his or her apologies

636 90 12
                                    

Охин түүнтэй тохирсоноосоо таван минутын өмнө ирчихсэн байлаа. Хэдий утаснаасаа болон догдолж хамаг хурднаараа ирсэн ч гэсэн, нөгөө талаараа тэр залуугаас бага зэрэг айна. 

Амралтын өдөр тохиож байгаа учир хүмүүс гэр бүлээрээ, хосоороо их цугласан нь бяцхан Misun-д Justin Saegull-ийг олж харахад хэцүү болгож байлаа. 

Тэр аргаа бараад, өөрийнхөө утас руу залгаж үзэхэд түүний утасны дуу болох Big bang-ийн Bangx3 чангаар дуугарч, өөр лүү нь ойртож байгаа нь сонсогдож байлаа. 

Утасныхаа дууг дагасаар, олон хүмүүсийн дундуур явсаар ирэхэд хав хар хувцасласан хоёр өндөр залуу зогсож байгаа нь  холоос харсан ч царайлаг харагдаж байгаа нь хачирхалтай.

Тэдний нэг нь малгайтай цамц, уранхай хар жинсэн өмд өмсөж, хар саравчтай малгайгаа нүүрээ хаан өмссөн байсан ч охин түүнийг хараад өдөр цохисон залуу нь мөн болохыг төвөггүй таньсан юм, Jungkook.

"Чи миний утсыг авчирсан уу?" гэж залуу шивнэсэн нь түүнийг бараагаа зарж байгаа хар тамхины наймаачин шиг харагдуулсныг дурьдах нь зүйтэй байх. 

"Тийм ээ" Охин юм бодолгүй халааснаасаа түүний утсыг гаргаж ирээд "Одоо минийхийг өг" гэж хэлж дуусаагүй байхад нь Jungkook утсаа шүүрэн аваад, ёжтой инээн "Not today,bitch" гэлээ. 

"Чи надад ингэж хэлсэн биз дээ? Эсвэл би буруу санаад байна уу?" Залуугийн царайлаг нүүрнээс тоглоомтойхон инээмсэглэл тодорно. 

Misun одоо л залуугийн царай луу тогтож харсан бололтой, зүүн нүдийг нь тойроод хөх туяа татчихсан байгааг олж хараад гэнэтхэн чанга чанга инээж эхлэх нь тэр. 

Залуу шүдээ зуусаар, "Би чамайг алчихна шүү, андгайлъя" гэж шивнэхэд охин зогсолтгүй улам чанга инээнэ. 

"Тэгээд яагаад чадахгүй байгаа юм? Айгаад байна л гэж битгий хэлээрэй"

"Учир нь түүнд чиний утасны ая таалагдсан, бас футболк чинь ч бас" Өөр нэгэн хоолой гэнэтхэн сонсогдоход л охин түүнийг бас нэг залуутай хамт ирсэнийг нь саналаа. 

Jungkook-ийн хажууд зогсох өндөр залуу мөн л хар цамцан дээр хар савхин хүрэм өмсөж, хар бариу жинс угласан байх ба долгионтой бор туяатай үстэй нэгэн байлаа. Тэр яг Misun-рүү ширтээд инээмсэглэнэ. 

Wow өнөөдөр чинь царайлаг залуустай таардаг өдөр юм уу? 

"Намайг Yugyeom гэдэг. Танилцахад таатай байна" 

•That Unnie Is My Oppa?•Wo Geschichten leben. Entdecke jetzt