Min Yoongi P.O.V
A/N: Fiiiinallly
Хэн нэгэн намайг сэрээх гэж оролдон сэгсчиж эхлэхэд би нүдээ нээлгүй "Ямар новш нь вэ? Хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу?" гэж ярвайсаар хэллээ.
"Сээррэээээрээййй!!"
Түүний энэ их эрч хүч түүний хаанаас ундраад байдгийг мэдэх юм алга.
Би амандаа хараалын үг бувтнасаар босч суугаад, суниахад J-Hope "Бидний хос бэлтгэлийн хувцас бэлэн өнөөдөр ирнэ шүү дээ!!" гэж орилон, бүжиглэж эхлэв.
"Үнэхээр үү?"
Эрт сэрсэндээ уцаартай байсан ч, догдлолоо нууж чадалгүй орноосоо босон зогсоод түүнтэй бүжиглэлээ. Бид улбар шар өнгөтэй бэлтгэлийн хос хувцас захиалсан юм л даа. Дээр нь бүр sope гээд бичүүлэхээр захиалсан гээч!!
Би залуустай хамт дотуур байранд амьдардаг болсноос хойш, түүнтэй үнэхээр дотно болчихсон байлаа. Би түүнийг зүгээр л нэг галзуу залуу гэж боддог байсан ч, миний төрлийн галзуу нэгэн болж таарсан!!
Бидний сонирхдог зүйлс адил болохоор намайг анх ирсэн өдөр л хэдэн цагаар сууж юм ярьсан билээ.
Бидний хүсэл зорилго, бидний амьдрал.
Би Misun-лүү юм бичих хэрэгтэй юу? гэж өөрөөсөө асуулаа.
Түүний шалгалтууд эхэлчихсэн гэж сонссон юмсан.
Өө хүлээгээрэй..Би түүн лүү зурвас бичиж болохгүй шүү дээ.
Би санаа алдсаар, утсаа доош нь тавив. Шөнөжин дууны үгс бичиж хоносон болохоор хүйтэн шүршүүрт орсон ч бие минь сэргэхгүй байлаа.
Би түүний тухай дуу бичдэг юм билүү?
Arghh..Түүнийг хамгийн сүүлд харснаас хойш аль хэдийн хоёр сар өнгөрсөн ч, тэр миний бодлоос огтхон ч салахгүй хэвээр л байна.
Би илүү болгоомжтой байх хэрэгтэй байсан юм. Тэгсэн бол одоо ийм байдал үүсэхгүй байсан байх. Тэр гурван охин анхнаасаа л намайг хэн гэдгийг мэддэг байсан юм байна лээ. Бусад маань өөрсдийгөө нуух гэж хичээгээгүй ч хэн ч тэднийг гадарлаагүй.
Гэтэл би..аз дутсаных л байх.
Би тэдэнд зориулж cypher бичдэг юм билүү гэж бодсон ч тэд миний шүтэн бишрэгчид шүү дээ.
Тэд одоо ч хүртэл бидний нууц хаягруу миний бүх нууцыг дэлгэнэ гэж сүрдүүлэг явуулсан хэвээр л байна.
YOU ARE READING
•That Unnie Is My Oppa?•
FanfictionСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...