"Yoonji Misun хоёр зааланд Ү Н С Э Л Ц Э Ж байсан"
гэх үгсийг томоор, тодруулан бичсэн нь сургуулийн зарлалын самбаруудаар дүүрэн байлаа.
Охин хүмүүс зарлалын самбарт нүүрээ наах шахам цуглачихсан байгааг хараад, гайхсаар тэдний дундуур зүтгэсээр харахад үнэхээр тэдний зураг том томоор хэвлэгдээд наалттай байх нь тэр.
Түүний дотор пал гээд л харанхуйлаад явчихав. Тэр өглөө л сэрэхдээ өнөөдөр ямар нэг юм буруугаар эргэх юм шиг сандралтай байсан ч арай ч ийм юм болно гэж төсөөлөө ч үгүй билээ.
Хэн? Яаж?
"Хөөе" гэх хоолой түүнийг чиглэхэд тэнд зогсож байсан бүх сурагчид түүн рүү харцаа шилжүүлэв.
"Энэ тэр байна"
"Тийм ээ, тэр манай ангийн Misun"
"Үнэхээр гэж үү?"
Бүгд л дор дороо чанга ярьцгааж, бүгд түүнийг халдварт өвчтэй хүн шиг муухай харан зайгаа барин зогсоцгоож эхлэв. Хүмүүс тэдэн дээр нэмэгдэж ирээд байсан нь энэ нөхцөл байдлыг улам л дордуулна.
Тэр зүгээр л энэ бүгдээс зугтаад явчихмаар байсан ч тэд түүнийг хаашаа ч гаргахгүй тойроод зогсчихсон байсан юм.
Яаж энэ бүгд болчихов?
Охин тэдэн рүү дуугаа өндөрсгөн өөрийгөө хамгаалахыг хүсч байсан ч түүний амнаас нэг ч үг унасангүй. Харин ч айж балмагдсандаа өвдөг нь чичирч эхлэх нь тэр.
"Манай сургуульд лесбичүүд байна гэж ёстой төсөөлөө ч үгүй юм байна"
"Үнэхээр!! Хэрвээ багш нар үүнийг харвал яахыг бодоод үз дээ"
"Yoonji unnie ижил хүйстнээ сонирхогч байсан байх нь ээ? Ёстой гадарлаагүй юм байна"
Яг энэ мөчид Heechan тэдний дундаас гарч ирээд шууд л самбар луу яван наачихсан байсан бүх цаасыг аваад уран хаялаа.
"Хөөе энэ зургийг янзлачихсан ч юм билүү? Та нар яагаад баттай мэдэхгүй байж ингээд байгаа юм?"
Тэдний нөгөө ангийн залуу гэдгээр нь сайн мэдэх залуу урагш гарч ирээд "Янзлачихсан, болон янзлаагүй зургийг ялгах үнэхээр амархан. Харин наадах чинь бол яалт ч үгүй жинхэнэ зураг байна" гэж хэлээд ёжтой инээмсэглээд, бусад руугаа харан "Man!! Би энэ охиныг мэдэхгүй ч Yoonji noona-г ижил хүйстэн гэж бодож байгаагүй юм байна" гээд шүгэлдэн гараа дээш нь өргөөд "Түүний алдар нэр ч ингээд газар доогуур орлоо доо" гээд гараа доошлуулав.
KAMU SEDANG MEMBACA
•That Unnie Is My Oppa?•
Fiksi PenggemarСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...