his or her concern

720 96 18
                                    

Misun өнөөдөр хичээлдээ явалгүй, бүхэл өдрийг хөнжилдөө хөрвөөн өнгөрөөсөн билээ. Яагаад гэж үү? Учир нь тэр маш их ичиж байсан юм. 

Нүдээ аних болгонд нь харагдах зөөлхөн ягаан уруул.. удаанаар ойртсоор, ойртсоор түүнийг үнсэнэ!!

Би яагаад энэ талаар байн байн бодоод байгаа юм бэ? 

 Охин энэ төсөөллөө толгойноосоо авч хаяхыг хичээн, нүүрээ дэрээр цохилоо. 

Би лесби юм болов уу? 

Магадгүй бисексуал? Үгүй ээ!! Yoonji эрэгтэй хүн шүү дээ!!

Охин толгой сэгсрэн, хацраа алгадаад өөрийгөө ухаан оруулах гэж хичээнэ. Тэр үнэхээр галзуурч байгаа бололтой. 

*Got a new notification*

Энэ удаагийн зурвас дахиад л Daddyoppa-гаас байх нь тэр. Ер нь Misun-ы утсыг Yoonji л ажилуулдаг бололтой. 

Нэрийг нь сольсон ч буцаад л өөрчилчихдөг учраас, тэр дахиж солих гэж төвөгшөөгөөгүй орхичихсон юм. 

Daddyoppa:

Би чамд сайн.

Юу? 

Байзаарай..юу гэнэ ээ? 

Бурхан минь юу гэнэ ээ? Охин сандарч балмагдсандаа утсаа унтраачихсанаа анзаараад буцаан асаалаа. Зурвасны үг огтхон ч өөрчлөгдөлгүй тэр хэвээр л харагдана. Тэр эсвэл санаанаасаа зохиож бодоод байгаа юм болов уу? Түүний амьсгал давчдсаар, сүүлд ирсэн зурвасыг ширтсээр л сууна. 

Хараал идсэн амьтан чинь миний утсыг хулгайлчихсан байж. 

Сүүлийн зурвасыг би бичээгүй болохоор мартаж үз.

Юу? 

Үүнийг ч бас охин төсөөлж бодоод байгаа юм болов уу? 

Тэр sexy porn star миний утсыг авчихаад, баахан хүнээр тоглочихож. 

За за энэ хамаагүй. Чи юу хийж байна? Өнөөдөр яагаад сургууль дээр ирээгүй билээ? 

Ямар новш нь вэ? Тэр sexy porn star залуугийн тухай Yoonji-гээс сонсож байсан, бүр түүнтэй нэг удаа таарсан юм байна. Хэн гэдэг гээд байлаа? Тэхён? Ер нь тэр яагаад дантай түүнтэй хамт байдаг байна аа? Тэд болзоод байгаа юм боловуу? 

Arghhh бүр горьдоочихлоо. Зүгээр л тоглоом байсан юм байна шүү дээ. Миний сэтгэлээр тоглоом хийж л байдаг.

•That Unnie Is My Oppa?•Where stories live. Discover now