"Хөгшөөн!! Тэр Justin Seagull намайг бүтэн нэг долоо хоног дагаж байна!!"
Охиныг ийн ууртайгаар гомдоллоход түүний найз болох Heechan толгой дохисоор "Гэхдээ тэгээд чи азтай байна гэсэн үг биш юм уу? Тэр бусад залуусаас өөр түвшинийх шүү дээ. Бялуу? Үгүй ээ бүр зайрмаган бялуу!!" гэж орилоход Misun зөрүүдлэн "Тийм гэж үү? Гэхдээ хөөе, ямар залуугийн lockscreen дээр нь өөрийнх нь зураг, homescreen нь цахлайны зураг байдаг байна аа?" гэж асуулаа.
"Тэгээд тэр чинь хөгжилтэй л байна шүү дээ? Тэр хөгжилтэй зүйлст дуртай байж болох юм. Хэн тийм юманд дургүй байна гэж? Халуухан залуус уу?"
"Хамаагүй ээ. Гэхдээ л тэр бацаан"
Түүнийг яг ч өөрийг нь дагаад байгаа гэж бас хэлж чадахгүй ч, гэхдээ сүүлийн хэдэн хоног үнэхээр охиныг хичээлээ тарах эсвэл хичээлдээ ирэхэд Jungkook сургуулийн үүдний хаалган дээр хэн нэгнийг хүлээж байгаа юм шиг зогсож байсан билээ. Тэгээд зөвхөн Misun-лүү л хардаг. Магадгүй тэр яриа өдхөөс айгаад байдаг байх л даа. Охин түүнтэй таарах болгондоо алганыхаа амтыг үзүүлчихдэг шүү дээ.
Тэр түүнийг олон хүний өмнө тэгэж хашхирахад нь хөл рүү нь өшиглөөд, хамаг урам зоригийг нь мохоочихсон ч байж мэдэх юм.
Тэр түүнд сайн болно гэжүү? Өөрт нь хийсэн болгоных нь дараа юу? Тэр утсыг нь ч өгөхгүй аваад явах гэж байсан шүү дээ.
Jungkook заримдаа түүн рүү зүгээр л мэнд мэдэж, эсвэл юу хийж байгааг нь асуун зурвас бичдэг ч охин хариулдаггүй юм.
Би өнөөдөр түүнийг нэг сайн хашраагаад өгнө өө. Хэмээн охин бодно. Тэр түүнийг жинхэнэ гаж донтой залуус шиг болж хувираад бүр гэр лүү нь дагаж эхлэх вий гэхээс бага зэрэг айж эхэлсэн юм.
"Been a bad girl I know I am" Misun-ийг ийн дуулж эхлэхэд хойно суудлаас нь Heechan "And I am so hot I need a fan" гэж түрэн орж ирэв.
Охин эргэж харалгүй алгаа хойш нь харуулахад найз нь түүнтэй Hi-5 хийнэ.
-
Хонх дуугаран, тэд ангиас гарахад Jungkook яг л байх ёстой газраа зогсож байгаа мэт хаалга налан зогсож байлаа. Охин энэ удаа түүнээс зугтаасангүй харин ч түүнийг зүглэн очиж урд нь зогсоод "Hey biatch" гэхэд Jungkook-ийн нүүр ягаарч, хана налахаа болиод хоолой зассаар "Hey" гэлээ.
"Шууд л хэлэх юмаа хэлчихье. Чи намайг дагахаа больчихож болох уу? Учир нь дараагийн удаа би байгаа алдахгүй ононо, тэр бай маань ч чамд таалагдахгүй л болов уу"

أنت تقرأ
•That Unnie Is My Oppa?•
أدب الهواةСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...