"Би чамд танилцуулгуудыг зарлалын самбарт наачихаарай гэж хэлсэн юмсан"
Yoonji урд нь айлгүйтэн инээх хоёр охины дуун дээр завгүй ажилласаар ийн хэлэв.
Худлаа эгдүүтэй царайлаад байгааг нь хараад байгаарай!! bitches!!
Misun нүдээ эргэлдүүлнэ.
"Гэхдээ би аль хэдийн хийчихсэн шүү дээ"
"Тийм үү? Тэгвэл тэд нар юу юм бэ дээ?" Yoonji клубын буланд хөглөрөн хэвтэх хэдэн хуудсыг заан хэлэхэд түүний хажууд зогсох охид Misun-ийг шоолох мэт инээлдэв.
Тэр хэн болчихоод надад тушаагаад байгаа юм бэ? гэж охин бодно.
"Юугаа хийгээд зогсоод байгаа юм?"
Түүний хүйт оргиулах хөндий хоолойг сонсоод охин шүдээ зуусаар, зурагт хуудаснуудыг цуглуулна. Түүнийг уг нь орлогч болгосон л юмсан. Гэтэл одоог хүртэл клубын зарц охин шиг л байгаа хэвээрээ юм гээч.
Тэдний хооронд болсон зүйлийг эс тооцвол өөр юу ч өөрчлөгдөөгүй мэт. Тэдний солилцсон үнсэлтийг бодоход л охины хацар халуу дүүгэнэ.
"Сайн уу? Misun-аа"
"Сайн уу?"
Охин хэн гэдгийг нь ч харалгүй мэндэлчихээд зөрөх гэж байснаа урд нь сарвалзах булцгар жижигхэн гарыг хармагцаа л хэн гэдгийг нь мэдчихэв.
"Чи зүгээр үү? Бүр улайчихаж. Халуураад байгаа юм уу?" Jimin ичингүйрэн асуугаад духыг нь барьж үзэхээр гараа сунгахад Misun түүний гарыг амжиж барьж аваад "Үгүй ээ!! Би зүгээр ээ" гэж хариуллаа.
"Тэгвэл ядаж би чамд тусалж болох уу?" Тэр ийн асуугаад түүнийг хариу хэлэхийг ч хүлээлгүй, түүний дааж ядаж байсан танилцуулгуудыг аваад өлхөн өргөчихөв. Тэр бусад залуустай харьцуулахад жижигхэн ч гэлээ хүчтэй юм гээч.
Тэд хамтдаа сургуулийн хонгилоор алхан таарсан зарлалын самбар болгонд наан алхана. Jimin үнэхээр тусч бас хөгжилтэй юм. Яагаад Yoonji түүнтэй адилхан байж болдоггүй байна аа?
"Мм..Misun-аа, хэрвээ одоо ингээд завтай бол" Jimin итгэлгүйхэн шилэн хүзүүгээ маажаад "Магадгүй бид дахин хамт гадуур гарч болох уу? Jungkook ч бас ирэх байх. Тэр чамд бүжгийн студээ харуулмаар байна гэж байсан" гэж асуухад охин нүдээ томруулсаар "Чи бүжгийн бэлтгэл хийдэг газартай юм уу?" гэж орилох нь тэр.
"Мэдээж. Өөр хаана бүжгээ бэлдэх билээ?"
Өө тийм л дээ. Ямар тэнэг асуулт вэ?
VOCÊ ESTÁ LENDO
•That Unnie Is My Oppa?•
FanficСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...