээгүй юм уу? 

Yoonji хөмсгөө өргөн "Ямар нэгэн гаж донтой юм бодож байсан л гэж битгий хэлээрэй дээ?"  гээд түүнийг дээрээс нь доош нь ёжтой гэгч нь гүйлгэн харав. 

"Би-би тэгээгүй!!" Misun юу ч болоогүй мэт хэлэхийг оролдсон ч ээрч муурч байгаа нь түүнийг сандарсан гэдгийг хангалттай илтгэнэ. 

Oh my god!! Би зүгээр л төсөөлөөд байсан хэрэг үү? 

Yoonji босон зогсож, хувцсаа гөвөөд "Чи тийм юм бодож байсан чинь үнэн биз дээ?" гээд ёжтой инээмсэглэн "Тийм л дээ, хэн энийг хүсэхгүй байна гэж?" гээд өөрийнхөө туранхай сайхан биеийг заахад охин нүдээ эргэлдүүлсээр, "Би лесби биш за юу?" гээд улайсан хацраа нуухыг оролдон өөр тийшээ харав. 

Yoonji инээгээд, доош тонгойн охины эрүүнээс өргөн нүд рүү нь яг л бодлыг нь уншаад байгаа мэт нухацтай ширтэнэ. 

"Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Тэнэг хонь минь" гэх түүний нам бүдүүн хоолой охины шар үсийг босгох шиг болж, "Чи албаар ингээд байгаа юм уу? Би чамд үйлдлээр үзүүлэх ёстой юм уу эсвэл?" гээд эрүүг нь зөөлөн илсээр ойртон хоорондоо хэдхэн сантиметрийн зай үлдээхэд Yoonji-гийн бүлээн амьсгал охины уруулыг гижигдэнэ. 

"Oh my fudging god!! Надаас Холд!!" Misun түүнийг өөрөөсөө түлхэх гэж оролдсон ч тэр нэг алхам ч холдсонгүй.

Тэр хэсэг ингэж зогсоод дээш өндийснөө "Чи өөрийнхөө царайг хардаг ч болоосой!! Чи ямар улаан лооль эсвэл хүрэн манжин уу? Hahahaha" гээд чанга чанга инээж "Чи дөнгөж сая бүх swaeg-аа алдчихсан байх аа!!" гэлээ. 

Охин хацраа алгадсаар, өөр тийшээ харна. Тэр яаж түүнийг ингэж өдөж чадаж байна аа!! Муу донтой амьтан!!

Эсвэл..үнэнийг хэлэхэд Misun энд байгаа ганц донтой хүн нь байх. Тэгээгүй бол яаж тэр үнсэлтийг төсөөлөн бодож чадна гэж? 

•That Unnie Is My Oppa?•Wo Geschichten leben. Entdecke jetzt