Өнгөрсөн хэдэн хоногийн туршид Yoonji түүнээс зайгаа барьж байлаа. Мэдээж тэр төгсөлтийн шалгалтандаа бэлдээд завгүй байгаа, гэхдээ тэглээ гээд охины бичсэн зурвасыг тоохгүй мөн түүнтэй бараг ярихгүй байгаа нь түүнийг гомдоож байсан юм.
Би удахгүй ахлах сургуулиа төгсөөд явна шүү дээ.
Тэр яг л төгссөнийхөө дараа түүнтэй дахиад уулзахгүй хүн шиг бичсэн билээ. Бас явна аа?
Охин түүнтэй ярилцаж юуны тухай ярьсаныг нь асуумаар байсан ч Yoonji түүнд цаг ч гаргах завгүй байгаа бололтой. Энэ түүний удахгүй debut хийх гэж байгаатай холбоотой юм болов уу?
Тэр хөгжмийн өрөө рүү шагайж үзэхэд Yoonji ямар нэгэн юм уншиж суусан бол охид бэлтгэлээ хийн, өөр өөрсдийн юмаа хийж байлаа. Тэр охинд хийх зүйлс даалгахаа больчихсоноос хойш түүнд хийгээд байх юм байхгүй билээ. Түүнд яг л дотогшоо орвол шоовдор хүүхэд шиг санагдах учраас тэр орсонгүй.
"Чи энд байсаар л байгаа юм уу?" гэх нялуун хоолой сонсоод охин дээш харахад хоёр охин зогсож байв. Тэр клубын үүдэнд байдаг сандал дээр суугаад ном уншиж байсан болохоор номондоо хэт ороод тэднийг хэзээ гарч ирснийг ч анзаараагүй юм.
"Yoonji unnie түүнд хийж чадах зүйл байхгүй гэж хэлсэн болохоор ингээд сууж байгаа байх л даа" Тэдний нэг нөгөөдөө ийн хэлээд инээхэд нөгөө охин нь чанга чанга инээсээр "Өрөвдөлтэй юм" гэх нь тэр.
Misun босон зогсож, банзалаа гөвөөд "Уучлаарай? Юу гэсэн бэ? Би тэнэгүүдийн хэл даанч мэдэхгүй л дээ" гэхэд тэд бие бие рүү гээ хараад нэг нь охины мөрийг түлхэн "Хөөе!!" гэж орилов.
"Чи яагаад unnie чамтай ярихаа больчихсоныг мэдэх үү? Учир нь тэр чамаас болоод лесби гэх цуу ярианд орооцолдчихсон. Чи мэдэж байна уу?"
"Чи түүнийг зөвхөн өөр лүү гээ л харж байхыг хүсдэг болохоороо хаа явсан газар нь дагаж байдаг байх" гээд нэг охин нь муухай харсаар үргэлжлүүлэн "Харваас лесби өлөгчин" гэж хэлэв.
Охин харин тэдэн лүү ёжтой инээмсэглээд "Би толь биш bitch минь" гэж хэлээд эргэж харан юу ч болоогүй юм шиг алхах гэж хичээсэн ч тэднээс холдмогцоо охин тэвчиж байсан нулимсаа шууд гаргах аж.
-
Хичээлүүд дуусч, сүүлийн хонх дуугарснаар Misun сургуулийн үүд рүү алхахдаа Jungkook-ийг яг л байрандаа зогсож байгааг нь олж харлаа.
"Сайн уу? Misun" Залуу гэгээлгээр инээмсэглэн түүн лүү даллалаа. Тэр одоо л түүнтэй арай дотно, тэгээд мөн эелдэг харьцдаг болсон билээ.
VOUS LISEZ
•That Unnie Is My Oppa?•
FanfictionСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...